Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа

0

Маш олон шалтгааны улмаас илүүдэл жинтэй болж болдог. Харамсалтай нь заримдаа зөв хооллолт болон калори тооцож хооллох нь илүүдэл өөхийг шатаахад тусалж чаддаггүй. Намар эрүүл хоолны дэглэм барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх их хэцүү байдаг шүү дээ. Өөх шатаах маш олон төрлийн коктейль, ундаа байдгийг та мэддэг үү? Хэд хэдэн удаа хийж, туршиж үзсэний үр дүнд танд дараах бодисын солилцоо хурдасгадаг хамгийн шилдэг ундаануудыг цуглуулан хүргэхээр шийдлээ.

1. Ногоон цай

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 1

  • 240 мл ус буцалгана
  • 2 уут ногоон цай хийж 3-5 минут буцалгана
  • Дээр нь гаа, нимбэг, зөгийн бал нэмээрэй

Энэ цайг халуунаар нь ч, хүйтнээр нь ч уухад тохиромжтой. Гаагаа мөс хөлдөөгчинд хийж хөлдөөгөөд цайндаа хийж ууж болно. Өглөөнөөс эхлэн бодисын солилцоогоо хурдасгах сайхан арга юм шүү.

2. Хар шоколадтай смузи

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 2

  • Ясгүй, хальсгүй 1 манго
  • 1 аяга хөлдөөсөн нэрс
  • 3 аяга бууцай
  • 1 амны халбага керри үр (чиа үр), 5 минут дэвтээсэн байх
  • 2 амны халбага нунтаг какао
  • 240 мл буйлсны сүү
  • 1 цайны халбага зөгийн бал эсвэл агч модны шүүс

Сүүгээ блендерт хийнэ. Дээр нь жимс жимсгэнэ, какао нэмээд дараа нь бууцайгаа нэмнэ
30 секунд өтгөртөл нь цохино. Энэ коктейль өглөөний цайг орлож чадна.

3. Энергийн смузи

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 3

  • 1 литр хан боргоцойн шүүс
  • 1 литр тарвас
  • 270 мл кокосын ус
  • 1 багц бууцай
  • 1-2 аяга нэрс
  • 2 ногоон алим

Бүх хүнсээ блендерт хийж холино. Илүү гарсан коктейлийг хөлдөөж болно.

4. Хар кофе

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 4

Хар кофе бодисын солилцоог 10% хурдасгадаг. Гол учир нь кофеинд байгаа юм. Энэхүү сэргээгч кофег өглөө эсвэл дасгал хийхийн өмнө уувал тохиромжтой. Харин чимх шанц таны кофенд калори нэмэлгүйгээр илүү амттай болгож өгнө.

5. Манготой ногоон смузи

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 5

  • 1 хөлдөөсөн гадил
  • 1 аяга хэрчиж хөлдөөсөн манго
  • 1 аяга бууцай
  • ½ дунд зэргийн хэмжээтэй авокадо
  • 1 аяга буйлсны сүү
  • Хэдхэн дусал ванилийн ханд

Бүх орцоо блендерт хийж холиод амтархан уугаарай!

6. Өөх шатаагч ундаа

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 6

  • 1 аяга грейпфрут, апельсин эсвэл хан боргоцойн шүүс
  • 2 цайны халбага алимны цуу
  • 1 цайны халбага зөгийн бал

Бүх орцоо блендерт хийж хольж хутгаад хоол идэхийн өмнө ууж байгаарай. Энэ ундаа өөхөн эсийг маш хурдан устгадаг.

7. Авокадо, бууцайны смузи

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 7

  • 1 ясгүй авокадо
  • 1 аяга шинэхэн бууцай
  • 1 том гадил жимс
  • 1 амны халбага газрын самрын тос
  • 1 аяга сүү
  • Хэдхэн ширхэг мөс

Бүх орцоо блендерт хийж цохиод шууд уугаарай.

8. Nutella болон кокостой смузи

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундаа 8

  • 1 аяга буйлсны сүү
  • 1/6 аяга керри үр (чиа үр)
  • 1/8 аяга кокос
  • 1 амны халбага Нутелла
  • ¼ амны халбага ванилин
  • Бөөрөлзгөнө
  • 1 гадил
  • Зөгийн бал
  1. Нутелла өрөөний температурт байсан байх ёстой
  2. Нутеллаг буйлсны сүү, керри үр, кокос, ванилинтай холино
  3. Холимгийг саванд нь сайтар хутгана
  4. 4 цаг хөргөгчинд хөргөнө
  5. Кокос нэмнэ
  6. Блендерийн тусламжтай холимгоо бөөрөлзгөнө, гадил, мөстэй холиорой
  7. Сайтар холиод амтархан уугаарай!

Хэрхэн хялбар аргаар турах вэ?

Ихэнх смузи болон хоргүйжүүлэх ундаанууд жин хаяхад нөлөөлдөг. Дээр дурдсан жорууд таргалалттай тэмцэж илүүдэл жинг хаяхад туслах болно. Хамгийн гол нь турна гэдэг бол уралдаан биш. Ганц шөнийн дотор үр дүн гарахгүй учир сэтгэлээр унах хэрэггүй. Эдгээр ундаанд орсон хүнс бүгд бодисын солилцоог эрчимжүүлдэг ч гэлээ хажуугаар нь зөв хоолны дэглэм барьж спортоор хичээллэх нь чухал юм шүү.

4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *