Мөнгөн устай халууны шил хагарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

0

Бид бага байхаасаа л халууны шил хагалж болохгүй гэдгийг мэднэ. Хагарвал мөнгөн ус гоожиж тасалгааны хэмд ууршин хорт бодис ялгаруулах болно. Мөнгөн ус нь хэдэн хэсэг болж бутраад шалны завсар, плитаны завсар болон хивсний үсэнд шигдэнэ …

Удаан хугацаагаар мөнгөн усаар амьсгалбал бөөр, элэг тэр ч бүү хэл тархинд хорт бодис хуримтлагдаж эцэс сүүлд нь мөнгөн усны гүн хордлогод орно. Үр дагавар нь аймшигтай: аманд металл амтагдах, хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдах, арьс үрэвсэх, мэдрэлийн системийн өөрчлөлт, сэтгэлийн цочролд орох гэх мэт…

Гарах үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд та дараах арга хэмжээг яаралтай авах ёстой:

1. Халууны шил хагарсан өрөөнөөс бүх хүмүүсийг, мөн амьтдыг ч бас мартаж болохгүй, бүгдийг гаргана.

2. Тасалгааны хэмийг 16 хэм хүртэл бууруулна. Энэ тохиолдолд агаар цэвэршүүлэгч ашигласан нь дээр. Ингэснээр мөнгөн усны хортой уур таны уушгинд орох магадлал багасна.

3. Тасалгааны хаалгыг хаагаад бүх цонхыг нь том нээнэ.

4. Резинэн бээлий гартаа углаж, амандаа даавуун маск зүүж цэвэрлэх ажилдаа орно.

5. Тагтай шилэн саванд ус хийнэ.

6. Асгарсан мөнгөн усаа тариураар соруулаад устай саванд хийж таглана.

7. Нойтон сонингоор мөнгөн ус асгарсан шалыг цэвэрлэнэ.

8. Мөнгөн ус цуглуулж авсан устай саваа тагтан дээр түр гаргаад шалаа хлортой цайруулагч усаар угааж цэвэрлэнэ. Уусмал хүчтэй байх ёстой: нэг литр усанд 1 хоолны халбага цайруулагч.

Усаа сольж угаалгыг багаар бодоход 5 удаа хийнэ. Харин шилтэй мөнгөн усаа гаргаж хаях гэж яарсны хэрэггүй, өөр бусад хүмүүсийг хордуулж болзошгүй: хортой хог хаягдал хүлээж авдаг тусгай газарт хүргэж өгөөрэй.

Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авахаа хүн болгон мэдэхгүй тул та найз нөхөд, гэр бүл, танилууддаа цааш түгээж мэдээлэл өгөөрэй.

13
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/11 at 20:36

    Baga bhd zunduu l hagarch bsiin. Truugeer n naash caash n hudulguud l togldg bsn sangdh um. İngej aihtar um boln gj mddgui bjdee tr yed

  2. Boogii Boogii

    Boogii Boogii

    2016/11/11 at 20:56

    Uuh yostoi

  3. zochin

    2016/11/11 at 22:03

    Bi ch gesen togoldog baisan iim aixtar zuil baisan yum bna shd
    odoo tgd zgr l bna mongon us ch unsan gazartaa l uldsen baix yasanaa martchij

  4. Зочин

    2016/11/12 at 03:06

    Мөнгөн усаар тоглодог байсан энэ 2 хүнийг эмнэлэгт очиж үзүүл гэж хэлмээр байна. Би ой санамжаа алддаг болсон.

    Гоё баавгайны өгүүллэг байна.

  5. Элбэгдорж

    2016/11/12 at 05:37

    Хүүхэд байхад зөндөө хагалж байсан ( зориуд тоглох гэж). Тэр үед дандаа л мөнгөн устай халууны шил байдаг байсан. Гар дээрээ бөмбрүүлээд, газар унагаад тараагаад буцааж нийлүүлээд л мөн ч их тоглосон хордоод үхээгүй л байна.

  6. Зочин

    2016/11/12 at 10:41

    Би нэг удаа хагалаж байсан.. Одоо бодохоор хүүхэд байж дээ, тэр үед юу юугаа мэдэхв…Гол нь Орос ах нар маань өөрсдөө нэг их ярьдаггүй л юм байна лээшд?

  7. Зочин

    2016/11/13 at 06:31

    Hagalchaad amsaj uzej bsiishdee yu bdiin bol geed. Odoo boltol zugeer l ywj bn. Biend hadgalagdaad ywna gj bhgui bizdee…

  8. Зочин

    2016/11/13 at 14:07

    ochnon l togoldiishd

  9. Зочин

    2016/11/13 at 20:39

    Тэгээд л та нар бүгд ийм дурак болсон байншдээ

  10. Зочин

    2016/11/16 at 10:26

    yu bgaag ni uzeh gej hagalj bsn bsn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *