Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга

1

Таны үс шингэн үү? Үсээ өтгөн мэт харагдуулж засах, хамгийн гол нь зассан үстэйгээ гэрээсээ гараад явахад хэлбэрээ удаан хадгалах нь танд бүтэшгүй мэт санагддаг уу? Үүнд ямар ч асуудал байхгүй.

Таны зөөлөн, шингэн үсийг хөвсгөр, өтгөн мэт харагдуулах энгийн аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

Урт үсээрээ тоглоорой

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 2

 

Шингэн үстэй хүмүүсийн үсний урт нь эгэмнээс доошгүй байвал илүү өтгөн харагдана гэдэг дээр стилистууд санал нийлдэг. Тэгээд ч богинохон шингэн үсийг хэвэнд оруулахад амар байдаг байна. Хэрвээ та үснийхээ урт эсвэл өтгөн харагдах хоёрын аль нэгийг сонгох гэж байгаа бол үсчинд тавтай морилно уу.

Үелсэн/шаталсан үсний засалт сонгох

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 3

 

Шингэн үсийг өтгөн харагдуулах бас нэгэн арга. Шаталсан үс таны үсийг илүү хөвсгөр харагдуулна, тэгээд ч хэвэнд орохдоо амархан. Нэг ашигтай тал ч бий, ямар ч нүүрний хэлбэртэй хүнд ийм үсний засалт зохино.

Өнгө нэм

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 4

 

Зөвхөн хайчны ачаар үсээ өтгөн харагдуулахгүй ээ, будалтын техникээр үсээ өтгөн харагдуулах боломж бий. Хэд хэдэн өнгийн туяа уусгаж оруулсан үсний будгаар будахад таны үс илүү өтгөн харагдах болно.

Үсээ зөв угааж байгаарай

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 5

Хэдхэн энгийн дүрмийг үсээ угаахдаа мөрдөхөд л таны үс байгаагаасаа илүү өтгөн харагдах болно:

  1. Зөвхөн үсний угт шампуниа түрхэж хөөсөрсний дараа нийт үсний уртаар хөөсрүүлж угаана. Үсний үзүүрийг заавал хөөсрүүлж угаах ч шаардлагагүй, үзүүр нь илүү хуурайших магадлалтай байдаг.
  2. Ангижруулагч, үсний маскийг үснийхээ угт түрхэх хэрэггүй. Чийгшүүлэгч, ангижруулагч зэрэг нь үсийг илүү хүндрүүлж өгдөг тул таны үсийг улам налчгар болгоно.
  3. Толгойн арьсыг байнга цэвэрлэж байгаарай. Цусны эргэлтийг сайжруулж, үхэжсэн эд эсийг цэвэрлэж өгнө.
  4. Өдөр болгон үсээ угаах шаардлагагүй. Өдөр тутам угаавал хамгаалах давхаргыг арилгаж үс хэврэг болдог байна. Та хуурай шампунь ашиглах боломжтойг бүү мартаарай.

Үсний угийг босгоорой

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 6

Өнөөдөр үсний угийг босгох маш их хэрэгсэл бий болж дээ, тусгай спрей, индүү, эмээ, ээж нарын минь үсээ ороодог байсан бигуд гээд… Хэрвээ гар дор эдгээр хэрэгсэл байхгүй бол невидимка (бидний хэлж сурснаар нэвдэнк) танд байхад хангалттай: нойтон үснийхээ угт невидимкагаар хавчаад хатахаар нь болгоомжтой сугалж аваарай. Таны үсний уг босоогоор хатсан байх бөгөөд илүү өтгөн харагдах болно.

Үс арчилгааны бодисыг хэтрүүлэхгүй байж сурах

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 7

Үс арчилгааны бодисыг үсэндээ хэт их түрхэхэд таны үс хүндэрч зохих хэлбэртээ ороход бэрх болдог. Санаж явна уу: богино үсэнд хушганы дайтай л хөөс түрхэхэд хангалттай, дунд зэргийн урттай үс бол тахианы өндөгний хэмжээтэй хөөс, урт үстэй бол теннисний бөмбөгний адил хэмжээтэй хөөс.

Уран сайхны замбараагүй хэлбэр оруулж байгаарай

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 8

Хэт самнасан үс нь яг л “үхэр долоосон” мэт харагдуулдаг. Бага зэргийн замбараагүй хэлбэртэй босгож зассан үс илүү уран сайхны гоо үзэмжийг илтгэдэг байна. Энэ хэв маягт үсээ оруулахдаа бага зэргийн долгион, сул боосон үс, хуучны сайхан цагийг дурсан үснийхээ оройг бага зэрэг босгосон ч болно. Тэгээд орчин үеийн спрейгүйгээр бид хаашаа ч хөдөлж чадахгүй шүү дээ.

Үсний хуурай шампунь ашиглаж байгаарай

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 9

Хуурай шампунь – үс угаах завгүй, яарч сандарсан үед хэрэг болох ид шидтэй эд дээ.  Үсний бохирыг арилгаж таны үсийг хамаагүй илүү цэвэрхэн, хэлбэртэй болгож өгнө. Сонирхуулж хэлэхэд, хуурай шапмунийн оронд хүүхдийн цацлага ч мөн адил үр дүнтэй ажээ.

Үсээ доороос дээш хатааж байгаарай

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 10

Үсээ илүү хөвсгөр харагдуулахыг хүсэж байвал сэнс ашиглаарай: доош тонгойж үсээ хатаагаарай, сэнсээ үсний угнаас үзүүр хүртэл чиглэлд барьж хатаана. Хэрвээ энэ арга танд төвөгтэй санагдаад байвал бас өөр хялбар арга бий: үсээ дээш өргөөд хажуунаас нь сэнсээрээ үлээлгээрэй.

Үсээ хагалах

Шингэн үсийг өтгөн мэт харагдуулах 10 энгийн арга 11

Үсээ тэг дундуур нь хагалдаг байсан бол одоо аль нэг тал руугаа илүү хувааж хагалаарай. Халагалах маш олон хувилбар бий: зигзаг, хажуугийн, доод хэсгээс дээш, эсвэл бүр хагалахгүй ч байсан болно. Эдгээр арга нь таны үсийг илүү хөвсгөр өтгөн харагдуулах болно.

23
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Jessica Jess

    Jessica Jess

    2016/09/28 at 19:30

    Otgondulam Jargalsaikhan

  2. Otgondulam Jargalsaikhan

    Otgondulam Jargalsaikhan

    2016/09/28 at 19:31

    Thks ?

  3. Chimeg Chimeg

    Chimeg Chimeg

    2016/09/28 at 20:23

    Utgun vsiig shingen bolgoh esvel haragduulah yamar shid bn?

  4. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/28 at 20:34

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  5. Selenge Seko

    Selenge Seko

    2016/09/29 at 10:22

    Re Black

  6. Erdenesuvd Ulziibayar

    Erdenesuvd Ulziibayar

    2016/09/29 at 11:40

    Bulgan Boldbaatar

  7. Re Black

    Re Black

    2016/09/29 at 11:50

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *