Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ

1

Гэр орон тань замбараагүй байх нь зөвхөн таны залхуугаас болж байгаа юм биш шүү. Жижиг байранд эд хогшлоо зөв хадгалах зохион байгуулалт дутагдаж байгааг мартаж болохгүй.

Гэрийн эд хогшил болгон өөрийн байртай байх боломж байдгийг та бүхэн дараах 15 санаанаас авна уу.

Хувцасны шүүгээнд та бүгдийг эмх замбараатай байрлуулж болно

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 1

Хувцасны шүүгээг эмх замбараатай байлгахыг хүсвэл хуучин, хэрэггүй хувцаснаасаа салахаас гадна хувцсаа зөв эвхэж хийж сурах хэрэгтэй. Оймсноос эхлээд ор дэрний цагаан хэрэгслийг хүртэл зөв эвхэж хураах хэрэгтэй.

Шкафны тусгаарлагч эмх замбараагүй байдлаас ангижруулна

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 3

Хэмжээ, зориулалт зэргээр нь ангилж бүгдийг өөрийн байранд тавих боломжтой.

Эд хогшил хадгалах далд газар

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 2

Орон доорх хоосон зай цагаан хэрэглэл хадгалах сайхан газар, зарим нэг хүмүүс энэ хоосон зайг гайхалтайгаар ашиглаж чадаж байна. Бага зардлаар хоосон зайг ашиглах санаа.

Бичиг хэргийн хэрэгслийг гал тогоонд ашиглах боломжтой

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 5

Дискний тусгаарлагчийг хуванцар савны таглаа хадгалахад ашиглаж болно.

Гоёл чимэглэлийн хайрцагт та өдөр тутмын хэрэглэдэггүй эд зүйлсээ хийж болно

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 4

Хайрцагт юу байгааг гадна талд нь тэмдэглэвэл бүр л амар байх болно. Энэ мэт хайрцгийг худалдаж авахгүйгээр өөрийн гараар урлах боломжтой бөгөөд санааг эндээс авна уу.

Гутлыг хайрцагт хадгалахгүй байсан ч болно

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 6

Хэрвээ та маш их гуталтай бөгөөд тэр болгоныг хайрцагт хийж тавих зай байхгүй бол энэ мэт тавиурыг өөрөө урлаж болно.

Өдөр тутам хэрэглэдэг эд зүйлийг далд нуух хэрэггүй

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 7

Эмэгтэй хүний хувьд өдөр тутам байнга хэрэглэдэг эд хогшил маш их – гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд юу эс байхав. Тэр болгоныг шүүгээнд хийнэ гэж байхгүй тул энэ зааврын дагуу зохицуулалт хийгээрэй.

Жижиг сажиг зүйл болгон өөрийн байрандаа

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 9

Зангиа, бүс зэргийг шкаф эсвэл хананд өлгөхөд маш бага зай эзэлнэ. Хэрвээ та өөрийн гараар өлгүүр хийхийг хүсвэл зааврыг эндээс үзнэ үү.

Сараалжин өлгүүр угаалгын болон гал тогооны өрөөнд асуудлыг шийднэ

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 8

Эдгээр сараалжин өлгүүр, тавиур нь угаалгын бодис зэргийг хадгалахад үнэхээр тохирсон эд.

Бага ч гэсэн хоосон зайг ашиглах бүрэн боломжтой

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 10

Та өөрийн хүссэн газраа ашиглаж болно, хэрхэн ашиглах талаар эндээс үзнэ үү.

Зайлшгүй шаардлагатай ч үзэмж муутай зүйлийг хадгалах

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 12

Харанхуй өрөө байхгүй гэж бүү бухимд. Гэрээ гоёнгоо шүүр, тосгуур зэргийг хадгалах газар хийж болно. Эсвэл индүүний суурийг толины ард нууж яагаад болохгүй гэж? эндээс зохион байгуулалтыг харна уу.

Булан тохойг ашиглах арга

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 11

Булан тохойг тохижуулан эд хогшлоо тавьж болно, хэрхэн хийх аргыг та заавраас үзнэ үү.

Гялгар уутыг хадгалах арга

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 14

Нэг уутыг нөгөөд нь хийж хадгалдаг цаг өнгөрсөн. Зураг дээрх байдлаар өөрт таалагдсанаар хадгалаарай.

Дэрний уут бүх асуудлыг шийднэ

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 13

Энгийн бөгөөд шилдэг арга. Цагаан хэрэглэлийн хослолыг дэрний уутанд нь эвхээд хийхэд шкафанд илүү их зай гарч бүх зүйл эмх замбараатай байх болно.

Хуурай хоол хүнсийг хадгалах сав таны гал тогоог чимнэ

Эд хогшлыг эмх цэгцтэй, зөв хадгалах 15 жишээ 15

Савлагаатай элсэн чихэр, будаа, гоймонг зориулалтыг саванд хийгээрэй. Тодорхой хугацаанд угааж цэвэрлэж байхаа мартав аа.

34
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/10/30 at 16:19

    Баярлалаа. хүний амьдралд хэрэгцээтэй зөвлөгөө өгдөг шүү.Амжилтаар жигүүрлэж яваарай.

  2. Зочин

    2016/10/31 at 11:06

    Bayrllaa mash heregtei medeelel bna

  3. hi

    2016/10/31 at 15:08

    woow huurai hool hunsiig hiih swiig yaj hiih we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *