Дэлхийн хүмүүс юу идэж байна?

1

Дэлхийн улс орнуудын амьдралын хэв маяг, хүмүүсийнх нь хоол хүнс эрс ялгаатай байдгийг гэрэл зурагчин харуулахыг хүсжээ. Зураг болгон дээр тухайн хүний өдөрт идэх хоол хүнсийг харуулсан юм.

Такеши, Япон – 3500 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 1

Такеши Масато – Нагоя хотоос гаралтай сумогийн мэргэжлийн бөх. 29 настай, 1,88 м өндөр бөгөөд 181 кг жинтэй. Ийм төрлийн спортоор хичээллэдэг гэхэд түүний хувьд хоол нь бага мэт санагдаж байна уу – тэрээр өдөрт 3500 ккал илчлэг хоол иддэг байна.

Сале Абдул, Египет – 3200 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 2

Сале Абдул Фадлилли – тэмээний наймаа эрхэлдэг бөгөөд Каирт амьдардаг. Өндөр 172 см, жин – 74 кг, нас 40-40. Тэрээр өдөрт дунджаар хоол хүнснээсээ 3200 ккал илчлэг авдаг байна.

Робина, Герман – 3700 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 3

Робина Вайзер-Линнартц, Кёльн хотын нэгэн зоогийн газар тогооч-нарийн боовчин хийдэг. Нас 28, өндөр 1,6 м, жин 65 кг. Нэг өдрийн хоолны илчлэг нь 3700 ккал.

Конрад, АНУ- 5400 ккалл.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 4

Конрад Толби 54 настай, тээврийн жолооч, өндөр 1,87 м, жин 117 кг. Түүний нэг өдрийн хоолны илчлэг нь 5400 ккал. Тэрээр ихэнхдээ зам дагуу байрлах түргэн хоолны газраар үйлчлүүлдэг. Гэхдээ сүүлийн үед хоолондоо анхаарал тавихаар шийджээ, жолоо барьж байхдаа хоёр ч удаа зүрхний шигдээсээр өвчилсөн байна.

Жилл, Англил – 12 300 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 5

Жилл МакТай, Лондонгийн нэгэн сургуульд туслах ажилтнаар ажилладаг.  31 настай, 1,65 м өндөртэй, жин 104 кг. Өөрийгөө хоолны хэнхэг туссанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэрээр өдөрт хоол хүнсээрээ 12 300 ккал авдаг байна.

Мариэль Бут, АНУ – 2400 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 6

Мариэль Бут – мэргэжлийн загвар өмсөгч бөгөөд Нью-Йоркийн их сургуулийн оюутан. Тэрээр өдөрт  хоол хүнснээсээ 2400 ккал илчлэг авдаг. Нас 23, өндөр 1,76 м, жин 61 кг. Бусад загвар өмсөгчдийг бодвол бага цалин авч байгаа ч гэсэн өөрийгөө сайн хооллодог гэж үздэг ажээ.

Саада, Йемен – 2700 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 7

Саада Хайдар бол гэрийн эзэгтэй. 27 настай, өндөр 150 см, жин 44,5 кг. Түүний өдөрт авах ичлэг нь 2700 ккал.

Чен, Шанхай – 2600 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 8

Чен Жэн- Шанхайн нэгэн дээд сургуулийн оюутан, 20 настай, өндөр 1,65 м, жин – 48 кг. Тэрээр өдөрт 2600 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Тэрээр гурилтай шөл, будаа идэх дуртай. Харин ногоогор амталсан хар будааны ороомогт илүү дуртай ажээ.

Төвдийн хийдэд суух лам – 4900 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 9

Зураг дээр та хийдийн ламын өдөр тутмын хоолыг харж байна, түүний хоолны илчлэг нь 4900 ккал. Ламтан 45 настай, 1,65 м өндөртэй бөгөөд 71 кг жинтэй ажээ.

Катериан, Венесуэла – 4000 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 10

Катерина Навас – ахлах сургуулийн сурагч. 18 настай сурагч охин 1,7 м өндөртэй, 71 кг жинтэй. Түүний өдөрт идэх хоолны илчлэг нь 4000 ккал.

Сюй, Шанхай – 1600 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 11

Сюй Жипэн – компьютерын дизайнер. 23 настай залуу 1,87 м өндөр, 71 кг жинтэй. Өдөрт 1600 ккал илчлэг бүхий хоол иддэг.

Нулкисаруни, Кени – 800 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 12

Нулкисаруни Таракуай – масайн овгийн ахлагчийн гурав дахь эхнэр. Тэрээр 38 настай, 1,65 м өндөртэй бөгөөд 47 кг жинтэй. Түүний хүнснээсээ авах илчлэг нь энэ жагсаалтад хамгийн бага буюу 800 ккал.

Лан Гуихуа, Хятад – 1900 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 13

68 настай бэлэвсэн эхнэр Сычуаны мужийн Ганцягоу тосгонд амьдардаг. Түүний өндөр 1,6 м, жин 54 кг. Түүний өдөрт идэх хоол хүнс нь нийт 1900 ккал илчлэгтэй.

Освальдо, Венесуэл – 6000 ккал

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 14

Венесуэлийн газрын тос олборлох компанид ажилладаг Освальдо 52 настай, 1,7 м өндөртэй, түүний биеийн жин 99 кг. Өдөрт 6000 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэдэг.

Брюс, Австрали – 3700 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 15

Сидней хотын Бонди-Бич эргийн аврагч залуу 35 настай, өндөр 1,83 м, биеийн жин 81 кг. Тэрээр өдөрт 3700 ккал илчлэг хоол иддэг. Тэрээр түргэн хоолноос зайгаа барихыг хүсдэг бөгөөд зөвхөн найз нартайгаа хааяахан уулзахдаа бага зэргийн согтууруулах төрлийн ундаа хэрэглэдэг ажээ.

Вили, Канад – 4700 ккал

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 16

Вили Ишулутак – 29 настай эскимос залуу мэргэжлийн чулуу зүсэгч. Түүний биеийн өндөр 1,75 м, жин 64 кг. Тэрээр өдөрт 4700 ккал илчлэг хоол иддэг.

Оскар, Испани – 4200 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 17

34 настай мэргэжлийн матадор залуугийн биеийн өндөр 1,88 м, жин 79 кг. Өдөрт хоол хүнсээрээ 4200 ккал илчлэг авдаг. Түүний хоол хүнсийг эрүүл гэж үзэж болно – загас, ногоо, жимс бүгд байх ажээ.

Мария, Эквадор – 3800 ккал.

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 18

Тариачин, 8 хүүхдийн эх  Мария Эрмелинда Айме Сичигало Андын төв хэсэгт байрлах Тинго тосгонд амьдардаг. Тэрээр 37 настай, жин 53 кг, биеийн өндөр 1,6 м. Бүсгүй өдөрт хоол хүнсээрээ 3800 ккал илчлэг авдаг. Түүний гэрт сандал, ширээ гэх тавилга огт байхгүй. Тиймээс газар явган сууж хоолоо хийж, иднэ.

Эдгээр гэрэл зургуудын эзэн болох Питер Мензель, өөрийн туслах Фейт Д”Алуисиогийн хамт

Дэлхийн хүмүүс юу идэж байна? 19

Туслах Фейт 52 настай, өндөр 1,73 м, жин 61 кг. Түүний өдөрт иддэг хоолны илчлэг нь 1500 ккал. Баруун гар талд гэрэл зурагчин Питер Мензель – 61 настай, биеийн өндөр 1,85 м, жин 76 кг. Тэрээр өдөрт 2800 ккал илчлэгтэй хоол иддэг байна.

9
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhbold Sanlig

    Enkhbold Sanlig

    2016/09/29 at 15:41

    .

  2. aagii

    2016/09/29 at 21:19

    zarim ni mash ondor kkal awch baij yaj iim turanhai bgaad baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *