Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ?

2

Бидний зарим нь оюутан ахуй цагтаа дотуур байранд амьдардаг байсан. Зарим нэгэнд нь энэ цаг үе дулаахан эерэг дурсамжийг үлдээсэн байхад зарим нэгэнд нь эсрэгээрээ. Гэвч аль ч тохиолдолд энэ бол бие даасан амьдралын хамгийн эхний туршлага болж өгсөн.

Их сургуульд байсан үеэ дурсангаа бидний толилуулж буй, дэлхийн янз бүрийн улс орнуудад оюутнууд нь ямар нөхцөлд амьдардаг болох талаар мэдээллийг тухлан сонирхоорой.

Өмнөд Африк

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 1 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 2

[/before-after]

Mill Junction, Йоханнесбург. Хотод оюутнуудыг байрлуулах зай хомсхон учраас уг зорилгоор хуучин элеваторыг дахин засч янзалжээ. Одоо барилга 11 давхартай, олон уужим саруулхан өрөөнүүдтэй.

Австрали

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 3 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 4

[/before-after]

Burton & Garran Hall, Австралийн үндэсний их сургууль, Канберра. Энэ бол сургуулийн мэдлийн 15 оюутны дотуур байрны ердөө л нэг нь. Оюутнуудад сонголт арвин ба орон тоо бүгдэд нь хангалттай. Зай талбай ч их ажээ.

Куба

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 5 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 6

[/before-after]

Наваны их сургуулийн гадаад оюутнуудын байр, Гавана. Уг барилга оюутнуудын түр зуурын амьдрах байр гэхээсээ илүүтэй хувийн орон сууцыг санагдуулам байгаа биз?

Канад

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 7 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 8

[/before-after]

Chestnut Residence, Торонтогийн их сургууль, Торонто. Хичээлийн шинэ жилийн явцад уг барилга оюутны дотуур байрны үүргийг гүйцэтгэдэг ба харин зуны амралтын үеэр оюутнуудаас гадна жирийн жуулчид ч буудаллаж болох зочид буудал болон хувирдаг.

Америкийн нэгдсэн улс

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 9 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 10

[/before-after]

Брандейгийн их сургуулийн дотуур байр, Бостон, Массачусетс. Уг сургуулийн нэг дотуур байр нь 1928 онд баригдсан Usen Castle цайзад байрладаг байна.

Шинэ Зеланд

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 11 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 12

[/before-after]

O’Rorke Hall, Оклендын их сургууль, Окленд. Энэхүү 12 давхар бүхий барилга жил бүр 350 орчим оюутан хүлээн авдаг. Шаардлагатай төхөөрөмжүүдээс гадна энд тоглоомын өрөө болон волейболын талбай байдаг.

Герман

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 13 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 14

[/before-after]

Олимпийн тосгон, Мюнхен. Мюнхений их сургуулийн дотуур байрнуудын нэг нь хуучин Олимпийн тосгонд байрладаг. Оюутнуудад ч тав тухтай, барилга ч дэмий сүндэрлэхгүй…

Эстони

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 15 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 16

[/before-after]

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, Валга. Уг барилга дотор рекорд гэмээр их цонх бий. Хэд гээч – 410. Цонх бүр 6 талт хэлбэртэй ба энэ нь зөгийн үүрийг санагдуулж байгаа биз…

Нидерланд

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 17 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 18

[/before-after]

Твентийн их сургуулийн дотуур байр, Энсхеде, Оверейссел тосгон. Уг хотхоны бусдаас ялгарах онцлог нь барилгуудын нэгэнд нь 30 метр өндөр хаданд авиралтын хана байдагт оршино.

Израиль

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 19 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 20

[/before-after]

Broshim дотуур байр, Тель-Авигийн их сургууль, Тель-Авив. Энд амьдрах тийм ч хямдхан биш ээ. Сард 800 долларын үнэтэй хэдий ч оюутнуудад шахцалдсан жижиг өрөөнүүдэд бус тоноглогдсон студи-өрөөнүүдэд амьдрахыг санал болгодог байна.

Их Британи

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 21 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 22

[/before-after]

Ньюкаслийн их сургуулийн дотуур байр,  Ньюкасл-апон-Тайн, Англи. Гаднаасаа бага зэргийн хуучинсаг харагдах боловч дотроо орчин үеийн тав тухтай зүйлүүдээр тохижуулагдсан.

Өмнөд Солонгос

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 23 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 24

[/before-after]

Кеймюнгийн их сургуулийн дотуур байр, Тэгу, провинция Кёнсан-Пукто. Энд нийтийн зочны өрөө, гал тогоо болон нийтийн угаалгын газраас гадна спорт заал, жижиг кинотеатр ч бий.

Оросын холбооны улс

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 25 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 26

[/before-after]

Алс дорнодын (Дальневостокийн) холбооны их сургуулийн орон сууцны барилга, Владивосток. Уг хотхон нь маш цэлгэр, тухлаг. Шинэ оршин суугчдын хувьд коридорт зүг чигээ олох нь тийм ч амаргүй ажээ. Газрын гадаргуугийн онцлогоос болоод зарим барилга нь налуу дээр баригдсан ба давхруудыг андуурч эндүүрэх явдал олонтаа.

Мальт

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 27 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 28

[/before-after]

Clubclass Malta University Residence, Лия. Сургуулийн харъяаны газарт сургалтын ангиуд, дотуур байрнаас гадна бассейн, фитнес төв, аэробикийн студи, тоглоомын өрөө, интернет кафе, угаалгын газар, пиццаны газар болон ресторан байрлана.

Кипр

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 29 Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ? 30

[/before-after]

«Неаполис» их сургуулийн дотуур байр, Пафос. Үгүй ээ, бид огтхон ч андуураагүй. Энэ бол зочид буудал биш, харин оюутны хотхон. Энд ажиллаж, амрах, сурч боловсрох болон тухтай амьдрахад хэрэг болох бүх юм бий.

9
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Hash G Batchuluu

    Hash G Batchuluu

    2016/10/09 at 20:11

    … tegsen ysn? Purevbat Puchka Temuulen Bayasgalan Narbayar Nrn

  2. Temuulen Bayasgalan

    Temuulen Bayasgalan

    2016/10/09 at 20:19

    Iim bolool bi ene 2iig orhiod bairnaasaa garsiishdee

  3. Purevbat Puchka

    Purevbat Puchka

    2016/10/09 at 20:24

    Huurhii naambaa

  4. Батбилэг Баагий

    Батбилэг Баагий

    2016/10/09 at 20:53

    Phaha

  5. Mi Lo

    Mi Lo

    2016/10/10 at 00:27

    Mongoliin turiin tomchuudiin dotuur bair ymar baidag we ?

  6. Зочин

    2016/10/19 at 18:22

    Бүгд худал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *