“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе!

1

Өөрийнхөө гал тогоонд дуртай амттанаа хийж туршиж үзээрэй!

1. Гэрийн “ягаан ундаа”

Үнэхээр амархан! Кокосын сүүний тансаг амт.

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 1

Хэрэг болох зүйлс:

  • асаи жимстэй 4 уут цай
  • 1 аяга буцалсан ус
  • хагас аяга цагаан усан үзмийн шүүс
  • 1-2 аяга чихэргүй кокосын сүү
  • зүссэн гүзээлзгэнэ
  • зуун настын шүүс (заавал биш)

Асаи жимстэй цайг чанаад дээр нь бусад орцоо нэмээрэй! Мөстэй ууна.

2. Фета бяслаг болон бууцайтай өглөөний ролл

Үнэхээр эрүүл өглөөний унд!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 2

Хатаасан улаан лоольтой, крим чийзтэй сүмс бэлтгэхийн тулд 1/4 аяга крим чийзийг яг ийм хэмжээний хатаасан улаан лоольтой хольж дээр нь 2 амны халбага оливийн тос, чимх ширхэгтэй давс, чимх перц нэмнэ. Хайруулын тавган дээр бууцай (3 аяга) жигнээд дээр нь 2 өндөгний цагаан нэмнэ. Ингээд фета бяслаг, бууцай, крим чийзтэй роллоо ороогоорой.

3. Гүзээлзгэнэ, ванильтай фрапуччино

Бассейнд амрахдаа уувал хамгийн тохиромжтой.

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 3

Хэрэг болох зүйлс:

  • хагас аяга сүү
  • 2 амны халбага ванилийн сироп
  • 1 амны халбага өтгөн цөцгий
  • 1/4 амны халбага ванилийн ханд
  • хагас аяга хөлдөөсөн гүзээлзгэнэ
  • тал амны халбага элсэн чихэр
  • аяга мөс
  • цохиж хөөсрүүлсэн цөцгийг чимэглэлд зориулж хэрэглэнэ

Хөөсрүүлсэн цөцгийнөөс бусад бүх орцоо блендерт хийж холино. Цөцгийгөөрөө чимэглээрэй.

4. Мөстэй “Цагаан шоколад” мокко

Цагаан шоколадтай моккогоор өөрийгөө эрхлүүлээрэй!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 4

Хэрэг болох зүйлс:

  • 60 гр цагаан шоколадны сүмс
  • 1 амны халбага эспрессо
  • 120 грамм сүү
  • мөс
  • цохисон цөцгий

Цөцгийнөөс бусад бүх орцыг холино. Дээр нь мөс нэмээд цөцгийгөөр чимэглээрэй.

5. Чирнелэн ягаан ундаа

Хөгжилдөхдөө бэлдээрэй!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 5

Хэрэг болох зүйлс:

  • 120 гр маракуя жимсний цай (ууттай цайг нэрээд хөргөж тавина)
  • 30 гр энгийн сироп (хагас аяга ус буцалгаад дээр нь хагас аяга элсэн чихэр нэмж уусгана)
  • 60 гр ваниль
  • шар буурцагны сүү
  • бөөрөлзгөнө
  • мөс

Бүх орцоо холино.

6. Улаан лооль, моцареллатай хавчуургатай талх

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 6

Хэрэг болох зүйлс:

  • фокачча
  • оливийн тос, давс, перцтэй жигнэсэн улаан лооль
  • шинэхэн моцарелла
  • песто
  • бууцай
  • давс
  • перц
  • оливийн тос
  • будааны цуу
  • сармис

Бүх орцоороо фукаччитай ролл хийгээд шарах шүүгээнд хийнэ. Бяслаг хайлаад ирмэгц шарах шүүгээнээсээ гаргаарай!

7. Лаймтай сэнгэнэсэн ундаа

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 7

Шинэхэн гаа, өргөст хэмх, лайм халуун өдөр хамгийн ихээр хэрэг болно! Өргөст хэмх, гаагаа жижиглэж хэрчээд усанд ойролцоогоор 15 минут байлгана. Дараа нь шүүж аваад усан дээрээ лаймын шүүс, элсэн чихэр нэмээрэй. Лаймаар чимэглээрэй!

8. Хүйтэн латте цай

Өтгөрүүлсэн латтег ахиухан хийгээд хөргөгчиндөө хадгалаарай. Дуртай ундаагаа дараа нь бэлтгэж уухад илүү хялбар болох болно!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 8

Өтгөрүүлсэн латте:

  • 3 амны халбага элсэн чихэр
  • 8 кордамоны үр
  • 1 шанц (савхан)
  • үрсэн цагаан гаа
  • 5 хадаасан цэцэг
  • 4 бөөрөнхий перц
  • хар цай (2 уут)

Бүгдийг усанд хийж буцалгаад шүүж авна. Дээр нь 1 амны халбага зөгийн бал нэмнэ. Одоо өтгөрүүлсэн ундаан дээрээ сүү нэмж шингэлээд латтегаа уух л үлдлээ!

9. Хулуутай жигнэмэг

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 9

Хэрэг болох зүйлс:

  • 2 аяга гурил
  • 1/3 аяга бор элсэн чихэр
  • 1 амны халбага шанц
  • 1 амны халбага хөөлгөгч
  • 3/4 амны халбага хадаасан цэцэг
  • хагас амны халбага цагаан гаа
  • 1/4 амны халбага задь самар
  • хагас амны халбага сод
  • 1/4 амны халбага давс
  • шоо дөрвөлжин хэрчсэн хагас аяга давсгүй тос
  • 3 амны халбага сүү
  • 1 өндөг
  • 2 амны халбага ванилийн ханд

Жигнэмэгээ бүрэхдээ:

  • 1 аяга сахарын пудр
  • 2 амны халбага сүү

(Амтлагч нэмж халуун ногоогоор бүрж болно)

Бүх хуурай орцоо холиод дээр нь бусад үлдсэн орцоо нэмээд зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа гурвалжин хэлбэрээр хуваагаад 10-12 минут жигнэнэ. Дараа нь бэлтгэсэн амтлагчаа асгана.

10. Маракуяаны цайтай ундаа

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 10

Хэрэг болох зүйлс:

  • 2 уут маракуятай цай
  • 500 мл ус
  • 150 мл нимбэгний шүүс
  • 2 цайны халбага элсэн чихэр
  • чимх ваниль

Цайгаа буцалгаад хөргөгчинд хөргөнө. Бусад орцуудтай холино.

11. Цагаан гаа-хулууны латте

Одоо та үүнийг бүтэн жил уух боломжтой боллоо!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 11

Хэрэг болох зүйлс:

  • 2 амны халбага лаазалсан хулуу
  • хагас цайны халбага “Хулууны бялуу” амтлагч
  • нунтаг хар перц
  • 2 амны халбага элсэн чихэр
  • 2 амны халбага ванилийн ханд
  • 2 аяга сүү
  • 1-2 шот эспрессо
  • 1/4 аяга хөөсрүүлж цохисон цөцгий

Шаардлагатай төхөөрөмж:

  • миксер эсвэл гар блендер
  • сав
  • модон халбага
  • эспрессо бэлтгэх кофены машин

Бэлтгэх:

  1. Хулуу, амтлагчаа халаана
  2. Элсэн чихэр нэмнэ
  3. Сүүгээ халаана
  4. Сүүгээ ванилийн хандтай блендерт хийж холино
  5. Үлдсэн бүх орцоо дээр нь нэмээд холино

12. Гахайн утсан мах, өндөг, гаудатай сэндвич

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 12

Хэрэг болох зүйлс:

  • жижигхэн чиабатта
  • зүсэм гауда бяслаг
  • өндөг
  • зүсэм гахайн мах

Өндгөө хуурч шараад бусад орцын хамт сэндвич бэлтгээрэй!

13. Карамельтэй макиато

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 13

Хэрэг болох зүйлс:

  • 0,5 л сүү
  • хагас амны халбага элсэн чихэр
  • хагас цайны халбага ванилийн ханд
  • 2 шот эспрессо
  • карамельний сүмс

Кофены машинд эспрессо бэлтгэ. Жижиг саванд сүү хийж элсэн чихэр уустал хүлээнэ. Дээр нь ванилийн ханд нэмээд эспрессотой хольж сиропоор чимэглэнэ.

14. “Ногоон цай” фрапуччино

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 14

Хэрэг болох зүйлс:

  • сүү
  • мөс
  • ванилийн пудинг хийх ханд
  • матча уусдаг ногоон цай
  • цохисон цөцгийг чимэглэлд хэрэглэнэ

Бүх орцоо холиод цөцгийгөөр чимэглэнэ.

15. Гаа, цагаан шоколадтай мокко

Нэг мөсөн олныг хийгээд зочдоо тасралтгүй дайл!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 15

Хэрэг болох зүйлс:

Сиропонд:

  • Аяга өтгөн цөцгий
  • Хагас аяга элсэн чихэр
  • 150 гр хугалсан цагаан шоколад
  • 1/4 амны халбага гааны ханд

Мокконд:

  • Хагас аяга сүү
  • 2 амны халбага сироп
  • 1 дабл-шот эспрессо
  • Цөцгийг чимэглэхэд хэрэглэнэ
  • Жижиглэсэн гаатай чихрийг чимэглэхэд хэрэглэнэ

Сироп бэлтгэхийн тулд цөцгийгөө хайлуулаад дээр нь гааны ханд, элсэн чихэр, шоколад нэмнэ. Өтгөртөл нь буцалга. Энэ өтгөрүүлсэн сироп дээр эсперссо, сүү нэмээд олон удаа уугаарай!

16. Шоколадны үйрмэгтэй жигнэмэг

Энэ жигнэмэг маш бага калоритой!

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 16

Хэрэг болох зүйлс:

  • 2 масло
  • Аяга элсэн чихэр
  • Аяга бор элсэн чихэр
  • 2 өндөг
  • 1 цайны халбага ваниль
  • 1 аяга бүхэл үрийн гурил
  • Хагас аяга жирийн гурил
  • 1 цайны халбага сод
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • 2 хавтгай 60%-ийн шоколад

Масло, элсэн чихрээ холино. Дээр нь өндөг, ваниль нэмээд дараа нь бусад хуурай орцуудаа нэмнэ. Хугалж жижиглэсэн шоколадаа зуурмаг дээрээ нэмээд хэвэнд оруулна. 180 °С-т жигнэнэ.

17. Гибискустэй жимсний нимбэгний шүүс

Тийм ээ, энэхүү жоронд гибискус цэцэг ордог! Гэсэн ч хийхэд маш хялбар жор юм.

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 17

Хэрэг болох зүйлс:

  • Аяга гибискус цэцэг
  • Аяга элсэн чихэр
  • Аяга ус
  • Аяга мөстэй бөөрөлзгөнө
  • Хийжүүлсэн ус
  • Зүсэм лайм

Усаа элсэн чихэр, гибискустэй буцалгана. Дээр нь хийжүүлсэн ус, бөөрөлзгөнө нэмээд зүсэм лаймаар чимэглээрэй.

18. Апельсин-манготой смузи

Нунтаг уураг энэ ундааг илүү өег болгоно.

“Starbucks”-ын 20 амтат жорыг гэртээ хийцгээе! 18

Тал гадил, хөлдөөсөн манго, апельсиний шүүс, 3 амны халбага тараг, 1 аяга уургийг блендерт хийж холино!

3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/20 at 19:23

    starbucks tasarhai shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *