Түүхэн дэх хамгийн өндөр төсвөөр бүтсэн 10 видео тоглоом

1

Хэдэн саяын төсөвтэй холливудын кино гэхээр хүн болгон ойлгоно. Сайхан кино үнэтэй тусалгүй яах вэ дээ. Тэгвэл тоглоом ч бас юугаараа дутахав. Та бүхэнд танилцуулах гэж байгаа дараах тоглоомуудын зарим нэг нь холливудын алдартай киноны төсвөөс ч хэтэрсэн юм.

10. Red Dead Redemption (2010) — $109 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 2

Вестерн төрлийн адал явдалт тоглоом. Тоглоомыг америкийн Rockstar San Diego студи Rockstar группийн бусад охин компанийн тусламжтайгаар зохион бүтээсэн. Тоглоом зах зээлд гараад л тоглогч, шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн бөгөөд чанартай, задгай ертөнцийг харуулснаас гадна дуу хөгжмийн хувьд төгс гэж үнэлэгджээ. Худалдаанд гарснаас хоёр сарын дараа гэхэд л 5 сая гаруй хувь борлогдсон, нийт 13,2 сая хувийг зарсан гэсэн тооцоо байдаг. Тоглоомыг боловсруулахад яг хэдэн сая доллар зарцуулсан тодорхой тооцоо байхгүй ч гэлээ Daily Mail сонинд бичсэнээр бол 100 сая гаруй доллар зарцуулсан гэжээ.

9. APB: All Points Bulletin (2010) — $109 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 3

Олон хэрэглэгчийг нэг дор тоглуулах боломжтой онлайн тоглоом. GTA-гийн боловсруулагч алдарт Дэвид Жонсоны боловсруулсан тоглоом юм. Үнэндээ энэ тоглоом хэрэглэгчийн гар дээр очтолоо амаргүй замыг туулсан: тоглоом боловсруулагч Realtime Worlds компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлаж APB-ийн серверийг хаажээ. Төд удалгүй тоглоом хөгжүүлэх эрхийг K2 Network худалдан авсан бөгөөд бага зэргийн өөрчлөлт хийж зах зээлд гаргасан байна. Төсөв нь 100 сая доллар.

8. Too Human (2008) — $110 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 4

Тулаан, адал явдал, PRG гэсэн төрлүүдийн холимог гэж хэлж болно. Канадын Silicon Knights компани уг тоглоомыг Xbox 360-д зориулж боловсруулсан учраас тоглоомын ертөнцөд төдийлөн алдаршаагүй. Too Human тоглоом нь төртлөө маш олон жилийг өнгөрүүлсэн. Анхлан тоглоомыг PlayStation-д зориулж 4 дискээр 1999 онд гаргахаар төлөвлөсөн байв. Дараа нь Nintendo GameCube-д зориулахаар болж 2000 он хүртэл хойшлуулжээ. Харин 2005 онд зах зээлд гараагүй тоглоомыг Microsoft худалдан авч Xbox 360-д зориулан өөрчилжээ.

7. Grand Theft Auto IV (2008) — $110 сая гаруй

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 5

Тоглоомын салбарт шуугиан тарьсан бүтээл. Тоглоомыг Rockstar North компани 2004 оноос эхлэн GTA: San Andreas анхны хувилбарын дараагийн хувилбар болгон боловсруулж эхэлсэн юм. Хүчтэй сурталчилгааны ачаар тоглоомыг олон ч хүн тэсэн ядан хүлээж байсан бөгөөд 2007 онд тоглоомын анхны трейлерийг компанийн албан ёсны сайт дээр байрлуулахад хэрэглэгчдийн “дайралт”-д өртөж эхэлжээ. Тоглоомыг зарж эхэлсэн эхний долоо хоногт гэхэд л 6 сая хувь борлогдсон байсан нь 500 сая гаруй долларын орлого олсон гэсэн үг юм.

6. Star Citizen (2016) — $129 сая гаруй

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 1

Сансар огторгуйн сэдэвтэй тоглоом. 2011 оноос эхлэн хөгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор боловсруулах шатандаа явсаар байгаа. Тоглоомын санхүүжилт олон түмний санхүүжилтээр явагдаж байгаа юм. 2016 оны 10-р сарын байдлаар 130 сая доллар цуглуулаад байгаа. Тоглоомыг 2017 оны эхээр зах зээлд гаргахаар ажиллаж байна.

5. Star Wars: The Old Republic (2011) — $211 сая орчим

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 6

Нэгэн зэрэг олон хэрэглэгч тоглож болох онлайн тоглоомыг америкийн BioWare компани боловсруулжээ. Тоглоомыг боловсруулах ажил нүсэр болсон гэж хэлж болно: 4 тивээс бүрдүүлсэн 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, 4000 гаруй дүрийг 3 хэл дээр дуу оруулахад 1000 гаруй жүжигчдийг ажиллуулжээ.

4. Final Fantasy VII (1997) — $214 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 7

PlayStation-д зориулан 1997 онд гаргасан японы тоглоом. Жилийн дараа тоглоомыг Windows-д зориулсан хувилбараар гаргасан бол 2009 онд PlayStation-ы хувилбарыг сайжруулсан байна. Тоглоомыг бүтээхэд 120 гаруй зураач, программистууд ажилласан. Анхлан 45 сая доллараар хийх төсөвтэй байсан нь тухайн үеийн хамгийн өндөр төсөвтэйд тооцогдож байжээ. АНУ-ын зах зээлд гарахын тулд дахин 100 саяыг зарцуулсан байна.

3. Grand Theft Auto V (2013) — $270 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 8

Танилцуулах шаардлагагүй тоглоом болов уу. Уг тоглоомыг боловсруулахад ойролцоогоор 135 сая доллар зарцуулсан ч гэсэн сурталчилгаа болон өөр бусад зардлыг тооцон оруулбал 256 сая орчим доллар болжээ. Энэ тооцоог харвал холливудын алдартай киноны төсвөөс ч их тоо гарч байгаа юм. Жишээ нь, “Аватар”-ын төсөв 237 доллар. Тоглоом боловсруулагчид ч зарсан мөнгөө олж чадсан, тухайлбал худалдаанд гарсан анхны өдөр гэхэд л 11 сая хувь зарагдсан нь ойролцоогоор 800 сая доллар болж байна. 1 тэрбум орчим долларын орлого олсон гэх тооцоо байдаг ажээ.

2. Call of Duty: Modern Warfare 2 (2009) — $276 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 9

Call of Duty цуврал тоглоомын хамгийн их шуугиан тарьсан хувилбарт тооцогддог: жирийн иргэдийг оросын Шереметьево онгоцны буудал дээр устгах хэдий ч ганц ч орос үг сонсогдохгүй. Тоглоомыг хөгжүүлэхэд 50 сая долларыг л зарцуулсан, бусад мөнгийг сурталчилгаа, худалдан борлуулах арга хэмжээнд зориулжээ. Зарцуулсан мөнгөө ч олж авч чадсан юм.

1. Destiny (2014) — $501 сая

Түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй 10 видео тоглоом 10

Шинжлэх ухаан-зөгнөлт сэдэвтэй, үйл явдал нь 23 дугаар зуунд өрнөнө. 2014 онд зөвхөн Xbox 360, Xbox One, PlayStation 3 болон PlayStation 4 дээр тоглох боломжтойгоор гарсан. Тоглоомыг боловсруулагч компани Activision ойролцоогоор 500 сая доллар зарцуулсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, үүний 140 саяыг тоглоом боловсруулахад шууд утгаар зарцуулсан гэжээ. Бусад төсөв нь маркетинг зэрэгт зарцуулагдсан байна.

104
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/11 at 21:48

    Gehdee doonii togloomnuud dandaa VR bolj baigaa. ireh jilees CS bolon Dota togloomuudiig VR aar toglodog boloh ym bainalee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *