Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас

1

Бага байхаасаа л мэддэг урлагийн бүтээл, архитектурын бүтээлүүд байдаг. Бүтээл болгоныг нарийн судалж үзэхэд бидний гадарлаа ч үгүй нууц ил болох нь бий.

Танд лав дараах мэдээлэл сонирхолтой санагдах болно.

Эйфелийн цамхгийн дээд давхрын байр

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 2

Густав Эйфель – цамхгийг сүндэрлүүлсэн бөгөөд дээд давхарт нь өөртөө байр барьжээ. Тэндээ амарч, зочид гийчдийг хүлээн авч уулзана. Томас Эдиносонтой байрандаа удаан цагаар уулзаж ярилцсан гэдэг.

Байранд гал тогоо, ариун цэврийн өрөөтэйгөөс гадна хоёр унтлагын өрөөтэй, тэндээсээ шууд тагт руу гарах боломжтой. Өнөөдөр байрыг музей байдлаар ашиглаж байгаа ажээ.

Эрх чөлөөний хөшөөний тасарсан гинж

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 3

Эрх чөлөөний хөшөөг францын иргэд хувьсгалын зуун жилийн ойд зориулж Америкт бэлэглэсэн ажээ. Эрх чөлөө, ардчилал, боолчлолыг устгасныг илэрхийлэх хөшөө. Тийм ч учраас хөшөөний хөлөнд тасарсан гинж байдаг. Харин тасарсан гинж жуулчдад харагддаггүй ажээ.

Айзелворсийн Мона Лиза

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 4

Маш олон зураачид “Мона Лиза”-г дуурайлган зурсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэхдээ, да Винчигийн өөрийнх нь зурсан бас нэг Жоконда байдаг гэж судлаачид үзээд байгаа. Тэр уран бүтээл нь одоогийн Луврт байгаа зурагны хуулбар биш.

Хоёр дахь зураг нь арай өөрөөр зурагдсан бөгөөд 3D эффектийг гаргах боломжтой тул зургийг хоёр өөр гараар, магадгүй хэд хэдэн хүмүүстэй нийлж зурсан гэж үзэх болжээ. Мөн, хоёр дахь уран бүтээлийг бидний мэдэх Жокондагаас өмнө зурсан  гэж судлаачид үзэж байна.

Рашмор уулан дахь цаг хугацааны капсул

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 5

Хөшөөг босгож байх үед архитектор Гутзон Борглум Мэдээллийн танхим буюу ирээдүйн хойч үеийнхэн нь Америкийн түүхийн бичиг баримтыг үзэхэд зориулж нууц танхим байгуулахыг хүсэж байжээ. Авраам Линкольны толгойн ард хэсэгт агуй ухаж эхэлсэн боловч архитектор нас барсан тул ажил зогссон байна.

1998 онд буюу түүнийг нас барснаас 50 жилийн дараа архитекторын барьж дуусгаагүй агуйгаас ерөнхийлөгчдийн гар бичмэл, өөр бусад чухал бичиг баримтуудыг нуусан байсныг олжээ. Тийм учраас агуйг цаг хугацааны капсул гэх болов.

Том Сфинксийн анхны төрх

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 6

Энэ дэлхийн хамгийн эртний хөшөө бол том Сфинкс. Анхлан тод өнгөөр гадна талыг нь будсан байсан, цаг хугацааны эрхэнд будаг нь арилсан бөгөөд чихний ард хэсэгт л бага зэргийн будаг үлджээ. Бүтэн хамартай, ёслолын сахалтай байсныг бид Британийн болон Каирийн түүхийн музейгээс харж болно.

Судлаачдын таамаглаж байгаагаар Сфинкс арслангийн толгойтой байсан гэх,  хөшөөг бүхэлд нь барьж дуусгасны дараа аварга том их бие болон толгойн харьцаа буруу байсан тул хүний толгой болгож том болгосон гэж үздэг.

Пизагийн цамхаг

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 7

Унаж байгаа цамхаг маш их нууцыг агуулж байдаг. Хүн болгон хазайсаар байгаа гэдгийг нь мэдэх боловч Пиза хотын сүмийн хонхны цамхгийг хэн барьсныг мэдэхгүй. Цамхгийг 200 гаруй жил барьсан гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар цамхгийг Бонанно Пизано зургийг гаргасан гэж үзэх боловч зарим нэг нь Диотисальви архитектор нь гэж үзнэ.

Рембрандтын “Даная”-ийн нүүр царай

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 8

Рембрант “Даная” зургийг Саски ван Эйленбюрхтэй гэрлэснээсээ хойш 2 жилийн дараа зурж эхэлсэн гэдэг. Зураач эхнэрийнхээ дүр төрхийг өөрийнхөө маш олон уран бүтээлд буулгасан. Харин 1630-аад оны үеийн зураачийн уран бүтээл Саскийг санагдуулахгүй болсон нь маш олон судлаачдын гайхлыг төрүүлдэг ажээ.

Саяхны нэгэн судалгаагаар нууцыг тайлж чадсан гэж үзэх бөгөөд рентген зургаар харахад Рембрандтын гэргийн дүр төрх байгааг тогтоосон байна. Зураач гэргийгээ нас барсны дараа зургийг дахин засварласан, тэр үед зураач Гертье Диркстэй нөхцөөд байсан юм. Тийм учраас Данаягийн дүр төрхөд зураачийн нас барсан гэргий, тэр үед амьдарч байсан бүсгүйн дүр төрх аль аль нь шингэжээ.

Их Британийн хамгийн алдартай газрын нэр

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 9

“Биг Бен” нэр нь бүхэлдээ цамхагт хамаарахгүй, цамхгийн зөвхөн хэдэн баганад хамаарах нэр ажээ. 2012 он хүртэл цамхгийн албан ёсны нэр “Вестмистр ордны цагийн багана” байв. Харин одоо албан ёсоор “Елизаветагийн цамхаг” хэмээн өөрчилсөн.

Одоо болтол яагаад “Биг Бен” гэж нэрлэсэн болохыг тогтоож чадаагүй, гэхдээ цуу яриагаар бол хонх цутгах ажлыг удирдаж байсан маш том биетэй “Аварга Бен” гэдэг хочтой хүний дурсгалд зориулсан гэх. Бас нэг цуу яриагаар бол хүнд жингийн боксчин Бенжамин Каунтний дурсгалд зориулсан гэж ярьдаг ажээ.

“Golden Gate” гүүрний өнгө

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 10

Энэ гүүрийг үзсэн хүн болгон гэрэл зургийг нь авдаг байх. Гүүрийг барихын тулд АНУ-ын Агаарын цэргийн хүчнийхэнтэй маш удаан хэлэлцсэний эцэст нэг юм бариулах зөвшөөрөл авч чаджээ. Агаарын цэргийн хүчнийхэн гүүрийг хар-шар өнгөөр будахыг үүрэгдэж байв, учир нь нисгэгч нар манан дунд нисвэл гүүрийг харах боломжтой өнгө нь хар-шар. Харин архитектор Ирвинг Морроу тод-улаан шар өнгөөр будахыг зөвшөөрүүлж чадсан нь байгалийн ямар ч нөхцөлд гүүр харагдахаас гадна үзэмжийн хувьд улам сүртэй болгожээ.

“Хашхираа” зургийн тэнгэр

Хүмүүсийн 90% нь мэддэггүй урлагийн бүтээлийн 10 нууцаас 11

Эдвард Мункийн “Хашхираа” зураг анхлан “Байгалийн хашхираа” нэртэй байжээ. Зураачийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр:

“… тэнгэр гэнэт цусан улаан өнгөтэй болсон, би түр зогсож гүүрийг түшив – би улаан цусыг харж байгаа мэт, мананд умбах хотын дээгүүр галын дөл асаж байгаа мэт харагдана…”

2003 онд хэсэг одон орон судлаачид таамаг дэвшүүлснээс дурдвал: зураачийн буулгасан улаан тэнгэр нь 1883 онд Кракатау галт уулын дэлбэрэлтээс улбаатай байж болох юм. Агаарт галт уулын маш их үнс дэгдсэн бөгөөд хэдэн жилийн дараа ч гэсэн галт уулын ойр орчмын улс орнуудад нар жаргахад үлгэрийн мэт улаан тэнгэр ажиглагдсан байна гэжээ.

19
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *