Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино

0

Үлгэр болгон адилгүй болохоор заримыг нь хүүхдүүд сонирхохгүй, эсвэл ойлгохгүй ч байх нь бий. Харин том болсон хойноо дурлаж магад.

Багадаа сонссон үлгэрээс чинь тэс өөр, сэтгэл татам шидэт үйл явдал өрнөсөн 13 киног танилцуулъя.

Il Racconto dei racconti (Tale of Tales)

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 1

Өнчин Хадны хааны эхнэр болгож авсан үзэсгэлэнт бүсгүй муухай хөгшин эмгэн болж хувирна. Хэрэв хатан нь лууны зүрх идвэл хүүхэдтэй болно гэж нэгэн шидтэн хэлэхэд Манант Хөндийн эзэн хаан нэгэн луутай тулалдахаар явна. Дагшин Уулын эзэн хаан аварга том бясааг хайрлаж энэрэн тэжээх мөртлөө төрсөн охиноо хүний мах иддэг уулын мангаст эхнэр болгон өгнө.

Mirror Mirror

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 2

Энэ кинонд Цасангуа яг л дээрэмчин шиг аяглан зодолдож ноцолдож, харин ханхүү ээждээ эрхэлж нялхарсан туяхан амьтан байх бөгөөд гоо бүсгүйг хайрлахад бэлэн байх боловч хатан ээж нь дуудмагц дуулгавартай гүйж очдог, шийдэмгий бус, аль нь муу, аль нь сайн тал вэ гэдгийг ч ойлгох чадваргүй, хөөрхийлөлтэй дүр болжээ.

Sleepy Hollow

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 3

Нью-Йоркийн цагдаагийн газрын цагдаа Икабод Крэйн цуврал гэмт хэргийн нууцыг тайлахаар Нойрмог Хөндий хэмээх жижиг тосгонд ирнэ. Тосгоны иргэдийн толгойг ээлж дараалан авах харгис алуурчинг олох амаргүй ажээ.

Alice in Wonderland

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 4

Алиса 19 нас хүрчээ. Түүнд Эскот тайжийн өв залгамжлагч, мулгуу боловч асар баян залуу гэрлэх санал тавина. Ирээдүйн амьдралдаа огтхон ч баярлаж хөөрөөгүй Алиса нэгэн үдэшлэг дээр уйтгарлан сууж байгаад цагтай Цагаан Туулайг санаандгүй олж харна. Араас нь дагаж үүрэнд нь ормогц шидэт ертөнцөд хөл тавих бөгөөд энэ бүхнийг Алиса урьд нь ердөө өөрийнхөө төсөөлөл гэж боддог байсан билээ.

Brothers Grimm

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 5

16-р зууны эхэнд Германы отог омгуудыг Франц улс эзэлж авчээ. Гацаа тосгодыг нөмөрсөн хар хүчнээс ядуу хоосон иргэд айн дагжих болов. Ах дүү Гримм бүрэнхий цагаар мөнгөний төлөө шулмуудтай тулалдаж, хорон шидтэнүүдийг устгахад хамаг хүчээ зориулна.

Red Riding Hood

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 7

Ойн жижиг тосгоны хүмүүсийг аймшигт хүн-чоно үргэлжийн айдас хүйдэст автуулна. Зовж зүдэрсэн тэднийг аврахаар хүн-чонын ангууч эр ирэх бөгөөд Валери нэртэй бүсгүйг мөнөөх араатантай онцгой харьцаатай хэмээн анзаарна. Ингээд бүсгүйг өгөөш болгохоор шийддэг.

The Fall

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 6

Орлон тоглогч жүжигчин Рой бэртлийн улмаас хөдөлж чадахаа больж эмнэлэгт хэвтэнэ. Залхаж гүйцсэн бодит амьдралаасаа ангижрахын тулд нэгэн жижигхэн охинтой харилцаж эхэлдэг. Охинд сонин хачин түүх зохион ярьж өгсөөр, нэг л мэдэхэд тэр хоёр нөгөө түүхийнхээ баатрууд болж орхино. Бусад баатруудын хамт тэд сайн үйлсийн төлөө мөр зэрэгцэн тулалдах ажээ.

Rapunzel

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 9

Шидтэнтэй хөрш зэргэлдээ амьдардаг нэгэн хосод үр хүүхэд заяадаггүй байв. Эхнэр нь нэг удаа шидтэнийд рапунзел буюу амтат манжин ургаж байхыг олж хараад нөхрөөсөө тэр амттанг авчирч өгөхийг гуйна. Гэтэл нөхөр нь манжин хулгайлах гэж яваад шидтэнд баригдаж орхино. Шидтэн эм тэднийг анхны хүүхдээ өгнө гэдгээ амлавал амттанг авч явахыг зөвшөөрчээ.

Oz the Great and Powerful

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 8

Нүүдлийн циркийн овжин илбэчин Оскар Диггс нууц амрагийнхаа нөхрөөс зугтаж яваад хүчтэй хар шуурганд өртөнө. Оскарын сууж явсан агаарын бөмбөлөг шуурганд хөөгдсөөр Шидэт улсад очих бөгөөд энгийн илбэ үзүүлснээр эртний зөгнөлд нь гардаг агуу илбэчин хэмээн тэндэхийн бүх хүмүүст итгүүлж дөнгөдөг.

The Sorcerer’s Apprentice

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 11

Орчин үеийн Манхэттэн дүүрэг. Илбийн мастер Бальтазар Блэйк гэгч Нью-Йорк хотыг өөрийн эртний дайсан болох муу санаат шидтэн Максим Хорватаас хамгаалахаар оролдоно. Гэвч Бальтазар ганцаараа энэ бүхнийг хийж чадахгүй гэдгээ ухаарах аж. Түүнд туслагч хэрэгтэй.

Prince of Persia: The Sands of Time

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 10

Нэгэн удаа Персийн эзэн хаан Шараман үлэмж зоригтой Дастан гэх хүүг олж, төрсөн хүү Тастай хамт өсгөхөөр өргөж авна. Ах дүүс өсөж том болоод нууцлаг Аламут хотыг эзлэхээр аян дайнд мордож, Дастан тэндээс шидэт хутга олж авдаг. Тэрээр энэ тухай хэнд ч хэлсэнгүй. Удалгүй эцэг нь өөд болоход бүгд түүнийг энэ үхэлд буруутгана. Аламутын гүнж Таминагийн хамт Дастан эзэнт улсаас оргон зайлах хэрэгтэй болох үед нөгөө шидэт хутганд Цаг хугацааны элс байгааг олж мэдэх ба энэ нь хамаг түүхийг өөрчлөх шидтэй ажээ.

Stardust

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 12

Английн нэгэн жижиг тосгоныг зэрэгцэн орших өөр ертөнцөөс эртний нэгэн хана тусгаарладаг ажээ. Тэр ертөнцийг ид шид, илбэ ховс удирдан залдаг гэнэ. Идэр залуу Тристан Торн тосгоны хамгийн сайхан бүсгүйд хананы цаана унасан тэнгэрийн одыг олж ирнэ гэж амлана.

Maleficent

Үлгэрт дуртай томчуудад зориулсан 13 кино 13

Шидтэн бүсгүй Малефисент ид шидийн ойдоо үлгэрийн амьтдаар хүрээлүүлэн амар жимэр аж төрөн суудаг байжээ. Гэтэл түүний ертөнцөд хүмүүс нэвтэрч, эмх цэгцийг нь алдагдуулан эвдэж сүйтгэх болов. Ингээд Малефисент хар хүчний тусламжтайгаар асуудлыг цэгцэлнэ.

15
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nymdawaa Nymdawaa

    Nymdawaa Nymdawaa

    2016/10/29 at 19:10

    Ямар

  2. Уярал Т.Т

    Уярал Т.Т

    2016/10/29 at 20:03

    Сирена Сирена

  3. Зочин

    2016/10/29 at 20:51

    МАНАН-ийн мөрийн хөтөлбөр, амлалтууд Үлгэрт дуртай томчуудад зориулагдсан

  4. Olzii Erdenesaihan

    Olzii Erdenesaihan

    2016/10/30 at 12:04

    Jjg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *