Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд

1

Гуяны дотор талын өөхийг арилгахад зориулсан дасгалууд.

1. «Мэлхий» дасгал

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 1

Шалан дээр хэвтээд хөлөө шулуунаар нь дээш өргөөд өсгийнүүдээ хооронд нь нийлүүлнэ (зурагт үзүүлсэн шиг хөлийн улаа 2 тийш нь болгоно). Энэ байрлалд өвдгөө удаанаар нугална, дараа нь хөлөө хүчтэйгээр шулуун болгоно.

10 удаагийн давтамжтайгаар 3 оролтоор дасгал хийнэ. Ингэхдээ дасгал бүрийн хооронд 1 минутын амралт авна.

2. «Хайч» дасгал

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 2

Нуруугаараа газар хэвтээд гарын алгаа шалан дээр тавина. Шалнаас 30 см-ийн зайтай байхаар хөлөө өргөнө. Хайчийг дуурайж хөлөө 2 тийш нь солбин хөдөлгөнө. 10 удаа. Амралт авахгүйгээр хөл бүр дээр 10 удаа давтан хийнэ. Дасгалыг 3 удаа хийх ба хөлөө газар буулгахгүй байхыг хичээгээрэй!

3. Давшилт

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 3

Цэх зогсоод хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Гараа урагш нь тэнийлгээд зүүн хөлөөрөө хажуу тийшээгээ далайцтай алхам хийнэ. Доошоо суунгаа, биеийн жингээ баруун талдаа төвлөрүүлж баруун хөлийн өвдгөө нугална. Аажмаар босно. Ингэхдээ хөлөө анхны байрлалд аваачина. Биеийн жингээ зүүн талдаа түрэн авчирна. Хөл бүр дээр 10-15 удаа хийнэ.

Давшилтын дахин нэг төрөл. Анхны байрлал – хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урдаа тэнийлгэнэ. Зүүн хөлөөрөө урагш 1 алхам хийнэ. Ингэхдээ баруун хөлийн өвдгөө нугалж, өвдгөө аль болох газар хүргэхийг хичээгээрэй! Дасгалыг баруун хөлөнд мөн адил давтан хийнэ. Хөл бүр дээрээ 10-15 удаа сууна.

4. Бөмбөг хавчих дасгал

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 4

Шалан дээр дээш харж өвдгөө нугалж хэвтэнэ. Алгаа шаланд хүргэнэ. Гуяндаа бөмбөг хавчина. Энэ байрлалаас өгзгөө аль болох дээш өргөнө. 10 удаагийн давталттайгаар 3 оролтоор дасгал хийнэ. 1 удаагийн дасгал хийгээд 1 минут амрана.

5. Хажуу талаараа хэвтэх

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 5

Баруун талаараа хэвтээд гараа тохойгоороо нугалаад толгойгоо тулна. Зүүн өвдгөө нугалж баруун хөлнийхөө урд шалан дээр тавина. Баруун хөлөө шалнаас 30 см-ийн зайтай байхаар 10-15 удаа дээш өргөнө. Дасгалыг зүүн тал дээрээ давтан хийнэ.

6. Эсэргүүцлийг даван туулах

Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд 6

Энэ дасгалыг хийхэд танд гимнастикийн сунадаг тууз хэрэгтэй. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, хөлний доод хэсэгт (зурагт үзүүлсэн шиг) туузыг татна. Зүүн хөлөө өргөөд, резиний хүчийг эсэргүүцэн хөлөө хажуу тийш нь болгоно. Хөлөө анхны байрлалд аваачаад доош огцом сууна. Хөл бүр дээр 10 удаа давтан хийнэ.

Гуяны дотор тал өдөр тутмын ачаалалд өртдөггүй. Тийм болохоор гуяндаа цаг алдалгүй анхаарал хандуулах нь чухал. Яг одооноос дасгал хийж эхлээрэй!

Найз охидуудтайгаа хамт дасгал хийх хөгжилтэй шүү дээ! Гуяны дотор талд нөлөө үзүүлэх уг цогц дасгалыг найзуудтайгаа хуваалцахаа мартав аа…

63
БахархмаарБахархмаар
33
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Zochin

    2016/10/09 at 23:36

    hiij vzsen hvn bnuu her vr dvntei ym bolo?

  2. ...

    2016/10/10 at 09:11

    Хамгийн үр дүнтэй гэвэр шатаар дээш доош явах байдын. Гуяны дотор тал маш сайн хасагддаг

  3. Зочин

    2016/10/10 at 12:19

    shataar ugsuhud hamgiin sain ur duntei

  4. Төгөлдөр Төөгөө

    Төгөлдөр Төөгөө

    2016/10/10 at 19:52

    김현국

  5. 김현국

    김현국

    2016/10/10 at 19:52

    집에언제와요

  6. Төгөлдөр Төөгөө

    Төгөлдөр Төөгөө

    2016/10/10 at 19:53

    집에 있었다가 나갔어

  7. 김현국

    김현국

    2016/10/10 at 19:53

    내일봐요?

  8. Төгөлдөр Төөгөө

    Төгөлдөр Төөгөө

    2016/10/10 at 19:54

    엉 여고 보고 따라 해

  9. hamgiin ur duntei dasgal gecheed oor oor bgd bna

    2017/10/03 at 15:11

    Dasgal hiij bga humuusiig ni bugdere guyaara targan bulchinlag baigaa bizde hudlaa dasgal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *