Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно

0

Биеэ хэрхэн авч яваа жижиг сажиг үйлдлээр нь хүнийг таниж авч болно. Дэргэдэх хүнээ илүү сайн мэдэж авахын тулд дараах тайллыг уншаарай.

Инээмсэглэх, мэдрэмжээ илэрхийлэх

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 1

Чин сэтгэлээсээ инээмсэглэхэд завьж, зовхины эргэн тойронд үрчлээ үүснэ. Худал инээж байгаа хүний завьжны орчимд л үрчлээ гарна. Сэтгэл нь их хөдөлсөн хүний нүд чийгтэж, нус шингэрч, шүлс байн байн ялгарна. Аль нэг нь дутуу байвал сэтгэл нь үнэнээсээ хөдлөөгүй гэсэн үг.

Мэндлэх

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 1

Гар барихдаа итгэлтэй, чанга атгадаг бол тэр хүн сэтгэл хөдлөлөө тод гаргадаг экстраверт юм. Уулзахдаа мөрөн дээр чинь гараа тавьдаг хүн – нэг бол таныг их үнэлдэг, эсвэл эзэрхий түрэмгий нэгэн байна. Гарыг чинь хоёр гараараа барьж байвал юм гуйх, эсвэл ямар нэгэн мэдээ дуулгахын дохио.

Утсаа оролдох

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 2

Олон нийтийн сүлжээнд мэдээллээ байнга шинэчлэх, цахим шуудангаа байн байн шалгаж үзэх, утаснаасаа салахгүй зүүгдэх зэрэг нь гаднаас дэмжлэг хайдаг, давчидсан хавчигдмал байдалд буй хүний шинж.

Селфи хийх

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 3

Селфи буюу өөрөг дарахдаа утсаа доошлуулж барьдаг хүмүүс эргэн тойрныхондоо эерэгээр ханддаг. Селфидэх дургүй эсвэл хаа байгаа нь ойлгомжгүй зураг авдаг бол хэт нухацтай, хариуцлагатай хүний шинж. “Дакфэйс” буюу уруулаа шөмбийлгөж селфидэх дуртай бол мэдрэлийн хэт ачаалалд орсон байдаг гэнэ.

Хоол идэх

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 2

Таваг дээрхээ бүгдийг нь жижиглэж хэрчээд иддэг хүмүүс урт хугацааны харилцаа тогтоох чадвартай, төлөвлөгөөний дагуу амьдрахыг хичээдэг. Хамгийн нандин сайхан хоолыг ч хольж хутган овоолж, нэг зуурмаг болгодог хүмүүс бий. Тэд хүчирхэг хүмүүс бөгөөд их ачаалал авч, олон ажлыг зэрэг амжуулдаг. Харин хурдан иддэг хүмүүс цагийн юмыг цагт нь амжуулж, ажил дээрээ хүндэтгэл хүлээсэн, холыг хардаг чанараараа онцгой. Удаан иддэг бол зөвхөн одоо цагт амьдарч, амьдралаас таашаал авч чаддаг хүмүүс юм.

Ярих

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 4

Болсон явдлын тухай ярихдаа байнга “би” гээд байвал үнэн ярьж байх өндөр магадлалтай. Харин юу ч ярьсан бай “би… би” гэдэг бол амин хувиа хичээсэн хүний зан. “Бид” гэдэг үгийг үргэлж хэрэглэдэг хүн нийгмийн идэвхи сайтай. Хүмүүс нас ахих тусам өнгөрсөн цаг дээр ярихаа больж, ирээдүй цагийн үйл үгийг яриандаа түлхүү хэрэглэдэг гэнэ.

Попкорн идэх

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 5

Бүрэг ичимхий интровертууд попкорныг нэг нэгээр нь хичээнгүйлэн түүж иддэг гэх судалгаа байдаг. Харин нүүрэмгий экстравертууд атгаж аваад амандаа хийнэ. Нэг суудал дээр бүтэн сав попкорн идэж дуусгадаг бол амиа хичээх нь бага, бусдыг илүү боддог хүмүүс байдаг ажээ.

Кофе уух

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 7

Эспрессо уудаг хүмүүс жинхэнэ манлайлагчид. Харин дабл эспрессо сонгодог бол хүний удирдлага доор сайн ажилладаг хүмүүс. Латте уух дуртай нь шийдвэр гаргахдаа хойрго, яарч сандардаггүй тайван хүн байдаг. Бусдад нээлттэй, уран бүтээлч хүмүүс капучино, адал явдалд дурлагсад фрапучино уух дуртай. Американо буюу энгийн хар кофег эгэл амьдралтай, элдэв том өөрчлөлт хийх дургүй хүмүүс ихэвчлэн сонгодог гэнэ. Кофендоо элсэн чихэр, сүү нэмж уудаг хүмүүс аливаа шинэ мэдрэмж, эрсдэлд дуртай.

Юм уухдаа аль зүгт харах

Энгийн хэдэн үйлдлээр нь тухайн хүний зан араншинг мэдэж болно 6

Цай уухдаа аяган доторхоо хардаг бол ухамсартай, нухацтай хүн гэж ойлгоорой. Аяганыхаа дээгүүр хардаг хүмүүс бусдын нөлөөнд автахдаа амархан, тоомжиргүй, гэхдээ орчноо сайн мэдэрдэг. Нүдээ аньж уудаг хүн ямар нэг өвдөлт мэдэрч байгаа, эсвэл тааламжгүй байдлын улмаас тайвшрах арга хайж байдаг ажээ.

6
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. АХАМДЫН БАЯР:

    2016/11/05 at 13:50

    ЗӨВ ШҮҮ

  2. Уянга

    2016/11/06 at 19:27

    medej avsandaa bayartai baina :D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *