Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар

0

Бидний амьдарч буй ертөнцөд очиход бэрх, жуулчид цугладаггүй, хүн бүрийн мэдээд байдаггүй маш олон гайхалтай газрууд бий. Номин ногоон өнгийн ус, цэцэгсээр дүүрэн ой, хүрхрээтэй арлууд… Үлгэр шиг сонсогдохгүй байна гэж үү?

Бид танд манай дэлхий дээрх хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй гайхалтай 15 нууцлагдмал газруудыг толилуулж байна.

Благай, Босни Герцеговин

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 1

Благай (Blagaj) — энэ бол жижиг хүрхрээ болон номин ногоон усан дунд орших бяцхан тосгон бөгөөд бяцхан цагаан байшингууд нь эгц хадан доор байрладаг өвөрмөц газар юм. Харин тосгоны дунд сүм сүндэрлэн харагддаг. Энэ бол бадарчин болон сүфичүүдийн барьж босгосон ариун газар юм.

Уакачина, Перу

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 2

Уакачина (Huacachina) — энэ бол өргөн цөлийн дунд орших хот юм. Энэ хот нь Перугийн нийслэл Лим хотоос өмнө зүг рүү 5 цагийн зайд оршдог аж. Уакачина ердөө 200 орчим хүн амтай. Тиймээс тэнд очоод та өөрийгөө дэлхийгээс тасарсан мэт мэдрэх болно. Мөн та Перугийн элсэн толгод дээгүүр сендбордоор гулгах боломжтой.

Хиллиер нуур, Австрали

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 4

Дэлхий дээрх хамгийн ягаан нуурыг хүрээлсэн цагаан элс болон хагдардаггүй далдуу модны ойг төсөөл дөө? Хиллиер нуур нь Австралийн баруун өмнөд хэсэгт, Мидл-Айленд арал дээр оршдог бөгөөд үүнийг анх 1802 онд олж нээж байжээ. Энэ нуур ягаан өнгөтэй бөгөөд бүтэн жилийн турш өнгөө огт сольдоггүйгээрээ гайхалтай. Энэхүү нууранд байдаг өвөрмөц замгууд болон бичил биетүүд ягаан өнгөтэй болгодог гэж үздэг байсан боловч хэд хэдэн судалгаагаар үүнийг нотолж чадаагүй аж. Тиймээс одоог болтол хэн ч энэхүү нуурыг юу ийм өнгөтэй болгодгийг мэдэхгүй. Хиллиерт очих цорын ганц арга бол агаарын тээвэр юм.

Мариета арал, “Hidden Beach”, Мексик

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 3

“Нууцлагдмал эрэг” (Playa de Amor) – төрөл бүрийн шувуудаар элбэг, тунгалаг устай нууцлагдмал далайн эрэг. Энэхүү диваажинд очихын тулд сэлэх л хэрэгтэй. Усан доорх агуйгаар хэдхэн минут сэлсний дараа та арлын хэвлийд орших гайхалтай эрэг дээр гарч ирэх болно.

Сильфра хагарал, Исланд

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 6

Сильфра (Silfra) хагарал Исландын «Тингвеллир» (Thingvellir) үндэсний паркт оршино. Энэхүү гайхамшигтай газар нь адал явдалд дурлагсад болон шумбагчдын хамгийн дуртай газар юм. Энд сэлэхэд гүний мэдрэмжээ хялбархан алдах болно. Учир нь эндэхийн ус дэндүү тунгалаг учир 300 метрийн гүнийг асуудалгүй харах боломжтой байдаг аж.

Изола-Белла, Итали

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 5

Лаго-Маджоре (Lago Maggiore) нуурын дэргэдэх Изола-Белла итали арал яахын аргагүй дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй газар мөн. Энэ жижигхэн газар бараг бүхэлдээ Борромео тансаг ордон, төрөл бүрийн цэцэгсийн хүрээлэн, усан оргилуураар дүүрсэн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах цагаан тогоснууд энэ үзэмжийг гайхалтай чимнэ.

Попай тосгон, Мальт

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 7

Попай тосгон (Popeye village) – энэ бол 1980 онд “Попай” мюзиклын зураг авалтад зориулж барьсан модон байшингууд юм. Харин одоо энэхүү үзэсгэлэнт газар цагийг зугаатай өнгөрүүлж, завиар аялах боломжтой болоод байгаа юм. Зарим байшинд нь зураг авалтад хэрэглэгдэж байсан зарим эд зүйлс хадгалагдан үлдсэн байдаг аж.

Дончуаний улаан газар, Хятад

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 8

Дончуаний улаан газар (Dongchuan Red Soil) – энэ бол Юньнань мужийн нийслэл Куньмин хотоос баруун өмнөд хэсэгт орших уулын хөндий юм. Энэ газрын алслагдсан бүтцээс болж Хятадын жуулчдын газрын зураг дээр энэ газрыг тэмдэглээгүй байдаг. Энэ газрыг 1990-ээд оны дундуур анх олж нээжээ. Давалгаа шиг байгалийн гоо үзэсгэлэн нь өөдсөөр хийсэн хөгжлийг санагдуулам байх бөгөөд их хэмжээний эрдэс бодис, ашигт малтмалаар баялаг учир бор улаан өнгөтэй харагдана.

Флорес арал, Португал

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 9

Флорес арал (Flores island) ЮНЕСКО-гийн жагсаалтад зүгээр ч нэг ороогүй юм. Энд өвөрмөц ургамал, ан амьтнаар дүүрэн үндэсний парк байдаг. Энэ арал Португалийн эрэгт ойр Азорын арлуудын хамгийн баруун цэгт байрладаг. Португал хэлнээс “цэцгэн нөмрөг” гэж орчуулагдана. Учир нь энэ газар нутаг тэр чигтээ төрөл бүрийн өнгө, төрөл зүйлийн цэцэгсээр хучигдсан байдаг. Мөн энд байгалийн халуун рашаан булаг, нуур, цөөрөм, цагаан будааны талбай, өвөрмөц байшингууд, мөн дэлхий дахинд танигдсан хэд хэдэн галт уул бий.

Дарваза “Тамын хаалга”, Туркменистан

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 11

Дарзава (Darvaza) — энэ бол ойролцоогоор 60 метр диаметртэй, 20 метр гүн аварга том галт тогоо юм. Нутгийн иргэд үүнийг “тамын үүд” ч гэж нэрлэдэг. Өмнө нь геологичид санамсаргүйгээр энэхүү байгалийн хийн асар их нөөц бүхий агуйг олсон ажээ. Хүмүүс болон амьтдыг хорт үр дагавраас сэргийлэхийн тулд хийг шатаажээ. Гэвч хэд хоногийн дараа унтрах ёстой байсан гал 45 жилийн турш өнөөг хүртэл шатсаар байгаа аж. Энэхүү өвөрмөц, гайхалтай үзэгдлийг дэлхийн өнцөг булангаас хүмүүс үзэхээр ирдэг.

“Ленсойс-Мараньенсис”, Бразил

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 10

“Ленсойс-Мараньенсис” (Lençóis Maranhenses) үндэсний парк Бразилийн зүүн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр оршдог. Борооны улирлын үеэр мартагдашгүй гайхалтай үзэгдэл бий болно. Жил бүр энэ улирлаар элсэн манхан дунд мянга мянган номин ногоон устай цөөрөм тогтдог. Ус ууршсаны дараа тэнд хэрхэн загас, хавч үлддэг нь оньсого хэвээр байгаа аж. Ийм гайхалтай үзэмжийг бишрэхгүй байхын аргагүй. “Ленсойс-Мараньенсис”-т очих хамгийн тохиромжтой цаг бол долоогоос есдүгээр сар юм. Энэ үед цөөрөм хамгийн их устай байдаг.

Сетениль-де-лас-Бодегас, “Хадан дахь хот”, Испани

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 12

Испанийн өмнөд хэсэгт 8 зууны турш Сетениль-де-лас-Бодегас (Setenil de las Bodegas) нэртэй хадан дахь хот оршсоор байна. Хана, тэр бүү хэл байшингуудын дээвэр нь асар том хадны нэг хэсэг болж өгдөг бөгөөд нутгийн иргэдээ нар, салхинаас хамгаалдаг гэнэ. Тэнд очсоноор асар том хад чулуун дунд өөрийгөө өчүүхэн жижгээр мэдрэх болно.

Грот Сен-Марсель-д’Ардеш, Франц

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 14

Энэ газрыг анх францын анчин 1836 онд олж илрүүлж байжээ. Грот Сен-Марсель-д’Ардеш (Saint-Marcel-d’Ardeche) нь Францын Альпын нурууны Рона бүс нутагт байрладаг. Энэхүү аварга том сүлжээ агуй нь тунгалаг ус болон өнгөлөг чулуугаар дүүрэн гэнэ.

Гантиган агуй, Чили

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 13

Гантиган агуй (Marble Caves) Чилид Хенераль-Каррера нуурын ойролцоох хойг дээр оршино. Энэхүү мянган жил орших сүлжээ агуйн хана тэр чигтээ гантиг бөгөөд итгэмээргүй өвөрмөц тогтцоороо хүн бүрийн сэтгэлийг татна.

Лас-Лахас сүм, Колумб

Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар 15

Лас-Лахас сүм (Las Lajas Sanctuary) Колумб, Эквадорын хил дээрх хөндийд оршино. Гайхалтай шинэлэг архитектур болон интерьер нь хүн бүрийг алмайруулна. Энэхүү сүм нь голоос дээш 45 метрийн өндөрт хад болон хүрхрээний хооронд оршдог.

Хэрвээ та хамгийн хямд үнэтэй, найдвартай тийз борлуулагч компани хайж байгаа бол Air Expert компанийг сонгоорой

http://airexpert.mn

https://www.facebook.com/AIREXPERT.MN

Дэлхийн хамгийн хямд үнэтэй авиа компаниудын жагсаалт 1

18
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/08 at 16:41

    ss pls

  2. яүёхши

    2016/12/22 at 15:52

    goy yum ochij uzeh yumsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *