Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар

1

Ээлжийн амралтаа аваад аялахын тулд бид олон хүн очдог газрыг сонгодог. Яагаад ч юм хаана олон жуулчид байна тэр газар илүү сайхан гэж боддог. Гэвч энэ нь дандаа тийм байх албагүй ээ. Дэлхий дээр үнэндээ аялагчдын дунд тийм алдартай биш ч диваажингийн гэмээр газар олон бий.

Бид хотын үймээн, хөл чимээнээс хол амарч, амар амгаланг мэдэрч болох 15 хачин сайхан газруудыг сонгон танд толилуулж байна.

Хосе Игнасио, Уругвай

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 1

Хосе Игнасиод ердөө 300 хүн л амьдардаг боловч өвөл (өмнөд америкийн зун) хотыг Шакира мэтийн өмнөд америкийн алдартай одууд дүүргэдэг. Энд люкс зэрэглэлийн тансаг буудлууд, үнэтэй ресторанууд байдаг. Хосе Игнасио бол нам гүм байдал дутагдсан, баян чинээлэг хүмүүсийн хувьд төгс газар байх болно.

Кох Ронг, Камбож

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 2

Хэрвээ та орчин үеийн соёл иргэншлээс түр холдож амрахыг хүсч байгаа бол Кох Ронг арлыг зорин очих нь зүйтэй. Өндөр барилгууд, дуу чимээ, машинууд аль нь ч байхгүй. Таны эргэн тойрон чимээ аниргүй байх ба хэдэн ширхэг загас агнуурын тосгон, онгон дагшин байгаль таныг хүрээлэх болно. Кох Ронгийг «20 жилийн өмнөх Тайланд» ч гэж нэрлэдэг.

Бангладеш

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 3

Энэ бол олон янзын өв соёл, баялаг түүхтэй гайхалтай үзэсгэлэнтэй газар юм. Энэ оронд хамгийн урт наран шарлагын газараас авахуулаад дурсгалт газрууд их боловч аялал жуулчлал тийм ч сайн хөгжөөгүй.

Софи, Болгар

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 4

Софи бол бусад европын нийслэлүүдтэй харьцуулбал хамгийн хямд жуулчдын хотуудын нэг мөнөөс мөн. Болгарын гол хот Софи нүд баясгам баялаг түүхт архитектуртай. Шинжээч судлаачдын таамаглалаар бол Софи удаан хугацаанд бусдаас онцгойрохгүйгээр энэ хэвээрээ байхгүй ба тун удахгүй энэ хотын гудамжуудыг жуулчдын уртаас урт цуваа дүүргэх болно.

Амбергрис Кайе, Белиз

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 5

Амбергрис Кайе арал бол баялаг түүхтэй. Янз бүрийн цаг үед энд майяагийн индианчууд, китобоичууд, букеньерууд амьдарч байсан. Өнөөдөр Амбергрис Кайе дэлхийн өнцөг булан бүрээс шумбагчдыг өөртөө татдаг, учир нь хажууханд нь дэлхийд 2-т ордог Белизийн саадтай хад байдаг.

Мьянма

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 6

Мьянма (2 дахь нэр нь Бирма) бол Зүүн өмнөд азийн жижигхэн улс. «Мьянма» гэдэг үг «хурдан» гэж орчуулагддаг ба энэ нь ч санамсаргүй зүйл биш юм. 2010 онд энэ улсад 300,000 орчим хүн жуулчилж ирж байсан ба 3-хан жилийн дараа гэхэд 2 сая гаруй хүн болж нэмэгджээ. Энэ оронд аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгаа. Та ч бас Инле мөрнөөр завиар тайван гэгч нь зугаалж, Швегадон буддын сүмийн суварган дээр тусч буй жаргах нарыг бахдан харж болох юм.

Роатан, Гондурас

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 7

Аварга том хөлөг онгоцнууд Роатаны эрэг орчмоор 2005 оноос л эхэлж тогтмол явж эхэлсэн. Учир нь Гондурас бол энэ дэлхийн хамгийн аюулгүй газар биш. Мезоамерикийн саадтай хаднаас болж арал дээр ирэх болсон жуулчдын нөлөөгөөр Роатан алдартай болсон. Арал дээр дүүжин гармаар гарч, далайн загасчлал хийж, цэргүүдээр хамгаалагдасан Кайос Кочиногийн бүлэг арлуудыг үзэж болох юм.

Апули, Итали

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 8

Апули дахь амралт эерэг сэтгэгдэл танд авчрах болно. Номин ногоон далай, улаан газар, хамгийн гол нь оршин суугчид нь найрсаг… Наран шарлагын газрын амралтаас гадна апулид үзэх харах юм их бий. Бари цайз, Санта-Кроче (Лечче хот), Риньяно-Гарганико хотын археологийн музей гэх мэт…

Замби ба Зимбабве

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 9

Тийм ээ, таны зөв. Виктория хүрхрээ шиг ийм гайхалтай үзэсгэлэнтэй газрыг бүгд л мэднэ. Гэвч хүрхрээнээс холгүйхэн, олон хүний мэдээд байдаггүй Хванге үндэсний парк байдаг. Парк асар том – 14100 км квадрат. Паркд мөрөн, ховор ургамал, африкийн зэрлэг амьтад болон шувуунууд байдаг. Хвангегийн бахархал бол заанууд (30000 гаруй бий).

Пусан, Өмнөд солонгос

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 10

Жуулчид Сөүл рүү холхиж байхад та харин хэмжээгээрээ өмнөд солонгосдоо 2 дахь том хот болох Пусаныг очиж үзээрэй. Пусаныг Солонгосын зуны нийслэл гэж нэрлэдэг. Энэнээс гадна Пусан урлагийн музей, нээлттэй шувууны дархан цаазат газар, загасны захаараа алдартай.

Манила, Филиппин

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 11

Манила бол Филиппиний 2 дахь том хот бас амттай, хямдхан хоолтой. 3 янзын хоолтой өдрийн хоолыг 18 доллараар л авч болно. Яг ийм өдрийн хоолыг та том хотод 95 доллараар иднэ гээд бод доо. Энэ хотод олон дурсгалт газар бий. Хуучин сүм дуганууд, гоёмсог орд харшууд, хийдүүд, музей гэх мэт.

Фукуок, Вьетнам

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 12

Фукуок бол зүгээр л диваажингийн газар. Арал тунгалаг цэвэр далайн устай цасан цагаан наран шарлагын газрууд, аргадын жунглиудаар хүрээлэгдсэн. Фукуок дахь амралт байгальтай нэгдэх гайхалтай мэдрэмжүүдийг танд өгөх болно.

Йорк, Их Британи

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 13

Йорк бол Английн гоё сайхан, эртний хотуудын нэг. Жинхэнэ англи хотод байх ёстой бүх зүйл энд бий. Пабууд, цайны газрууд, кафе гэх мэт. Йоркийн гол дурсгалт газруудын нэг бол эртний сүм (500 гаруй настай). Судлаачдын таамаглалаар Йорк жуулчдаар удахгүй хахаж цацах ажээ. Та яараарай!

Каеп, Камбож

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 14

1908 оноос эхлэн Каеп бол Францын элитүүдийн Камбож дахь дуртай амралтын газар нь байсаар ирсэн. Энэ хот үлгэрийн мэт ресторанууд, үнэтэй виллүүдээрээ алдартай. Гэвч удаан үргэлжилсэн иргэний дайны дараа Колончлогдсон Ривьерээс балгас л үлдсэн. Гэхдээ үүнээс үл хамааран Каеп бол амарч болох сайхан газар юм.

Салинас-Грандес, Аргентин

Жуулчид шавахаас өмнө амжиж очиж үзэх 15 газар 15

Энэ давсан цөл бол 250 км урт, 100 км өргөн томоохон давст газар юм. Бороо ороход давсан цөл усаар хучигдаж, асар том толь болон хувирдаг. Салинас-Грандесын дундуур авто болон төмөр зам дайран гардаг боловч уг хот урьдын адил хүрч очиход хэцүү газар хэвээр байгаа. Ийм учраас л энэ газар жуулчдын дунд тийм ч алдартай биш.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 88671597

    2016/10/10 at 11:45

    ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.

  2. Зочин

    2016/10/10 at 11:56

    Nmhhhnnnn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *