Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд

0

1970-аад оны Вьетнамын дайны дараа Лаос тэсрэх бөмбөгөнд “булуулсан” гэж хэлж болох бөгөөд одоо ч дэлбэрээгүй хэвээр байгаа юм. Тус улсын ард иргэдийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй ч тэд аюулгүй болгосон тэсрэх бөмбөгүүдийг өдөр тутмынхаа амьдралд ашиглах арга олжээ.

1. Вьетнамын дайны үеэр америкийн нисэх хүчнийхэн Лаосын газар нутаг дээр ойролцоогоор 270 сая кассетны бөмбөг хаясан бөгөөд эдгээрийн ихэнх нь дэлбэрээгүй байна.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 1

2. Олон улсын Mines Advisory Group (MAG) компани нутгийн ард иргэдэд бие даан дэлбэрээгүй бөмбөгийг олж илрүүлэх, онцгой байдалд ямар арга хэмжээ авах талаар хичээл зааж тусалдаг.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 2

3. Аюулгүй болгосон зарим нэг тэсрэх бөмбөгөөр нутгийн иргэд гэрээ чимэх, зарим нэг нь байшин барихдаа ч ашиглаж байна.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 4

4. 2 метрийн өндөртэй агаарын тэсрэх бөмбөг нь байшингийн тулгуур болохоос гадна цэцгийн сав болох нь ч энүүхэнд.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 3

5. Дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох арга хэмжээг Лаост саяханаас л авч эхлүүлж байгаа. MAG–ийн саперуудын үзэж байгаагаар Лаосын газар нутгийг тэсрэх бөмбөгөөс цэвэрлэхэд 20 жил шаардлагатай гэж үзэж байна.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 5

6. 7 сая гаруй хүн амын 80% нь газар тариалан эрхэлдэг, харамсалтай нь бүрэн утгаар нь газар тариалангийн аж ахуй хөгжиж чадахгүй байгаа ажээ.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 6

7. Лаосын нэгэн тосгонд тэсрэх бөмбөгийн корпусыг боловсруулах жижиг үйлдвэр нээгдсэн бөгөөд тэд эхний ээлжинд халбага үйлдвэрлэж эхэлжээ.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 7

8. Дайн дууссаны дараа дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийн улмаас 20,000 гаруй хүн нас барсан эсвэл шархдаж тахир дутуу болсон байна. Кек – талбайгаас төмрийн хог түүж байхад нь бөмбөг дэлбэрч гаргүй болсон залуу.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 8

9. Энэ оны 9-р сард Барак Обама Лаост айлчилсан анхны америк ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Зүүн-Өмнөд Азийн улс орнуудын саммитад оролцжээ.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 9

10. Дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийг цэвэрлэх ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсноо Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

Лаос дахь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд 10

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *