“Predator” Араатан анхандаа ямар байсан бэ?

1

“Predator” киног бүтээхээр шийдэхдээ найруулагч Жон МакТирнан харь гаригийн амьтныг нинжа төрхөөр төсөөлж байсан гэдэг. Хурдтай, үл үзэгдэгч, аймшгийн. Тийм ч учраас Араатан тухайн үеийн кинонуудаас онцгой ялгарч чадсан биз. Киноны зураачид Араатны анхны дүр зургийг буулгаж найруулагчид үзүүлэхэд тэрээр гайхширч байв. Дүр төрх нь үнэхээр аймшигтай. Ялангуяа, толгой.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 2

Тусгай эффект хариуцсан мэргэжилтэн найруулагчтай уулзсан анхны уулзалтыг  ийн дурсаж байна:

“МакТирнан өрөөнд орж ирээд кино-зураачийн буулгасан баахан зурагтай хуудас ширээн дээр шидээд “Бидэнд яг л энэ хэрэгтэй байна!” гэж хэлж билээ. Хөл нь арагшаа, урт гартай, аймшгийн царайтай тийм амьтан хэрэгтэй байжээ. Тэд зураг авалтаа Мексикт хийхээр төлөвлөж байлаа, жинхэнэ ширэнгэн ойд. Үнэндээ тэнд зураг авалт хийх боломж тун бага л даа”.

Гэхдээ л зураг авалтаа хийсэн …

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 3

Дизайнер болон хувцасны зураглаачид харь гаригийн амьтныг хийхэд их цаг зарцуулсан бөгөөд зураг авалтын багийнхан ч тэсвэртэй хүлээж чадсан. Харь гаригийн араатны бэлэн болсон костюмыг  ширэн ойд зураг авалтын багийнхан дээр аваад очиход хүсэн хүлээж байсан зүйл нь биш байв:  болхи, урагш унжсан эрүүтэй жижигхэн амьтан болжээ. Алуурчин нь “Оддын дайн”-ы Жа-Жа Бинксийг санагдуулахаас бус зальтай алуурчныг санагдуулсангүй.

Бэлэн болсон араатны костюмыг харсан Жон МакТирнан зураг авалт буруу тийшээ явах нь гэдгийг ойлгосон ч яахаа мэдэхгүй байв.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 4

Араатны костюмыг өмссөн жүжигчин бие дааж өөрөө явж чадахгүй тул тросоор дээш нь татахаас өөр аргагүйд хүрсэн. Ширэнгэн ойд ингэж зурах авах нь маш хүндрэлтэй нь мэдээж.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 5

Зураг авалт аль хэдийн эхэлж мөнгө урсаж эхэлсэн учраас цааш үргэлжлүүлэх ёстой байдаг. Тиймээс аймшгийн костюмыг тухайн үед олноо нэрд гарч амжаагүй байсан нэгэн жүжигчинд өмсүүлэхээр шийджээ. Түүний нэр Жан-Клод Ван Дамм, Бельгиэс ирээд удаагүй байлаа.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 6

Ван Дамм өөрт нь аз тохиолоо гэж үзжээ – муу талын гол дүр. Энэ завшааныг ашиглан өөрийнхөө зодооны урлагийг гайхуулж алдарт Арнольд Шварценеггертэй тулалдана. Бас, Төмөр Арнигийн нэртэй зэрэгцээд түүний нэр  гол дүрүүдийг бүтээсэн хүмүүсийн нэрстэй зэрэгцэн гүйнэ гэж бодов.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 7

Ямартай ч Ван Дамм костюмыг өмсөөд байж байтал нэг асуудал гарлаа. Биеэр жижиг Ван Дамм костюм өмсөөд ч аварга Арнольдоос том харагдсангүй. Ингээд,  тэдний хооронд тулалдана гэхэд нэг л “тэнэг” байв. Киноны зураг авалтыг дуусгах ёстой гэсэн бодол найруулагчийн толгойноос салахгүй явсаар л…

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 8

Ван Даммд эхлээд улаан костюм өмсгөнө. Киноны эхэнд Араатан ямар төрхтэй гарч ирдгийг санаж байна уу? Тэр үеийн  далдлалтын шилдэг арга байлаа. Кино зургийг байгальд авч байсан учраас ногоон өнгийн ширгэн ойд улаан өнгийг ашигласан нь энэ. Улаан өнгө. Харин орчин үед ногоон өнгийг ашигладаг болсныг та мэдэж байгаа болов уу.

Костюмыг өмсөөд Ван Даммын амнаас хараалын үгнээс өөр үг гарахаа болив “Чөтгөр ав. Солиотой юм. Би яг л Супермен шиг харагдаж байна” гэж үглэнэ. Энэ бол өнгө далдлалт, киноны зураг авалтын ихэнх хэсэгт чи үл үзэгдэгч байх юм гэж тайлбарлаж нэг хэсэг тайвшруулжээ.

Араатантай анхны зураг авалт дуусахад Ван Дамм тайвшрахгүй л байлаа. Түүний орлон тоглогчийн дүрд урьсан болохыг тэрээр ойлгож эхлэв “Тэнэг хувцас, үзэн ядаж байна. Үзэн ядаж байна” гэж костюмны цаанаас бухимдсаар л …

Эцэс сүүлд нь Ван Дамм зураг авалтын багийн нэг гишүүнтэй зодолдож танхай хэрэг гаргасан, мөн  нүүрээ нуусан “хөдөлгөөнт тусгай эффект” болох хүсэлгүй гэж мэдэгджээ. Энэ мэт шалтгааны улмаас зодооны тулааны од зураг авалт эхэлсний 3 дахь өдөр нь ажлаасаа халагдсан юм.

Ван Дамм халагдсаны дараа  сармагчинд улаан костюмыг өмсгөж бүтэлгүйтсэнээс хойш зураг авалтын багийн дунд нэг хов яригдаж эхэлжээ: “төслийг зогсоохоор болсон”. Найруулагч Жон МакТирнан эхлүүлсэн ажлаа дуусгах хүсэлдээ тууштай байсан учраас Араатны дүр зургийг дахин гаргахаар шийдэв.

Зургаан долоо хоногийн дотор Араатны дүр төрх шинээр төрөв.

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 9

“Тэр л энэ дүр төрхийн санааг хэлсэн юм, Жеймс Кэмерон онгоцоор цуг нисэж байхдаа санаагаа хэлж тус болсон: дрэд үс, дайчин дүр, аймшигтайгаар хөдлөх соёотой эрүү” гэж найруулагч одоо дурсан ярьдаг.

Хугацаа бага байсан учраас Стэн Уинстоны баг шинэ Араатны костюмыг хийхэд цаг наргүй хөдөлмөрлөж байв – зураг авалт ч энэ үер таг зогссон байжээ.

Шинэ Араатны костюмыг Кевин Питер Холл өмссөн, тэрээр 2,18 м өндөртэй. Ингээд домог болсон Араатан төрсөн юм даа.

Ван Даммын тоглосон эхний хэсэг кинонд орж чадсан л юм. Мак анх удаа Араатны хий үзэгдэл шиг сүүдрийг хараад пулеметоор шүршдэг хэсгийг та санаж байна уу ….

"Predator" Араатан анхандаа ямар байсан бэ? 10

11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/01 at 18:29

    p3da shuud uzmeer sanagdchihlaa odoo uzlee

  2. zochin

    2016/10/01 at 18:33

    minii hamgiin durtai kinonuudiin 1 dee

  3. Энэ кино бна уу

  4. Зочин

    2016/10/01 at 23:24

    sanahgui baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *