3-аас доош настай хүүхдэд өгч болохгүй хоол хүнс

1

Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг ямар ч ээж хүүхэддээ чипс, майонез, консерв, хийжүүлсэн ундаа зэрэг хортой хоол хүнс өгөхгүй. Үүнээс гадна 3-аас доош насны хүүхдийн хоол боловсруулах эрхтэн томчуудын иддэг хүнсийг боловсруулах хэмжээнд хөгжөөгүй байдаг.

Энэ насны хүүхдүүдэд ямар хоол өгч болохгүй талаар хоол судлаачид ийнхүү зөвлөжээ.

1. Мах, загасны шөлний оронд ногооны шөл

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 1

Мах, загасны шөл болж байх явцад маш их урвалд ордог бөгөөд хүүхдийн ходоод гэдэсний хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэдэг байна. Тийм учраас бага насны хүүхдүүдэд ногооны шөл өгч, махыг тусад нь идүүлнэ.

2. Хиамны оронд зүсэм бяслаг

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 2

Утлагатай хиамыг хүүхэддээ өгөх ээж байхгүй ч гэсэн харахад гэмгүй, зөөлөн амттай чанасан хиамыг элдэв хоргүй гээд хүүхэддээ өгөх зарим нэг ээжүүд бий. Үнэндээ энэ төрлийн хиам нь бусад хиамны л адил өөх тос, давс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний агууламж ихтэй хүнс юм. Эдгээр хортой бодисууд нь цагаар өсөж байгаа бяцхан биед шингэх ёстой кальцийн хэмжээг бууруулдаг. Мөн давс нь цусан хангамжид муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ мэт шалтгааны улмаас хиамнаас татгалзахгүй бол зүрхний өвчлөлд хүргэж болзошгүй.

Хүүхэддээ хачиртай талх өгмөөр байгаа бол та масло, бяслагтай талх өгч болно.

3. Мөөгийг хоолны цэсээс хасаарай

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 3

Ойн шинэ мөөг, даршилсан мөөг бүгдийг сургуулиас өмнөх насны хүүхдэд өгөх хориотой. Мөөг нь маш хүнд хоолонд тооцогдох тул хүүхдийн хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.

4. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний оронд цэнгэг усны загас

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 5

Магадгүй танай хүүхэд хавч зэргийг идэх дуртай байж болно оо. Гэхдээ далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь харшил үүсгэх өндөр магадлалтай байдаг тул хүүхдийн хоолны цэсэнд оруулахгүй байсан нь дээр.

Мөн хар болон улаан түрсийг хүүхдэд өгч болохгүй, учир нь түрсэнд агуулагдах давс нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг ажээ.

Загастай хоол өгөхийг хүсэж байвал цэнгэг усны загас сонгохыг зөвлөж байна. Энэ төрлийн загас нь хүүхдэд шим тэжээлтэй.

5. Лаазалсан хүнсний оронд шинэ ногоо

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 4

Даршилсан олив, өргөст хэмх – амтаараа хүүхдийг өөрийн эрхгүй татдаг. Харин хоол судлаачид эдгээр хүнсийг хүүхдэд өгөхийг эрс хориглож байгааг анхаарна уу.

Шинэ ногоогоор хийсэн салат энэ тохиолдолд шилдэг хувилбар болох ажээ.

6. Амталсан аарцны оронд гэрийн аарц

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 6

Дэлгүүрт зардаг амталсан аарц – сахар, өөх тосны маш өндөр агууламжтай, эмульгатор, үнэр амт оруулагч бодисоор дүүрэн. Харин гэрийн аргаар боловсруулсан аарц эрүүл мэндэд ач тустайг мартаж болохгүй.

7. Өөрсдөө зайрмаг хийж сурцгаая

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 8

Дэлгүүрийн зайрмаг – маш их амтлагчтай, эмульгатор болон тостой … Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх энэ жагсаалт үүгээр дуусахгүй.

Хүүхдээ амттанаар эрхлүүлэхийг хүсч байгаа бол цэвэр йогурт, шинэ жимс жимсгэнийн орцтой зайрмаг өөрсдөө хийж сурахыг хоол судлаачид зөвлөж байна. Гэрийн шинэ зайрмаг – хүүхэд тань баярлахаас гадна та өөрөө сэтгэл тайван байна.

8. Дэлгүүрийн нарийн боовны оронд гэрийн боов

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 7

Дэлгүүрт зарж байгаа жигнэмэг, бялуу, вафли зэрэг амттан нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд маш хүндээр тусдаг. Эдгээр амттан өндөр калоритойгоос гадна харшил үүсгэх орцууд маш ихээр орсон байдаг.

Чанартай орцоор өөрийн гараар хүүхэддээ амттан хийж өгөх шиг сайхан зүйлгүй. Гэхдээ нэг дүрмийг мартаж болохгүй: амттаныг бага идэх тусам эрүүл мэндэд тустай.

9. Шоколадыг какаогоор орлуулъя

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 10

3 нас хүртэл хүүхдэд өгөөд хэрэггүй. Хэрвээ шоколад эсвэл чихрэнд нэмэлт амтлагчууд орсон бол харшил үүсгэх шалтгаан болно. Шоколаданд агуулагдах теобромин нь хүүхдийн сэтгэл санааг тогтворгүй болгох, нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Мөн дал модны тос нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд хүнддэх тул 5-6 нас хүрснээс хойш л хүүхдэд сүүтэй шоколад өгч эхэлнэ.

Гэхдээ 2 наснаас дээш хүүхэддээ какао өгч болно. Какаоны хэмжээг бага багаар нэмэх бөгөөд хүүхэд энэ хүнсэнд харшилтай эсэхийг нь урьдчилан шалгах ёстой.

10. Лийр, алим – болно, харин халуун орны жимс – болохгүй

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 9

Аливаа хоолны соёл нь төрсөн газар нутагтай шууд холбоотой байна. Халуун орны жимс нь манайх шиг уур амьсгалтай газар төрсөн хүүхдүүдэд тохирохгүй байх магадлал маш өндөр. Манго, папайя зэрэг жимснүүд нь хүүхдийг харшилд хүргэх эсвэл хордлогод оруулж болно. Мөн усан үзэмтэй ч болгоомжтой хандах хэрэгтэй. Усан үзэм нь гэдсийг хийгээр дүүргэж хоол боловсруулах эрхтнийг хэт ачааллаж болзошгүй.

Алим, лийр зэрэг өөрийн уур амьсгалд тохирсон жимсийг сонгохыг хоол судлаачид зөвлөж байна.

11. Самарнаас хэсэгтээ татгалзаарай

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 12

Чухам ямар хоол хүнс хүүхдийг харшилд хүргэж байна вэ? Хар жагсаалтыг самар тэргүүлж байна. Харшлын шинж тэмдэг нь маш аюултай: хоолой боох, бөөлжих, ухаан алдах. Самар нь хүний эрүүл мэндэд тустай хэдий ч хүүхдийн бие организм хүлээж авах болоогүй байдаг байна. Үүнээс гадна самранд бага насны хүүхдүүд хахах аюултайг анхаарна уу.

12. Шүүсэнд нь даршилсан жимсний оронд хатаасан жимс

3-аас доош настай хүүхдэд өгөхөөс татгалзах хоол хүнс 11

Шүүсэнд нь даршилсан жимс нь сахар ихтэй. Үүний оронд хатаасан чангаанз, үзэм, хар чавга сонгохыг зөвлөж байна. Гэхдээ хатаасан жимс сонгож авахдаа болгоомжтой хандахыг анхаарна уу.

19
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Amuu Ganaa

    Amuu Ganaa

    2016/10/24 at 16:32

    Н. Бадгаа

  2. Baigalmaa Samdan

    Baigalmaa Samdan

    2016/10/24 at 16:49

    Ymar nerte hool be

  3. Dorj Bayarsaikhan

    Dorj Bayarsaikhan

    2016/10/24 at 21:55

    Khishigdorj Saran

  4. Soko Slng

    Soko Slng

    2016/10/25 at 05:00

    Ganuka Dawaasuren

  5. Dulguun Zuzakana

    Dulguun Zuzakana

    2016/10/25 at 13:39

    Zoljargal Zoloo

  6. Xe Xe

    Xe Xe

    2016/10/25 at 16:13

    Kh Kh Rdn

  7. Gendensuren Ganbold

    Gendensuren Ganbold

    2016/10/29 at 17:13

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *