Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино

1

Зарим нэг утга зохиол, дэлгэцийн бүтээл бидний төсөөлж байснаас ч илүү их далд утга агуулсан байдаг. Кино зохиолч, найруулагчид өөрсдийнхөө бүтээлүүдэд гайхамшигтай түүх, байгалийн үзэсгэлэнт газар зэргийг харуулж үзэгч олны нүдийг хужирлаад зогсохгүй бүтээлээрээ дамжуулж гүн ухаан, түүх эсвэл өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудлыг далдуур хөнддөг байна.

Ингээд, бидний төсөөлж байснаас тэс өөр утга санааг илэрхийлсэн 10 киног Юнивишнийн Видео сантай хамтран нэрлэж байна.  Кино сонирхогч та бүхэнд дуулгахад Юнивишнийн Видео сан шинэчлэгдэж, “Промо суваг” цэс шинээр нэмэгджээ. Өмнө нь бид Промо сувгаар \0 суваг\ “амталсан” киногоо үргэлжлүүлэн үзэх гээд хайж олоход бэрхшээлтэй байсан бол ийнхүү хялбар боллоо.

“Inception” – кино хийх үйл явц

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 2

“Inception” бол кино хийх үйл явцыг буулгасан юм. “Зүүд зүүдлэх” дүр болгон өөрийн үүрэгтэй буюу зураг авалтын багийнхны тодорхой гишүүдийн үүргийг харуулсан юм: Эймс (Том Харди)- дүр буюу дүр төрхөө амархан хувиргаж чадна; Ариадна (Эллен Пейж)-зүүдний зураглалыг зохионо; Сайто (Кен Ватанабе) – студийн ерөнхий захирал буюу төслийн бүх мөнгийг хариуцаж байгаа; Юсуф (Дилип Рао)- тусгай эффект хариуцаж байгаа; Артур (Жозеф Гордон -Левит) – зураглаач буюу хоосон бодлыг бодит болгодог; харин Кобб (Леонардо Ди Каприо)- найруулагч – эцэс төгсгөлдөө энэ бүх зүйл нэг зураглалаар ямар болохыг харж чадаж байгаа цорын ганц хүн. Багийн гишүүд нэг зорилготой – хүний толгойд нэгэн бодлыг төрүүлэх. Энэ киноны үндсэн даалгавар байсан гэж үү? Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Адал явдалт кино цэснээс хүлээн авч үзнэ үү.

“The Matrix”- хуйвалдааны онол

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 6

“The Matrix” кинонд маш олон нууц агуулагдаж байдаг юм. Жишээ нь, “Алис гайхамшгийн оронд” номын туулайгаас эхлээд өөр бусад нууцлаг бэлгэ тэмдэг, масоны хуйвалдааныг дурдсан байдал гээд… Энэ мэт нууц агуулгыг тайлахын тулд маш урт жагсаалт гаргах хэрэгтэй болно. Энэ удаад ганцхан сонирхолтой баримтыг л дэлгэж байна: энэ бол Неогийн паспорт. Түүний паспортын дуусах хугацаа 2001 оны 9-р сарын 11-ний өдөр. Кино прокатад 1999 онд гарсан гэдгийг та хэлүүлэлтгүй санаж байгаа байх. Зүгээр нэг тохиолдол уу эсвэл ямар нэгэн хуйвалдаан уу – бид таамаглах л үлдэж байна. Та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс хүлээн авч үзнэ үү.

“Spiderman” – бэлгийн бойжилтын нас

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 7

“Хүн аалз” киноны энэхүү далд агуулга хүн бүхэнд ойлгомжтой бөгөөд энгийн: бид  бүгд Питер Паркер шиг тэр үеийг туулсан, гэхдээ ийм уран сайхны хэтрүүлэггүй гэдэг нь ойлгомжтой. Киногоор өсвөр насныхны огцом “өөрчлөлт”-ийг харуулсан юм. Киноны гол дүрийн баатар залуу биеийн байдал огцом өөрчлөгдөж байгаад айдас төрөхөөс гадна ойр дотнын хүмүүс нь санаа зовно. Энэхүү огцом өөрчлөлтийг залуу хүссэн хүсээгүй хүлээн авч амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэхээс өөр аргагүй. Тус хит  киноны бүх ангиудыг үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс хүлээн авч үзнэ үү.

“X-men” – иргэдийн эрхийг хамгаалах тэмцэл

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 5

Тус киноны анхны кино зохиолыг 60-аад онд бичсэн байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн тодорхой давхаргад хамаарах иргэдийн эрхийг хамгаалах утга агуулгатай байжээ. 2000-аад онд нийгмийн энэхүү асуудал үеэ өнгөрөөсөн тул бэлгийн цөөнхийн бүлгийн эрхийг хөнджээ. Энэ хувилбараар мутантуудын эсрэг уриа нь өөрчлөгдөн “Бид үр хүүхдүүдээ аврах ёстой” болж хувирсан. Мөн, нийгмийн зүгээс “Мутантууд тун удахгүй нийгмийн  бүлгийн бүрэн эрхт гишүүд болох” гэсэн айдас тээж явааг харуулсан юм.  Та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс сонгон үзэж болох юм.

“Groundhog Day” – Гэгээрэлд хүрсэн нь

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 8

Үйл явдлыг эргэн саная: киноны гол дүрийн баатар нэг өдрөөр л дахин дахин амьдраад байдаг бөгөөд амьдралынхаа утга учрыг ойлгосны эцэст энэхүү давтагдсан тойргийг дуусгадаг. Буддизмын гүн ухаанаас авсан: шинэ өдөр болгон шинэ амьдрал эхэлж байгаа мэт, амьдралын утга учрыг ойлгох тусам гэгээрэлд очиход ойртож байгаа ажээ. Та тус киног үзэж амжаагүй бол Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Уран зөгнөлт цэснээс хүлээн авч үзээрэй.

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 11

“The Lord of the Rings” – тоталитар дэглэм тогтсон нь

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 3

Энэ кинонд нууц агуулгатай зүйлс багагүй бий. Хэн нэг нь Дэлхийн 1-р дайныг харсан гэх бол, зарим нэг нь баруун болон өмнөдийн соёл иргэншлийн үл ойлголцол, үлгэр домогт итгэдэг зарим нэг нь домогт гардаг сайн, муу талуудын тулааныг олж харах ажээ. Гэхдээ, хамгийн сонирхолтой нэг зүйл бий – Сауроны гэрэлтэх мэлмий – цамхгийн орой дээр гэрэлтэх муу ёрын бэлгэ тэмдэг. Зарим нэг хүмүүс уг бэлгэ тэмдгийг АНУ-ын мөнгөн дэвсгэртийн пирамидын дээр байрлах масоны бэлгэ тэмдэгтэй адил гэж үзэх нь бий. Ямартай ч энэ Мэлмий дэлхийд тоталитар дэглэмийг тогтоох зорилгыг илэрхийлж байгаа. Хүчирхийлэл, айдас дээр босох тоталитар дэглэм. Тус киноны бүх ангиудыг үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс хүлээн авч үзнэ үү.

“Toy Story 3”- олноор устгах явдал

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 4

Цөөнгүй үзэгчид цуврал киноны энэ ангид олноор устгах үйл явдлыг харсан гэж ярьдаг. Үйл явдлыг эргэн санахад: тоглоомын эзэн том болж тоглоомуудаа байшингийнхаа чердакад хадгалахаар болдог. Гэнэтийн тохиолдлоор тэд хүүхдийн цэцэрлэгт очно. Хүүхдийн цэцэрлэг нь яг л хорих ангийг санагдуулам, “Гитлер”-ийг санагдуулам Лотсо нэртэй баавгайн удирдах тоталитар дэглэмтэй хорих анги. Киноны гол баатрууд бол еврейчууд бөгөөд азтай байдлаар хорих ангиас амьд гарсан бүлэг хүмүүс юм. Мөн, зарим нэг хүмүүс киноны үйл явдлыг Анна Франкийг санагдуулж байна гэдэг: түүний гэр бүл германчуудаас зугтааж чердаканд нуугджээ. Тэгэхээр хүүхэлдэйн кино ч гэсэн бодит аймшигтай түүх өгүүлдэг байна. Та уг хүүхэлдэйн  үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс хүлээн авч үзнэ үү.

“Волшебник страны Оз” – популизм

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 9

Багадаа та бидний үздэг байсан үлгэрийн кино – бага насны минь дурсамж. Шар тупуйн зам – алтан стандартад хүрэх зам, баатрууд – ядуу фермерууд, Ид шидтэн – ихийг амлаж засагт гарсан ч юу ч хийдэггүй удирдлагууд, харин Маргад эрдэнийн хот болон хотын хуурамч-дархнууд нь мөнгөний хуурамч дүр төрхийг илэрхийлнэ. Энэ бүгдийг хүчээр тайлбарлаж байгаа мэт санагдах боловч киног судалсан бүтэн судалгааны баримтууд байдаг ажээ. Бидний багадаа үзэх дуртай байсан  кино зүгээр нэг гэрээ санаж байгаа охины тухай биш байх нь.

“A Game of Thrones” – ягаан болон цагаан сарнайн тулаан

Бидний далд утгыг нь гадарлаа ч үгүй 10 кино 10

Киног “A Song of Ice and Fire” зохиол дээр сэдэвлэн бүтээсэн бөгөөд зохиолч өөрийнхөө бүтээлийг Британийн түүхэнд “Ягаан болон цагаан сарнайн дайн” хэмээн алдаршсан 15-р зууны үеийн Йорк болон Ланкастеруудын зөрчилдөөнийг өгүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Сарнайн дайн 30-аад жил үргэлжилсэн юм, энэ хугацаанд Английн хааны суудлын эзэн 6 удаа солигдож, ашигтай гэрлэлт, газар нутгийн төлөө хаад ноёд юу ч хийхэд бэлэн байсан цаг. Киноны дүрүүдэд ч гэсэн тухайн үеийн хаад ноёдын түүхэн дүрүүд харагдахаас гадна Вестерос болон тэр үеийн Британийн газрын зураг  хүртэл 7хэсэгт хуваагдаж хилээр зааглагдсан байгааг та харж болно.

22
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Beis Jaki

    Beis Jaki

    2016/09/30 at 11:50

    Zgr univisionii reclam bhiimdaa haha

  2. univisionii ajiltan

    2016/09/30 at 13:19

    univisiondoo bayarlalaaa

  3. Зочин

    2016/09/30 at 18:17

    Bashan hudlaa ***San bnshde

  4. zochin

    2016/10/01 at 08:22

    hend ch hereggv ym bchjee

  5. Зочин

    2016/10/01 at 11:55

    Zail univision lalaraaa

  6. Сур’агч’низм Ган’баа

  7. Зочин

    2016/10/02 at 11:48

    Kinog uzeed yu ch gj oilgj boln hen ngnii sanaanaasa zohoisn yum shg yum bichsn bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *