Нүүр Технологи Авто Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга

1
1

Би үргэлж бараа, бүтээгдэхүүнийг ашиглаж болох бүх арга чаргыг хайж, туршиж үздэг. Машины өнгөлөгч (вакс)-ыг машин өнгөлөхөөс гадна өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Ийм вакс гялалзуулж, толбо тогтохоос хамгаалж, зураас арилгадаг. Тэгвэл яагаад үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохгүй гэж? Дараах аргуудыг хараад та машины ваксаас дахиж хэзээ ч салж зүрхлэхгүй болов уу.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 1

Урьд өмнө нь ийм вакс таны гараашид хадгалагддаг байсан бол одоо таны гэрт “нүүж орох” цаг болжээ.

1. Хогны тосгуур

Хэрэв та тосгуур дээрээ машины вакс түрхвэл дараа нь хогоо цэвэрлэхэд хялбар байх болно.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 5

2. Хурууны хээ

Зэвэрдэггүй ган гадаргуу дээр вакснаас аваад маш нимгэн түрх. Дараа нь зүлгэж арчаарай. Ингээд дахин хурууны хээ, толбо тогтохгүй боллоо.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 6

3. Цантсан толь

Угаалгын өрөөний толин дээр бага зэрэг вакс түрхэнэ. Дараа нь хуурай зөөлөн даавуугаар арчиж аваарай. Таны толь дахин цантахгүй.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 7

4. Өнгөө алдсан тавилгаа гялалзуул

Металл эсвэл хуванцар тавилгаа ваксаар арчиж өнгө оруулаарай.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 8

5. Гоожуур

Вакс нь гоожуурыг гялалзуулах бөгөөд толбоноос хамгаалах болно.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 9

6. Боржин чулуун тавцангаа гэрэлтүүл

Боржин эсвэл гантиг чулуун тавцны зурагдсан хэсгүүдийг вакс дүүргэх болно. Ингэснээр өмнөх шигээ гялалзсан болох болно. Сар бүр ваксаар арчиж байхыг зөвлөж байна.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 10

7. Гялалзсан арьс

Машины ваксаар лаакан гутлыг гялалзуулж болно. Одоо таны шаахай гялалзсан, цэвэрхэн байдлаа илүү удаан хадгалах болно.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 11

8. Шургуулга

Хэрэв шургуулга онгойхдоо гацаад байвал ваксаар арчаад үзээрэй.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 12

9. Хөзөр тараахад хялбар болно

Хэрэв хөзөр бүрийн ар талд бага зэрэг вакс түрхвэл тараахад илүү хялбар болно. Вакстай хөзөр хоорондоо хэзээ ч наалдахгүй.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 13

10. Кофены аяганы мөр

Хэрэв ширээн дээр кофены мөр үлдсэн бол толбон дээр бага зэрэг вакс түрхээд үрээрэй. Дараа нь цэвэрхэн алчуураар арчаарай.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 14

11. Гар хүрэхэд хэцүү хэсгийг цэвэрлэхдээ

Таазны сэнс, жалюзи, агааржуулагч дээрх гадаргууг үргэлж цэвэрхэн байлгахын тулд ваксыг ашиглаарай. Эхлээд гадаргууг нь угаагаад дараа нь ваксаа маш нимгэн түрхээрэй. Одоо тоос тортог хурдан тогтохгүй боллоо.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 2

12. Багажаа хамгаалах

Багажаа зэврүүлэхгүйн тулд вакс ашиглаарай. Хэрэв цэцэрлэгийн хайч (эсвэл адил багаж) гацаад байдаг бол ганц дусал шингэн ваксыг нугасан дээр нь дусаагаарай.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 3

13. Гал тогооны хормогч

Гал тогооны хормогчоо тосны толбоноос хамгаалахын тулд дээр нь вакс түрхээрэй.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 4

14. Цас цэвэрлэгч хүрз

Цас цэвэрлэхийн өмнө вакснаас хоёр давхар түрх. Ингэснээр цас таны хүрзэнд огтхон ч наалдахгүй байх болно.

Машины өнгөлөгчийг ахуйн нөхцөлд ашиглах 14 арга 1

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. АХАМДЫН БАЯР:

    2016/10/21 at 21:33

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Туршлагатай жолооч нарын хэрэглэдэг 12 мэдүүштэй арга

Машинтай байх амаргүй. Жижиг сажиг асуудал салахгүй, эд ангийн бүрэн бүтэн байдлыг хангах …