Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 жишээ

2

Бага байхад аав, ээж нар хэрэгтэй, хэрэггүй зүйл үглэж уурыг тань бардаг байсныг санаж байна уу? Тэр үед дэлхий тэр чигээрээ таны эсрэг мэт санагдаж, ээж нар хүүхдээ ойлгохгүй байгаа мэт санагддаг байж билээ. Том болоод л бид нэгийг ойлгож эхэлнэ: ээжийн минь зөв байжээ.

Ээж нарын хүүхдүүддээ өгдөг зөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна, дандаа тэдний зөв байдаг юм шүү.

Зарим найз нар чамд үнэхээр муу нөлөө үзүүлдэг

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 1

Бага байхад найзалдаг байсан найзыг тань ээж чинь нэг л дурамжхан хүлээж авдаг байсан уу? “Энэ охин чамд муу нөлөө үзүүлээд байна” – гэж хэлнэ. Үнэн байжээ. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсохоос гадна ээжийнхээ үгэнд орж байгаарай.

Энэ залуу чиний үнэтэй цагаас үрэх эрхгүй хүн

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 2

Магадгүй хувийн амьдралынхаа талаар зөвлөгөө авахаар хамгийн сүүлд хандаж болох хүн бол ээж л байх. Олон жилийн дараа та ээж минь ямар үнэн үг хэлээв дээ гэж бодох бизээ.

Олны өмнө бохир хэрэглэлээ гөвөх хэрэггүй

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 3

Орчин үеийн бид өөрийнхөө сэтгэлд тээж яваа зүйлээ олон нийтийн сүлжээгээр илэн далангүй дэлгэх болжээ. Олны өмнө сэтгэлээ дэлгэхээс өмнө сайн бодоорой. Олгой хагаравч тогоон дотроо гэж сургаалыг санаж явах хэрэгтэй.

40 нас хүрэхэд наад шивээс чинь чамд огтоос хэрэггүй

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 4

Гадна төрхөө өөрчлөхөд эцэг, эхчүүд “хуучинсаг” үзлээр ханддаг. Шивээс, пирсинг хийлгэмээр байна гэж хэлбэл ээж нар үүнээс ч илүү чухал зүйл байгаа гэж үглэж гарна. Түүний зөв байжээ.

Чи юу идэж байна, чи тийм л байна

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 5

Бага байхад эрүүл хүнснээс зугтааж кола, чипсээр хооллох гэж зүтгэдэг байж билээ. Харин өнөөдөр брокколи эрүүл бөгөөд миний биед хэрэгтэй ногоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүл хоол хүнс нь эрүүл саруул байхын үндэс. Ээжийн зуун хувь зөв байсан нь тодорхой.

Өөрийнхөө амьдралыг сайн тал руу нь эргүүлэх боломж чамд өөрт чинь л бий

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 7

Хүнд байдалд орсон бол санаагаар бүү уна. Таны амьдрал таны л гарт байгаа. Та өөрийнхөө төлөө хэдий хэр хөдөлмөрлөнө төдий чинээ амьдралаас авах болно. Амьдралын хар зурвас үргэлжилж байгаа үед ч та аз жаргалтай байж чадна – өөрөөсөө гэрэлт. Өөртөө итгээд л урагшаа харан алхаарай.

Өөрийгөө өмөөрч сур

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 6

Та л өөрөө өөрийгөө гэхгүй бол таны өмнөөс хэн ч явахгүй. Буруугаа хүлээх, хариуцлага үүрэх, бусдыг удирдан зохион байгуулах, шаардлагатай үед нь өөрийгөө хамгаалах – энэ л зан чанарыг эцэг эх маань бидэнд суулгахыг зорьдог. Биднийг томчуудын амьдралд бэлдэж байгаа нь тэр.

“Хар өдөр”-т зориулж мөнгө цааш нь хий

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 8

Урьдчилан тооцоолоогүй юу ч тохиолдож болно, үүнд та бэлэн байх ёстой. Сантехникийн эвдрэл, байрны яаралтай засвар – гээд юу эс тохиолдох вэ дээ. Өнөөдрөөс эхлэн мөнгө цааш нь хийж байгаарай.

Чамайг сонсож чаддаг хүнийг олоорой

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 9

Сонсох чадвар – амаа ангайлгаад ярьж байгаа хүнийхээ өөдөөс гөлрөн суухыг хэлэхгүй. Таны хэлж байгаа үгний үнэ цэнэ болгоныг мэдэрч чадаж байгаа хүний хэлнэ. Сонсох чадвар эзэмшинэ гэдэг амаргүй. Та ч өөрөө үүнд суралц, сонсох чадвартай хүнийг ч ол.

Тэр хүний буруу байсан ч итгэж сур

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 10

Ангийн хамгийн дэггүй хүүхэд байсан ч, ажлын хамгийн муу ажилтан байсан ч итгэ. Тэр хүн үнэндээ хэн болохыг та сайн мэдэхгүй. Тэгэхээр хүмүүстэй сайхан харилцаа тогтоож сураарай.

Уйгагүй хөдөлмөрлөж, өөрөө амжилтанд хүрч бай

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 11

Ямар ч хүн хэн нэгний тусламжгүйгээр амжилтанд хүрнэ гэдэг бэрх – чадаж байвал амьдралынхаа гол ажлыг хийлээ гэж үзнэ. Хамгийн гол нь өөртөө том зорилго тавьж бай, зорилгынхоо төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байхад хэн нэгний тусламжинд найдаад суух хэрэггүй болно.

Зөрчилдөөн болгоныг тулаан болгох албагүй

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 13

Томчуудын амьдрал зөрчилдөөнөөр дүүрэн, хүссэн албан тушаалаа авах, ганц үлдсэн даашинзны төлөө гэх мэт… Энэ болгоныг тулааны талбар болгох хэрэггүй ээ, өөрийнхөө мэдрэлийн эд эсийг зарцуулах хэрэггүй зүйл гэж байна. Шаардлагатай бол буулт хийж өгч сураарай, харин өөрийнхөө ялалтад 100 хувь итгэлтэй бол урагшаа дайраад…

Өөрийнхөө сэтгэлийг зөв илэрхийлж сураарай

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 12

Зөв илэрхийлж сурснаар та бусадтай амархан ойлголцоно. Жишээ нь, аливаа зүйлийг илэрхийлэхдээ “би” гэдэг талаас хандана. Хэн нэгэнд “Чи ёстой тэнэг байсан” гэхийн оронд “Би бүр гайхаж орхисон” хэлж байгаарай.

Цөөн хэдэн таарсан сайн гутал – илүү гутал хэрэггүй дээ, болно

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 14

Ээж минь надад байнга хэлдэг байж билээ: гоё сайхан харагдаж байгаа болгон тохирсон биш. Би гэж хүн загвар хөөгөөд л явж чадахгүй байж өндөр өсгийтэй гутал авах донтой байж билээ. Том хүн болсон ч гэсэн ээж минь өвлийн хүйтэнд юутай явж байгааг минь асууж сурагласаар л байна.

Цаг хугацаа биднийг эмчилнэ

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 тохиолдол 15

Үнэхээр үнэн үг. Бага байхдаа авсан муу дүндээ санаагаар унах, эсвэл найзтайгаа муудаад байж суух газраа олохгүй байсан үе бид бүгдэд бий. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч тэр үеийг бид ардаа орхижээ. Өнөөдрийн азгүйтэл арван жилийн дараа таны дурсамж л болон үлдэх болно.

9
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/07 at 16:55

    Амьдралд хэрэгтэй зөвлөгөө байна даа Баярлалаа.

  2. Зочин

    2016/11/08 at 11:56

    olon gutal huvtsaar yah ve modan duuschina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *