Олон үйлдэлт будаа агшаагчны 12 ашигтай хэрэглээ

2

Орчин үеийн гэрийн эзэгтэй нарт хоол хийж гал тогоондоо зогсоод байх цаг зав тэр болгон гардаггүй. Энэ нөхцөлд олон үйлдэлтэй будаа агшаагч аврагчаар тодрох нь бий. Хэрхэн ажиллуулахыг бүгд мэднэ. Гэхдээ энэ удаад энэ цахилгаан хэрэгслийн хүн болгоны мэдээд байдаггүй үйлдлүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Гэр бүлдээ амттай оройн хоол хийхийн тулд зуухны дэргэд хэдэн цагаар зогсоно гэдэг амаргүй. Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх шилдэг цахилгаан хэрэгсэл бол олон үйлдэлт будаа агшаагч мөнөөс мөн. Хоол хийхэд таниас зарцуулах цаг, хүч хөдөлмөрийг хэмнэхээс гадна бохирдуулах сав суулгыг ч багасгах гайхамшигтай хэрэгсэл. Нэг ёсондоо мини гал тогоо тэр чигээрээ гэж ойлгож болно.

1. “Жигнэх” горимыг сонгож сүүгээ цагийн дотор хөөрүүлж болно, хөлдүү сүү бол цаг илүүтэй болж байгаад хөөрнө. Дэвэрнэ гэж айлтгүй.

2. Мөн адил горим дээр сүүгээ 5-6 цаг болговол өтгөрүүлсэн сүүтэй (сгущёнка) болно.

3. Халуун горим дээр нь сүүгээ баривал ээдэм эсгэж болно, өглөөний цайндаа шинэ зөөлөн ээдэм идэх сайхан биш гэж үү?

4. “Уураар болгох” горимоор 5 минутанд хагалсан өндгийг, 12 минутанд хальстай нь болгоно.

5. “Плов”-ны горим дээр багахан шарж жигнэсэн төмс болгоно (төмс болох явцад хутгах хэрэггүй, ухаалаг будаа агшаагч төмс болж байгаа эсэхийг өөрөө мэдэрнэ)

Олон үйлдэлт будаа агшаагчны 12 ашигтай хэрэглээ 1

6. “Жигнэх” горим дээр шарахгүйгээр төмсөө зөөлөн болгож болно.

7. “Плов” горимыг сонгож залхуу эрчүүд маань хөлдүү баншаа болгоод идчихнэ: хагас кг хөлдөөсөн банш дээр тал стакан ус, чимх давс, масло хийгээд товчлуурыг дарж дохио өгтөл нь хүлээнэ – дундуур нь хутгах ямар ч шаардлагагүй. Банш маань дороосоо багахан шарагдаж бүрэн болсон байна.

Олон үйлдэлт будаа агшаагчны 12 ашигтай хэрэглээ 2

8. “Шарах” горим дээр загас болон өөр бусад төрлийн махыг хэнээс ч дутахааргүй шарна.

9. “Жигнэх” горимыг сонгон 12 цагийн дараа зөөлөн стужинтэй болж болно.

10. “Жигнэх” эсвэл “Гурвалжин будаа” горимыг сонгон 2 хоол нэгэн зэрэг хийх боломжтой, доор нь хачир (будаа эсвэл төмс), дээр нь зайдас, котлет, мах … Махны шүүс нь будандаа шингээд сайхан амттай болдог юм.

11. “Жигнэх” горимоор 1,5 цагийн дотор та өөрийн дуртай шөлийг хийж болно.

12. “Шарах” горим дээр сонгинотой татсан мах шараарай. Харин дараа нь “Плов” горимыг сонгож шарсан мах дээрээ өөрийн дуртай гоймон, будаагаа хийж болгоно. Ухаалаг будаа агшаагч өөрөө дохио өгтөл нь та оролдоод хэрэггүй, хоолоо хүлээгээд л сууж бай.

Энэ бол олон үйлдэлтэй будаа агшаагчны ид шидийн эхлэл юм шүү. Энэ цахилгаан хэрэгсэл танай гэр бүл хэдэн гишүүнтэй байсан бүгдэд нь амттай хоол хийж өгч чадна.

10
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Byambasuren Khand

    Byambasuren Khand

    2016/11/02 at 23:40

    Vne

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *