Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга

1

Нүүрээ хэрхэн зөв будах талаар та мэргэжлийн хүмүүс эсвэл сонирхогчдын олон арван зөвлөгөөг олж хардаг байх. Хамгийн олон хүнд таалагдсан, танд бас таалагдах нь дамжиггүй, сонирхол татсан дараах аргуудыг түүвэрлэж авлаа.

Зөв суурь сонгох

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 1

Өөрийнхөө арьсны өнгөтэй тохируулж суурь кремээ сонгоорой. Арай хүйтэн юм уу эсвэл дулаавтар өнгө байж болно. Хүзүү, нүүрний арьсандаа хэд хэдэн өнгийг түрхэж үзээд аль тохирохыг нь сонгоход болно.

Сүүдэрлэгчээ сайн уусгах

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 3

Орчин үед нүүр будалтыг аль болох аядуухан ууссан, аливаа хурц өнцөг, тод зураасгүй хийдэг болсон. Бор сааралдуу хөнгөн бүдэг өнгийг сонгосон нь дээр. Шанааны дээхнүүр уусгаж өгвөл илүү залуу, сэргэг харагдана.

Хөмсөгний хэлбэр гаргах

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 2

Нүүр будалтын хамгийн гол хэсэг нь хөмсөг. Иймээс өдөр тутмын энгийн будалтад хурц огцом өнцөг гаргалгүй, зөөлөн будах хэрэгтэй. Үснийхээ өнгөтэй ойролцоо өнгийг сонгоно. Бараан үстэй бол үснээсээ бага зэрэг цайвар, шаргал цайвар үстэй бол үл ялиг бараавтар өнгөөр хөмсгөө будна.

Нүдээ том харагдуулах

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 4

Дээд зовхио хар харандаагаар тодруулах нь нүдийг илүү тод, том болгож, сормуусыг өтгөрүүлж харагдуулдаг. Харин нүдний тениэр уусгалгүй доод зовхио хар харандаагаар зурвал нүдний хэлбэр зууван болж, жижиг харагдана.

Контур зөв хэрэглэх

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 5

Контур бүх хүнд зохидог! Гагцхүү зөв зурах хэрэгтэй. Хэт дээш нь өргөж зурвал нүднийхээ хэлбэрийг алдагдуулна. Доод зовхиныхоо хэлбэрийг дагуулж зурах нь хамгийн зөв сонголт юм. Нүдээ нээж байгаад будаарай. Эс бөгөөс тэс өөр хэлбэр гарч болзошгүй.

Хэд хэдэн өнгийн тень хэрэглэх

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 6

Хоёр биш, бүр хэд хэдэн өнгийг хольж будах ёстой. Дунд зэргийн багс ашиглаж бага багаар уусгаж, хөнгөн түрхээрэй.

Сормуусны будгийг давхарлаж будахгүй

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 7

Олон давхарлаж сормуусаа будвал хэдэн нас нэмэгдэж, мөн хөнгөмсөг харагдана. Өдөр тутмын будалтандаа сормуусаа наалдуулалгүй дан будаарай.

Хацраа зөв өнгөлөх

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 9

Хөнгөн хөдөлгөөнөөр, бага зэрэг давхарлаж өгнө. Хацартаа түрхээд чамархай хүртэл хөнгөн татаж будна.

Уруул хүрээлэгчийг уруулын будагны өнгөнд тохируулж сонгох

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 8

Уруул хүрээлэгч харандааны өнгө нь уруулын будагны өнгөнд уусаж байх ёстой. Энэ бол хамгийн гол дүрэм. Хэт тод хүрээлсэн уруул дэндүү болхи, бүдүүлэг харагдана. Эхлээд харандаагаар сайн уусгаж будаад, дараа нь уруулын будаг түрхэнэ.

Нүдний доорх хөхрөлтийг дарах

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 10

Өө дарагчийг тал саран хэлбэрээр биш, зураг дээрх шиг гурвалжин маягаар зөөлөн уусгаж түрхэнэ.

Тосон гэрэл сүүдэр тавигчийг товгор хэсгүүдэд түрхэх

Нүүр будалтын мэргэжилтний зөвлөж буй 11 сонирхолтой арга 11

Тослогтож гялайдаггүй хэсэгт л тосон гэрэл сүүдэр тавигчийг хэрэглэнэ. Т хэлбэрийн бүсэд түрхэхгүй гэсэн үг. Нүүрний товгор хэсгүүд болох шанаа, хөмсөгний яс, мөн нүдний дотор булан, хамрын хянга, уруулын дээд хонхорхойд түрхэнэ.

26
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enhtsetseg Enhtsetseg

    Enhtsetseg Enhtsetseg

    2016/10/29 at 19:05

    Ss

  2. Чебрушка Хочит

    Чебрушка Хочит

    2016/10/30 at 00:53

    Sonirhogch Sonirhogch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *