Гутлын эвгүй үнэрийг дарах 7 зөвлөгөө

1

Таны гутал эвсэл шаахайнаас эвгүй үнэр үнэртэж танд болон таныг хүрээлж байгаа хүмүүст саад болоод байна уу? Сэтгэлээр унаад хэрэггүй дээ – асуудал танд биш харин гутланд чинь байгаа юм: гутлын дотор гадарга нь чийгийг шингээж аваад гадагшлуулдаггүй байж болох юм. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Харин яаж гэдгийг бид танд хэлж өгөх болно.

1. Хүнсний сод

Сод нь байгалийн шингээгч бөгөөд чийг болон үнэрийг өөртөө шингээх таны эхний туслагч юм. Нэг цайны халбага содыг гутал бүртээ хийгээд хонуулаарай. Өглөө таны гутал таныг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

2. Тальк

Өөр нэгэн шингээгч бол тальк юм. Үүнийг яг содтой адил гутландаа хийж хонуулаад өглөө нь сэгсрээд цэвэрлэнэ. Үүнээс гадна талькийг уландаа цацаж хөлс ялгаралтыг багасгаж болдог.

3. Байгалийн үнэртэн – шар дэрний навч болон лаванда

Эдгээр ургамлууд нь нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үнэр дарах ач тустай. Гуталдаа бага зэрэг хийгээд тагтан дээр тавьж агааржуулаарай. Өглөө нь эвгүй үнэр ул мөргүй арилсан байх болно.

4. Цитрусын төрлийн жимсний хальс

Жүрж, нимбэг, грейпфрутын хальсаа битгий хаяарай. Эдгээр жимсний хальс нь үнэр маш сайн дардаг. Гутал бүртээ хальснаас хийгээд хонуулаарай. Ингээд асуудлыг шийдвэрлэчихлээ.

5. Цайны модны тос

Энэ бол ариутгах шинж чанартай маш үр дүнтэй эфирийн тос юм. Хэрэв долоо хоногт хоёр удаа гутлын улавч дээрээ тосноос дусааж байвал нян устаж үнэр арилна. Баталгаатай шүү.

6. Улавч

Эвгүй үнэр гардаг гутлынхаа улавчийг үргэлж шалгаж байгаарай. Ихэвчлэн улавчнаас болж эвгүй үнэр гардаг тул улавчаа сольж байхыг зөвлөж байна. Магадгүй таны гутлын улавч хөлс шингээдэг материалаар хийгдсэн бол нян үржих таатай нөхцөл болно. Тиймээс хэрэв сод ч, тальк ч мөн өөр бусад аргууд үнэр дарахад туслахгүй байгаа бол гутлынхаа улавчийг ойр ойрхон солиод үзээрэй. Энэ нь таны хөлийн ариун цэвэрт сайнаар нөлөөлөх болно.

7. Хөлийн ариун цэвэр сахих

Дараах маш энгийн дүрмүүдийг дагаж мөрдөхийг зөвлөе. Нэгдүгээрт: бүхэл өдрийн турш битүү гуталтай бүү яв. Хоёрдугаарт: гутлыг агааржуулж, зөвхөн гадна талыг бус дотор талыг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай. Гуравдугаарт: хэрэв та их хэмжээгээр хөлөрдөг бол өдөр бүр тальк хэрэглэж байхаа битгий мартаарай.

5
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/25 at 00:29

    Ynen bolob u

  2. Bilguun Tumurkhuyag

    Bilguun Tumurkhuyag

    2016/10/25 at 07:52

    Зүгээр л шивэр гээч дээ ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *