Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 цуврал кино

0

Алдартай цуврал кино заримдаа уйтгартай санагддаг, магадгүй зарим нэг нь бие биенээсээ хуулсан байдаг болохоор үйл явдлыг нь бараг мэдээд ч байх шиг. Харин үзэгч олон гэнэтийн бэлгэнд дуртай хүмүүс тул учир битүүлэг үйл явдлаар дүүрэн киног хүлээж суудаг байна.

Та бүхэнд дараах цуврал киног санал болгож байна: зарим нэг хэсэг нь галзуу, утга учиргүй мэт санагдаж болно, гэхдээ анхны ангийг нь үзээд л та дараагийн ангийг алгасахгүй үзэх хүсэл төрөх болно.

Carnivàle

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 1

Америк, 1934 он. 18 настай оргодол Бен Хокинс “Карнавал” нэртэй явуулын циркт орно. Циркэд Таро хөзрөөр мэргэлдэг Софи гэх цыган бүсгүй, далдыг хардаг цыган бүсгүйн тахир дутуу ээж, мөн бусдын оюун санааг уншдаг сохор профессор Лоз, сахалтай эмэгтэй Лайла, сиамын ихрүүд, могой сургагч Рутегээс гадна циркийн эзэн байх ажээ. Циркийн эзэн Бенийг хэрхэх тухай өөрийн гэсэн төлөвлөгөөтэй нэгэн.

Wild Palms

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 2

2007 он, Лос-Анжелес. Гарри Уиккофф телевизийн нэгэн сувагт ажилладаг бөгөөд “Хийсвэр бодит байдал” гэх технологийг нэвтрүүлэхийг зорьсон нэгэн. Зорьсон ажил нь бүтэмжтэй болж эд мөнгө, эрх мэдлээрээ хэнээс ч дутахааргүй болж чадна. Харамсалтай нь оюун санааг нь өөрчлөх хар тамхинд донтогч болжээ.

Humans

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 3

Шинэ технологи бүхий гажетуудын эрин үеийг харуулсан нэгэн ертөнц бидэнтэй зэрэгцэн оршиж буй – өндөр технологи бүхий робот зарц нь хүнтэй маш төстэй. Ийм нэгэн зарцыг байгальд ойр амьдардаг гэр бүл хөлслөн авна. Машинтай цуг амьдрах нь тэдний амьдралыг сүйтгэж болохыг тэд ухамсарлах ажээ.

Fringe

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 5

Оливи Данэм бол ТТГ-ын агент, шинжлэх ухаан тайлбарыг нь олж чадахгүй байгаа тийм хэргүүдийг илрүүлэхээр нэгэн эрдэмтэнтэй хамтран ажилладаг. Анги болгон өөр өөрийн түүхтэй тул үзэгч олонд маш сонирхолтой байх болно.

Sense8

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 4

“Sense8”-ийн найруулагч, алдарт “Matrix”-ийн бүтээгч Вачовскийн уран бүтээл – ээдрээтэй үйл явдлыг харуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хэсэг хүмүүс оюун ухаанаараа холбоотой. Удахгүй тэдний араас хорон муу санаатан мөшгөх болно.

11.22.63

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 6

Стивен Кингийн зохиолыг дэлгэцийн амжилттай бүтээл болгожээ гэж хэлж болно. Уран зөгнөлийг илүүтэй харуулсан: англи хэлний багш залуу Кеннедийн аллагыг таслан зогсоохоор өнгөрсөн үе рүү аялна. Үр дүн нь – багш өөрийнхөө 60-аад оны амьдралтай зууралдаж эхлэх ажээ.

The Booth at the End

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 7

Сэтгэл зүйн триллер. Зоогийн газрын булангийн ширээнд суугаад бусдын хүслийг биелүүлдэг хүний тухай өгүүлжээ. Өвчтэй хүүгээ эдгээх хүсэлтэй эцэг, үзэсгэлэнтэй болохыг мөрөөдсөн бүсгүй, онгодоор бялхах хүсэлтэй зураач… Энэ мэт юу хүссэнийг нь биелүүлнэ, гэхдээ тодорхой үнээр. Юу хүссэнээ авахын тулд хүмүүс өөрийнхөө ухамсрын үнэ цэнийг мэдрэх хэрэгтэй болно.

Orphan Black

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 8

Сара – эцэг, эхийн хайр гэж юу байдгийг мэдэхгүй өнчин бүсгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн гэж үзнэ. Өнгөгүй амьдрал дээр нэгэн азгүй тохиолдлын гэрч болжээ: нэгэн бүсгүй амиа хорлож байгааг Сара харжээ. Талийгч бүсгүй Саратай тун ч адилхан. Сара энэ тохиолдлыг ашиглан бусдыг “орлох”-оор шийднэ.

Wayward Pines

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 9

Итан Берк – нууц албаны агент. ТТГ-ын сураггүй алга болсон хоёр агентыг олохоор Айдахо мужийн нэгэн жижиг хотод иржээ. Хэргийн тухай ихийг мэдэх тусам улам л ээдрээтэй болоод байгааг ойлгоно. Хотын оршин суугчид яагаад хотоос явдаггүй, ТТГ-ын агентуудад юу тохиолдсон, хот бусдаас юу нуугаад байгаа …

The Leftovers

Ганц ч анги алгасалгүй шимтэн үзэх 10 олон ангит кино 10

Үйл явдал Мейплтон хотод үлдсэн хэсэг оршин суугчдын дунд өрнөнө. Зуун сая гаруй хүн учир битүүлгээр алга болсноос хойш амьдралаа дахин эхлүүлэхийг оролдож байгаа хүмүүс. Тэд чухам юу болоод өнгөрснийг ойлгохыг хүснэ. Зарим нэг нь бурхныг буруутгана, зарим нэг нь өөр хариу эрэлхийлнэ.

12
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/04 at 20:19

    prison break ene jagsaaltnd bh yostoi kino

  2. Bayarbat Orgilbat

    Bayarbat Orgilbat

    2016/11/04 at 20:31

    haltar tsarait baihgui bnshd . :P

  3. Зочин

    2016/11/04 at 20:41

    West world
    Yamar ve

  4. Зочин

    2016/11/04 at 21:33

    Walking dead tsuwral dajgui shuu

  5. Nevalast

    2016/11/04 at 21:37

    Prison break game of thrones 5-0 edr goy tsuwralud bhd suraggu heden ymnud ywjahin

  6. Nyamsuren Ognoon

    Nyamsuren Ognoon

    2016/11/04 at 22:15

    yagaad narni ur sadig taniagui yum

  7. Зочин

    2016/11/04 at 22:43

    Prison break? MR.ROBOT?!

  8. Зочин

    2016/11/05 at 03:53

    Lost alga bna

  9. naaia

    2016/11/05 at 10:00

    ehneriin urhi baihgu bnshdee hhaha

  10. Bataahuu Erka

    Bataahuu Erka

    2016/11/05 at 14:46

    dexter

  11. Enhbayar Peace

    Enhbayar Peace

    2016/11/05 at 18:51

    Эхнэрийн урхи хаа байна ????

  12. Into the bad land uneheer goy kino

    2016/11/05 at 23:44

    Ene kino uneheer sonirholtoi bas yrbusiin

  13. Зочин

    2016/11/06 at 12:57

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *