Хүчтэй байхаас шантрах үед

1

Mejor con Salud –т нэгэн сайхан нийтлэл гарчээ. Дандаа эрч хүчтэй, дайчин байх нь буруу гэдгийг үндэслэлтэйгээр нотолж чадсан бөгөөд шаардлагатай үед зүгээр л бууж өгөөд сэтгэлээ онгойтол уйлах хэрэгтэй гэжээ.

Тавьсан зорилгодоо хүрэх гэж үхэн хатан явж өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээд ч зорьсондоо хүрч чадахгүй бол нулимсаа сул тавьж өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэ нь бууж өгч байгаа хэрэг биш юм шүү. Үнэндээ, жинхэнэ хүчтэй хүн л өөрийнхөө сул доройг хүлээн зөвшөөрдөгт байгаа юм.

Заримдаа, зөвхөн та л ганцаараа амьдралаа нуруун дээрээ үүрч яваа мэт сэтгэгдэл төрж байсан уу?  Хүн гэдэг амьтан гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ажлынхаа  өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг цаг тутамд мэдэрч явдаг. Хүн л болсон хойно өөрийнхөө эрх чөлөөг мэдэрч, сэтгэл санаагаа тайван байлгамаар үе байна. Хамгийн гол нь – өөрийгөө байнга үүрэг, хариуцлагаар дарамтлах шаардлага байхгүй.

Байнга хүчтэй байх нь боломжгүй зүйл.

Нулимс юу ч шийдэхгүй, эсвэл сул дорой хүн л уйлдаг гэцгээдэг. Хоолойд нэг зүйл тээглэхэд та анзааралгүй өнгөрөөхийг хичээдэг үү? Урьд өмнө танд ингээрэй гэж зөвлөж байсан хүн лав ухаантай биш юм байна. Хоолойд тээглэсэн зүйлээ гаргахгүй хэдэн жил явахад таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлнэ.  

Хүчтэй байхаас шантрах үед 2

  • “Би хэзээ ч уйлдаггүй” гэж хэлэх хүн өөрийнхөө сэтгэлийг жинхэнээр нь ил гаргаж чаддаггүй хүмүүс байх бөгөөд өөрт тулгасан асуудлаа элдэв янзын тайлбараар өнгөрөөх гэж хичээнэ.
  • Бүх зүйл болж байгаа мэт харагдаж байгаа хүмүүс өөрийгөө бусдаас улам холдуулж байгаагаас гадна өөрийнхөө дотоод сэтгэлээс урваж байгаа хэрэг.
  • Нуун дарагдуулсан сэтгэл хөдлөл ямар ч ашиг авчрахгүй. Ил гаргаагүй сэтгэл хөдлөл дараах эрүүл бус  байдлаар илэрч болно: толгойн өвчин, архаг ядаргаа, булчингийн өвчин, толгой эргэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах.

Хүн байнга хүчтэй байж чадахгүй, хүн гэдэг амьтан насан туршдаа өөрийнхөө уйтгар гуниг, сэтгэл зовнилоо нууж чадахгүй. Та өөрийнхөө сэтгэл санааг чөлөөлөх ёстой буюу нулимсаараа дамжуулан өөрийнхөө сэтгэлд байгаа муу зүйлийг гадагшлуулах ёстой. Дараах зүйлийг санаж явна уу:

  • Уйлах нь эрүүл мэндэд тустай
  • Нулимс таны сэтгэлийг хөнгөвчилж өгнө, хосууд муудсан бол эвлэрэх анхны алхам болно. Та дотоод сэтгэлээ сонсож чөлөөлж сурах ёстой.
  • Уйлсны дараа бид тайвширч бодит байдлыг тайвнаар харж эхэлдэг, ингэснээр зөв шийдвэр гаргана.

Өөрийгөө байнга гартаа барих хэрэггүй, эс бөгөөс хэцүү үед та өвдөг сөхрөх болно

Хайртай хүмүүсийнхээ төлөө, эсвэл тавьсан зорилгодоо хүрэхийн тулд танаас ямар хүч гарсныг, таныг юу золиосолсныг танаас өөр хэн ч мэдэхгүй

Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нуух гэж, өөрийгөө гартаа барих гэж бүү оролд, сэтгэлээ эрэг шураг шиг чангалах огтоос хэрэггүй, эс бөгөөд хэрэгтэй үед “зэвэндээ идэгдэж нурж унах” болно.

Таны хайртай хүн хувиа хичээж, хувь заяа нүүрээ бууруулахад та бэлэн байх хэрэгтэй. Нэг зүйлийг санаж яваарай: таны хийж байгаа зүйл болгон таны өөрийн сонголт юм шүү.  Амьдрал бол амьдрал, танд ямар ч бэлэг барьж болно. Уйтгар гуниг, уй гашуу тохиолдоход өөрийгөө  гартаа барих ямар ч шаардлага байхгүй.

Хүчтэй байхаас шантрах үед 3

Хүч чадлынхаа дээд хязгаарыг мэд, бидний хийж чадахгүй зүйл гэж байгааг ухаараарай

Амжилтад хүрэх түлхүүр – тогтвортой байдал.  Ажлаа амжилттай хийж, амьдралын баяр баясгаланг мэдрэхэд танд сэтгэлийн тогтвортой эрч хүч шаардлагатай. Танд дараах дүрмүүд тус болно:

  • Хүчтэй байна гэдэг өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Хувь хүний хувьд дээшлэх, хүссэн үедээ ганцаардлын сайхныг үе үе мэдрэх, дуртай зүйлээ хийж цагийг өнгөрөөх.
  • Бусдыг хайрлаж чаддаг хүмүүс эрч хүчтэй байдаг. Таны амьдралд байгаа хүмүүсийг хайрлахаас гадна өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Энэ бол хувиа бодсон хэрэг биш шүү.
  • Таны хөгжилд саад учруулж байгаа хүн болон эд зүйлсийг сул тавиад явуулж сурах хэрэгтэй. Эсвэл таны шархлуулж, зовоож байгаа зүйл байвал зүгээр тавьж явуул.

Зөвхөн хүчтэй хүн л өөрийнхөө сул доройг хүлээн зөвшөөрнө.

Энэ одоо юу гэсэн утгатай үг яваад байна гэж бодож байна уу? Тайлбар нь маш энгийн:

  • “Би дийлэхгүй юм байна, бууж өгье” гэж хэлэх эрх танд бий. Өөрийнхөө хэрээс хэтэрсэн үүрэг, хариуцлагыг өөртөө үүрэх ямар ч шаардлага байхгүй.
  • “Би үүнээс цааш чадашгүй нь” гэж та хэлэх эрхтэй. Хэнд ч түр завсарлага, амралт хэрэгтэй.
  • Та бусдаас хайр, дэмжлэг шаардах эрхтэй. Таны хайрлаж байгаа ойр дотнын хүмүүс ч мөн адил танд хариу хайр халамж үзүүлэх ёстой.

Мөн, та ганцаар байх эрхтэй – өөрийнхөө амьдралыг тунгаан бодож, уйлж, өөрийнхөө дотоод сэтгэлийг мэдэрч, шаардлагатай шийдвэр гаргахад өөрийн орон зай байх ёстой юм шүү. Ингээд, та цааш алхах эрч хүчтэй болно.

Энэ бол бидний мөрөөдөж байсан амьдрал юм: дотоод сэтгэлээ тэнцвэржүүлж өөрийн сонгосон замаар амжилтад тайван хүрнэ.

5
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *