2016 оны намар өвлийн тренд өнгө

0

Ихэнхи эмэгтэйчүүд өөрийн дуртай, сонирхдог хувцас, аксессуаруудыг сонгохыг илүүд үздэг. Танд дуулгах таатай мэдээ байнаа. Энэ улиралд та өөрийн хүсэл сонирхолдоо үнэнч үлдэж болох нь. Загварлаг харагдахын тулд хувцасны шүүгээндээ бага зэрэг гялгар эд зүйлс нэмээд л болоо.

Одоо ямар өнгө моодонд ороод байгаа вэ?

Хагас жилийн өмнөөс эхлээд л гялтганасан металл өнгө дэлхийн загварын шоунуудад тренд болсон билээ. Одоо энэ өнгө тайзнаас буугаад гудамжинд аль хэдийн амилжээ.

Металл өнгө бол 2016 оны намар-өвлийн улиралд моод болоод байгаа өнгөнүүдийн нэг. Металл өнгө оруулж өгсөн цүнх, гутал, жижиг хэрэглэл таны хэв маягийг дэгжин, сэтгэл татам болгож өгнө.

Металл болон мөнгөлөг өнгийн аксессуарууд гайхалтай харагдаж байна шүү!

Том хэмжээтэй мөнгөлөг чимэглэлүүд хамгийн уйтгартай хувцаснуудыг ч өнгөлөг, шинэлэг, загварлаг болгоно. Ердийн өмсдөг хувцаснууд дээрээ ийм чимэглэлүүд зүүвэл илүү сайхан харагдах болно.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 2

Мөнгөлөг өнгийг нүүр будалтанд ч ашигладаг болжээ.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 3

Иймэрхүү мөнгөлөг өнгөтэй гутал зөвхөн энэ зуны загварын тэсрэлт байсангүй, намар ч бас тренд хэвээр байна. Ийм гутал жийнсэн өмдтэй төгс зохицож харагддаг.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 4

Металл өнгийн бүс бол улаан хивсэн дээр алхдаг загварлаг оддын дуртай аксессуар юм.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 5

Үдшийн гоёлыг чимэх бас нэгэн жижиг хэрэглэл бол мөнгөлөг өнгийн гар цүнх буюу клач. Дэлхийн хэмжээний загвар зохион бүтээгчид энэ жижигхэн элемент эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйл гэж зөвлөж байна.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 6

Ийм маникюр ямар ч эмэгтэйг сэтгэл дундуур үлдээхгүй ээ. Дээрээс нь энэ өнгө ямар ч хувцастай гайхалтай зохицдог гэж байгаа.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 7

Мөнгөлөг даашинз чухал баярын үйл ажиллагаанд ч өмсөж болохоор сайхан сонголт байх болно.

2016 оны намар өвлийн тренд өнгөнүүд. 8

Бид металл өнгийг аль хэдийн биширчихээд байгаа шүү! Харин танд гялтганасан металл өнгийн аксессуар байгаа юу?

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *