Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч дахин гаргахгүй хайр дурлалын 10 алдаа

0

Би 42 настай, яагаад ч юм би үе үе хайр дурлал, романтик эсвэл мөнхийн аз жаргал гэж байдагт итгэдэггүй гэж ярих дуртай болжээ. Эрчүүдтэй шулуун шударга шууд харилцана, юу таалагдах, таалагдахгүй байгаагаа эргэлзэлгүй шууд илэрхийлнэ. Хүсвэл зоригтойгоор “чөтгөр лүүгээ тонил” гэж хэлж орхино.

Үе үе өөрийгөө шалгана: миний зүрх үнэхээр хоосон хөндий болсон юм болов уу? Залуу байхад хэзээ мессеж ирэх бол гэж тэсэн ядан хүлээдэг байлаа, түүнийг хүсвэл ертөнцийн зах хязгаар хүртэл явахад ч бэлэн, түүнд зориулж үнэтэй бэлэг авахдаа ямар ч эргэлзээ төрөхгүй, түүнд минь л сайхан байвал юу ч хийхэд бэлэн. Найз бүсгүйчүүддээ “тэр минь тэгж хэлсэн, тэр минь ийм юм авч өгсөн” гэж улиг домог болтол нь гайхуулна. Үнэндээ “тэр минь” гэх нэрийн дор ганц эр хүн байгаагүй нь мэдээж: зарим нэгийг нь би үнэхээр хайрласан, зарим нэгтэй нь зүгээр л амьдарсан, зарим нэгийг нь зүгээр л сонирхосон.

Ямартай ч би хайр дурлалынхаа төлөө өөрийгөө их бага хэмжээгээр золиослоход бэлэн байсан юм. Харин одоо тэр бэлэн байдал минь алга болсон мэт санагдаад байгаа нь хайрлаж дурлах үе минь өнгөрсөн юм болов уу?

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 1

Чамд юу таалагддаг, чиний боломжийн зах хязгаар хаана байгаа, чи ер нь хэн болохоо хэрхэн ойлгох вэ? Эдгээрийн хариултыг олж мэдэхийн тулд бид залуудаа төрөл бүрийн туршилт өөр дээрээ хийнэ – гадна төрх, мэргэжил боловсрол, секс, хайр дурлал.

Ямартай ч 25 насандаа бид сууриа босгож чадсан байна: олж авсан мэргэжил боловсрол, мэргэжлийн туршлага, хайр дурлалын бүтэлгүйтэл, сексийн амьдрал… Энэ наснаас хойш тэр болгон өөрийгөө туршаад байхаа болино, цаашдын зорилгын зүг чиг ямар нэгэн байдлаар гарсан байх ажээ. Ихэнх нь гэр бүлтэй болж аав, ээж нар болно. Зарим нэг нь цаашид тогтвортой үргэлжлэх харилцаагаа дөнгөж эхлүүлж байгаа ч байж болно. Амьдралын зах зухаас ойлгож эхлэх хэдий ч өөрийгөө бүрэн нээж чадаагүй л байна. Өөрийнхөө хүсэл зоригийг нийгмийн хүсэл зоригтой хольж хутгана. Хайр дурлалын золиос мэт ойлгоно.

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 2

Энэ нь бидэнд хэн ч хэрэггүй гэсэн үг биш юм шүү. Бид амжилттай, бие даасан эсвэл хувиа хичээсэн хүмүүс болж уу? Үгүй ээ. Бид 20 настайгийнх шигээ л хайрлуулж, хайрлахыг хүсэж байна. Халуун дулаан харилцааг хүсэж байна. Эрүүл харилцаа гэдэг нь тогтвортой байнгын харилцааг хэлнэ. Эрэгтэй хүн үлдэхийг хүсвэл насан туршдаа хамт амьдрахаар үлдэнэ эс бөгөөс тэр өөрөө эрт яваад өгнө. Омар Хайяамын хэлснээр “миний хэрэггүй хүн надад хэрэггүй” гэж хэлсэнтэй л адил.

Яагаад гэвэл би…

1. Эрэгтэй хүнээс утасны дуудлага, мессеж ирэхийг хүлээхгүй.

“Уучлаарай, би өнөөдөр ажил ихтэй болохоор цаг гаргаж чадахгүй” гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгч байгаа хүний утасны дугаарыг би тэр дор нь л устгадаг.

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 3

Эрэгтэй хүн тавьж байгаа болзооныхоо тохиромжтой цаг эсвэл эмэгтэй хүнд таатай байх газар сонгохгүй бол тэр хүний хувьд энэ болзоо чухал биш юм. Тийм эр хүн надад хэрэггүй ээ.

3. Миний төрсөн өдөр болон өөр бусад чухал тэмдэглэлт өдрөөр бэлэг өгөхгүй байхыг би өршөөхгүй

  • Таалагдаж байгаа эмэгтэйдээ мөнгө үрж чаддаг эрчүүд надад таалагддаг. Санхүүгийн хувьд харамч хүмүүс өөр бусад зүйлд ч харамч байдаг юм. Тухайн хүний хувьд чухал өдрийг мартана гэдэг чинь тэр хүнийг муу анхаарч байгаагийн л шинж.
  • Бид хайртай хүнээ эрхлүүлж, баярлуулах дуртай байдаг. Түүний чухал зүйл бидний хувьд ч чухал болж хувирна. Чухал биш, харамсалтай эсвэл мартсан бол – миний утасны дугаарыг мартсан нь дээр шүү.

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 4

Энэ нь эр хүний мөнгө л надад хэрэгтэй гэсэн үг бишээ. Гэхдээ л “хайрттайгаа хоосон овоохой”-д суух нь нас тогтсон эмэгтэйн амьдрал биш. Бид 20 эсвэл 30 насандаа овоохойд амьдарч байсан байж болно, харин 40 гарсан надад ая тухтай орон байр байх ёстой.

5. Таалагдахгүй байгаа зүйлд би дуугүй өнгөрөхөө больсон

Мэдээж эр хүнийг хүндлэх нэгэн тул би хэрэгтэй хэрэггүй зүйлээр зовоохгүй. Гэхдээ бусдын хувьд анзаарагдахгүй ч миний хувьд таалагдахгүй зүйл байгааг би хэлэх л ёстой.

Хэрвээ намайг өндөр хурд айлгадаг бол би цагт 180 км хурдалж байгаа жолоочид “Яаж яваад байгаа золиг вэ?” гэж сандарч хашхирч хэлэхийн оронд тайвнаар “Хурдлаад хэрэггүй дээ, би айгаад байна” гэж хэлнэ.

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 5

Залуу байхдаа өөрт тодорхойгүй байгаа зүйлийг лавлаж асуухаасаа айдаг байлаа. Энэ байдал эрэгтэй, эмэгтэй хүний харилцаанд үл ойлголцлыг бий болгодог байна. Тэгэхээр би одоо зүрх сэтгэлээ шархлуулмааргүй байгаа болохоор бүгдийг тодруулж асуудаг.

7. Сексийг хайр гэж ойлгохгүй. Секс нь хайр дурлалтай холбоотой ч байж мэднэ, холбоогүй ч байж мэднэ

Миний хувьд хайр гэдэг бол эр хүн цамцаа өөрөө индүүдэх, өглөөгүүр надтай юм ярихгүй дуугүй байх (өглөө босоод би юм ярих дургүй байдаг), миний муужгайны нэрийг мэддэг, кофендоо би хэдэн халбага сахар хийдгийг мэддэг, ямар ч шалтгаангүйгээр шинэхэн тасалсан цэцэг бэлэглэх, эвдэрсэн цоргыг хэнээр ч хэлүүлэлтгүй засаад өгөхийг л ойлгоно. Энэ бүгд байхгүйгээр та хоёр секс хийж байгаа бол зүгээр л унтаж байгаа хосууд болж таарлаа.

8. Эр хүнийг найз нартайгаа болон ажил төрөлтэй нь хардахгүй

Эсвэл өнгөрсөн амьдралынх нь ул мөр, үр хүүхдүүдтэй нь хардах хэрэггүй. Эр хүн надад хайртай бол надад цаг гаргаж л таараа. Ажлынхаа шахуу хурлын дундуур надтай хооллох цаг гаргаж чадаж байгаа хүнийг би үнэлнэ, хайрлана. Тэр хүн бас найз нартайгаа хөлбөмбөг үзэж, хүүтэйгээ загасанд явах эрхтэй. Би ч гэсэн өөрийн шахуу амьдралаар амьдарч бүгдийг амжуулахыг хичээж байгаа нэгэн шүү дээ.

  • Бие биендээ зориулах цаг гаргаж байгаа бол бидний харилцаа ОК гэсэн үг.
  • Хэрвээ би л цаг гаргаж эр хүний араас хөөцөлдөөд байгаа бол түүнийг явуулах цаг болжээ. Би өөр хүний эрэлд гарах цаг болсон гэж үзнэ.

Нас тогтсон эмэгтэйчүүд хэзээ ч гаргахгүй хайр дурлалын 10 алдаа 6

Би хувцас индүүдэх дургүй, хүнд ажил. Надад хэцүү санагдсан ямар ч ажлыг би эр хүний төлөө хийхгүй. Хэрвээ тэр надад хайртай бол хувцсаа өөрөө индүүдээд л өмсөнө.

10. Эрчүүдэд таалагдах гэж сайхан харагдахыг хичээхгүй. Эсрэгээрээ, танилцахдаа би байгаагаасаа илүү бүдүүлэг, шулуун зантай байх болно. Өөрийнхөө асуудлыг ичиж зоволгүй ярина. Тэр хүн хүсэж байгаа бол илүү ойртоно, хүсэхгүй байгаа бол эртхэн зайгаа авсан нь дээр.

Би 40 гарсан. Би хулс шиг л шулуун, бат бөх, уян хатан. Намайг хугалахад амаргүй. Би бол хатуужсан эмэгтэй. Гэхдээ би урьдын адил хайрлуулж, хайрлах хүсэлтэй. Аливаа хайрын төлөө ямар нэгэн золиос гаргахыг л хүсэхгүй байгаа юм. Хайр – сэргээн босголт болохоос биш золиос, сүйрэл биш.

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. kkk

    2016/11/09 at 11:49

    Эрчүүдтэй шулуун шударга шууд харилцана, юу таалагдах, таалагдахгүй байгаагаа эргэлзэлгүй шууд илэрхийлнэ. Хүсвэл зоригтойгоор “чөтгөр лүүгээ тонил” гэж хэлж орхино. хахаха сайхан хэлжээ би бас ингэж харицдаг, өөртөө итгэлтэй эмэгтэйн шинж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *