2017 онд тренд болох үсний засалтууд

2

2017 он ойртсоор. Загварын стилистүүд 2017 онд моодонд орох үсний засалтуудыг тантай хуваалцаж байна. Одоо үед ихэнхи эмэгтэйчүүд дундаж урттай үстэй болжээ. Гэхдээ үсний тайралт төгс харагдахын тулд юунд анхаарах ёстой талаар хүмүүс тэр бүр мэддэггүй.

Өөрийн гоо сайхнаараа бусдыг гайхашруулахыг хүссэн хүмүүст зориулж ирэх онд хамгийн ихээр моодонд орох үс засалт, тайралтуудыг сонгон хүргэж байна. Тухлан сонирхоорой! Бас өөрийгөө өөрчлөөрэй!

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 2

Сул талуудаа нуух

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 3

Хэрвээ бурхан таныг өтгөн үсээр шагнаагүй бол энэ нь дунд зэргийн урттай үс танд зохихгүй гэсэн үг биш юм. Өтгөн үстэй юм шиг харагдахын тулд дараах хэдэн зөвлөгөөг дагаарай:

  • Таны үс эрүүнээс доор байх ёсгүй. Энэ зарчмын дагуу та ямар үс сонгох ёстойгоо хялбархан олчих байх. Боб, каре эсвэл шаталсан үс байж болно.
  • Загварын сэтгүүлүүдийн санал болгож байгаа засалтуудаар хязгаарлагдах хэрэггүй. Таны хувийн үсчин танд юу зөвлөж байгааг анхааралдаа авааарай. Хувийн үсчин чинь үсний тань талаар сайн мэддэг, мэргэшсэн мэргэжилтэн бол тэрээр сайхан хэв маяг бүтээх талаар үнэт зөвлөгөө өгч чадна. Трендийг дагалгүй зөвхөн өөрт тань тохирсон хэв маягийг сонгож болно.

Буржгар үстнүүдэд

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 4

Шулуун үстэй эмэгтэйчүүд голдуу буржгар үстэй эмэгтэйчүүдэд атаархдаг. Буржгар үстнүүдийн хувьд нэг их хүч гаргалгүйгээр аятайхан үсний засалт бүтээхэд хялбар байдаг нь үнэн.

Гэхдээ яг ч бас тийм амархан биш л дээ. Учир нь буржгар үсийг арчлах хэцүү байдаг. Бас үсний засалт бүр тэдэнд зохидоггүй. Дунд зэргийн урттай долгионтой үстнүүдийн хувьд «каскад» засалт тохирно.

Чоолкны тухайд гэвэл урт байх тусмаа сайн. Дунд зэргийн урттай, долгионтой үстэй богино чоолк огтхон ч зохицохгүй.

Урт каре (Үнжээ засалт)

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 5

Энд хамгийн гол нь уртаасаа богино руу аажим шилжих. Илүү оригинал хэв маягийг бүтээхийн тулд үсээ бага зэрэг буржийлгаж болно. Хамгийн гол нь ийм засалт өөгүй цэвэрхэн, нямбай харагдах ёстойг анхаараарай.

Аажим урсах «хүрхрээ»

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 6

Энэ бол нэг төрлийн шатлалттай тайралт юм. Хамгийн урт үснүүд нь эрүүний хавьцаа байдаг. Уг тайралтын давуу талуудаас дараах хэдийг онцолж болно:

  • уг тайралт бүх төрлийн үсэнд тохирдог
  • үсийг хөвсгөр харагдуулдаг
  • уг хэв маягийг яаж ч эвдэж өөрчилж болдог ба ямар ч тохиолдолд загварлаг харагдаж чаддаг
  • ийм засалттай үсийг янзлахад нэг их цаг хугацаа ороод байдаггүй
  • ямар чоолктой хослуулахаа сонгож болдог.

Нэмж хэлэхэд 2017 оны трендүүд тохиромжтой чоолк сонгон яаж ч өөрчилж болохоор загварууд байгаа. Хөмсөг хүрсэн тэгш эсвэл далий чоолк тавиарай. Үсээ янзлахдаа хэрэглэж заншсан үсний индүү, сэнс, пигууж зэргээ ашиглаарай.

Боб тайралт

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 7

2017 онд энэ тайралтанд анхаарлаа хандуулаарай. Огцом биш аажим хагас тойрог, шатлалт зэрэг нь илүү моодны байх болно.

Чоолкыг хөмсөг хүртэл урттай тавих хэрэгтэй. Боб засалт шанааны шугамыг тодруулж, хүзүүг нээж өгдөг.

Үүнээс гадна ийм засалт шулуун болон долгионтой үстэй аль ч эмэгтэйд зохидог. Сор тавих болон олон өнгөөр уусгаж будах талаар бүү мартаарай.

Шаталсан тайралт

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 8

Өргөн шанаатай царайнд ийм засалт илүү сайхан харагддаг. Энэ ч сонгодог хэв маягийн тайралт л даа. 2017 оны тренд ийм засалтыг илүү шинэлэг болгохыг санал болгж байна.

Зоримог «сэмэлсэн» тайралт

2017 онд тренд болох үсний засалтууд. Таныг загварлаг харагдуулах супер тайралтууд 9

Хамгийн зоригтой хүмүүсийн сонголт байх болов уу. 2017 онд энэ трендэд анхаарлаа хандуулаарай.

Гол анхаарах зүйл гэвэл хамгийн урт үс мөр хүрсэн байж болох ба тэрнээс урт байж болохгүй. Гэхдээ бас уг тайралтанд анхааруулахгүй бол болохгүй сул талууд гэж бий.

Нэгдүгээрт, ийм тайралт зөвхөн шулуун үсэн дээр л гоё харагддаг. Хоёрдугаарт, ийм засалт тусгай бутээгдэхүүнүүд ашигласан онцгой арчилгаа шаарддаг. Гуравдугаарт, хэрвээ та өтгөн үстэй л бол ийм тайралт хийлгээрэй. Шингэн үсэн дээр ийм үсний засалт сайхан харагдах нь юу л бол.

Имижээ өөрчлөөрэй! Гоо сайхныг бүтээж, аз жаргалтай байгаарай!

21
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sh Uyanga

    Sh Uyanga

    2016/10/07 at 16:53

    О. Цогцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *