Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч

0

Ердөө хэдхэн жилийн өмнө томоохон брэндүүдийг сурталчлах, тайзнаа алхахын тулд заавал зөв төрхтэй байх хэрэгтэй байв. Харин одоо бол бараг гаж гэмээр нүүр царайг загварынхан илүүд үзэх болжээ.

Царай муутай гэж өөрийгөө голох хэрэггүй. Энэ бүсгүйчүүд ч голоогүй, тэгээд одоо дэлхийн загварын тайзнаа хамгийн эрэлттэй хүмүүс болоод байна.

Дафна Греневельд

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 1

Dior Addict сүрчгийн нүүр царай болсон Дафна Calvin Klein, Dior, Gucci, Prada-г ч мөн сурталчилдаг. 2011 онд Marie Claire Fashion Awards-ын “Шилдэг голланд загвар өмсөгч” шагналыг хүртсэн.

Жулия Зиммер

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 2

Герман гаралтай энэхүү загвар өмсөгч ялдам хэрнээ бүдүүн баарагдуу төрхийг хослуулсан тун өвөрмөц царайтай. Тэрээр Vivienne Westwood ба Prada-тай хамтарч ажилладаг. Ганц хоёр жилийн дараа гэхэд их юм дуулгах бүсгүй.

Лиза Останина

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 3

Оросын Ижевск хотоос гаралтай залуу загвар өмсөгч. Дэлхийд зартай загварын нэгэн товчооноос түүнд хамтран ажиллах санал тавихад, тэр үед өөрийгөө үргэлж голдог байсан Лиза огт итгээгүй гэнэ. Гэвч 15 настайдаа Японд ажиллахаар явж, одоо ч загварын том хотуудыг байлдан дагуулсаар байна.

Исса Лиш

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 4

Мексик, японы эрлийз. Шөвгөр, бараг харь гаригийн гэмээр царайгаараа нэрд гарчээ. Соёлын түүхийн ангид суралцаж байсан бөгөөд барималч болохыг мөрөөддөг байв. Дашрамд дурьдахад, тэр маш өвөрмөц, сэтгэцийн хувьд хачирхамаар сонин инстаграм хөтөлдөг.

Лаура О’Грэйди

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 5

Багад нь Лаураг дэлдэн том чихнээс нь болж хүүхдүүд их шоолдог байжээ. Гэхдээ түүнд гоо сайхны мэс засал хийлгэх бодол ер төрж байгаагүй гэнэ. Одоо тэр бол амжилтад хүрсэн загвар өмсөгч.

Сиерра Скай

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 6

Энэ бүсгүйн царайг Сэргэн мандалтын үеийн уран зургууд дээрх эмэгтэйчүүдтэй жишдэг. Долгионтой урт үс, зууван нүүр, дөнгөж ялгарах төдий хөмсөг, мэдрэмжтэй уруул, нарийхан хамар. Энэхүү эгэл бус царайны цаана сонирхолтой хувь хүн нуугдаж байдаг ажээ. Сиерра уран зохиол сонирхдог бөгөөд шүлэг, найраглал бичдэг гэнэ.

Магдалена Фраковяк

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 7

Польшийн алдарт загвар өмсөгчдийн нэг. Өргөн шанаа, нүүрний содон хэлбэр нь түүнийг бусдаас эрс ялгаруулна. Магдалена Карл Лагерфельдтэй ажиллаж байсан бөгөөд францын Vogue шилдэг 30 загвар өмсөгчийн жагсаалтад түүнийг оруулжээ.

Дамарис Годдри

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 9

Латин америк угсааны бельги бүсгүй. Эмэгтэй дүр төрхөөс гадна юнисекс байдлаар ч тэр алдаршжээ. Vogue Italia, Garage Magazine түүнтэй хамтарч ажилладаг. Ирээдүйд улам их амжилт гаргана гэж сэтгүүлүүд бичиж байна.

Линдси Виксон

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 8

Мөн л ирээдүйд юм дуулгах загвар өмсөгчдийн нэг. Жижиг мөртлөө зузаан уруул, эрүүн дээрх хонхорхой, үүдэн шүдний хоорондох зай нь түүнийг жаахан охин шиг харагдуулах бөгөөд өөр хэнтэй ч андуурамгүй.

Алек Век

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 10

Алекийг бага байхад эцэг эх нь Суданаас Европ руу дүрвэжээ. Лондонд түүнийг нэгэн загварын товчооны төлөөлөгч анзаарч харснаар бүсгүй нэрд гарсан загвар өмсөгч болсон билээ. Сэтгэл татам инээмсэглэл, бардам ихэмсэг төрхөөс нь нүд салгахгүй ширтмээр болдог.

Кэлли Миттендорф

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 11

Үнэхээр содон төрх нь түүнийг загварын ертөнцөд хөл тавихад тус болжээ. Царай муутай харагдахаас огт айдаггүй нь зурагчдад таалагддаг гэнэ. Кэллигийн бүтээсэн төрх болгон өөрийн эрхгүй сэтгэл булаана.

Икелине Станге

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 12

Шалгаруулалтад оролцохоор ирэхдээ хүний санаанд оромгүй хачин төрхтэй: ногоон өнгийн трико, хааш яйш угласан нимгэн цамц, нүдний шилний оронд шилгүй хоосон хүрээ, сүлжмэл урт хиймэл үстэй орж иржээ. Харин товчооныхон түүнээс язгууртны төрх буюу шулуун хамар, төвгөр шанаа, жартгардуу нүдийг нь онцолж харсан гэнэ.

Эмсеральда Сий-Рэйнольдс

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 13

Лусын дагина шиг охиныг сургуульд сурч байхад “Загвар өмсдөг юм уу? Ямар өндөр юм бэ?” гэлцдэг байжээ. Багаасаа загвар зохион бүтээх, соёл урлагтай холбоотой бүхнийг сонирхдог байсан Эсмеральда нэгэн удаа загварын салбарт өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн гэнэ. Одоо Vogue, Dolce&Gabbana, Yves Saint Laurent-тай хамтарч ажилладаг.

Молли Бэйр

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 14

Молли ч бас гадаад төрх нь хүний анхаарал татаж, амжилтад хүргэнэ гэж бодоогүй явжээ. Энэ америк охины соотон чих, хөнхөр том нүд нь загварынхны дунд онцгойрч, Prada, Dior, Chanel-ийг чимэх болсон байна.

Лили МакМенами

Эгэл бус өвөрмөц төрхтэй 15 загвар өмсөгч 15

Олон хүн түүнийг загвар өмсөгч болох ёсгүй байсан, огт тохирохгүй гэдэг ч Chanel, Louis Vuitton зэрэг томоохон брэндүүд харин эсрэг бодолтой байдаг аж. Лили өөрөө дан ганц загварын тайзаар хязгаарлалгүй, өөр олон зүйлд цаг заваа зарцуулдаг гэнэ.

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/26 at 17:27

    issa lishiin instagram yu ym bol

  2. Зочин

    2016/10/26 at 17:27

    taalagdlaa ene zagvar umsugchdiin instagram bval uguurei

  3. АХАМДЫН БАЯР:

    2016/10/26 at 18:22

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА.

  4. Зочин

    2016/10/26 at 19:59

    Гоё юмаа. Өөрийн давтагдашгүй өвөрмөц төрхтэй. Онцгой. Харин мэнай ази үагвар өмсөгчид бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг уйтгартай.

  5. Зочин

    2016/10/28 at 01:07

    Исса Лиш инстаграмм гэж бичээд гүүглдээч дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *