Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд

1

Хэрэв та жуулчин бол очиж байгаа газрынхаа тухай бүхнийг олж мэдэхийг юуны түрүүнд хичээдэг байх. Ямар хүмүүс амьдардаг, ямар соёлыг агуулж байдаг түүнчлэн юу иддэг, юу хийдгийг нь хүртэл мэдэх гэж оролддог байж таарна.

Гэхдээ “очоод л болно биз” гэж боддог хүмүүс цөөнгүй бөгөөд бэлтгэлгүй байдлаасаа болж сонирхолтой зүйлээс хоцрох аль эсвэл эвгүй байдалд орох хүртэл тохиолдол байдаг. Ийм учраас таныг ижил байдалд битгий ороосой гэж найдан бид 25 сонирхолтой нууцыг танд бид задалж байна.

Дэлхийн хаана ч явсан санах ёстой дүрэм

Жуулчид их цуглардаг газар гуйлга гуйж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн өнчин өрөөсөн хүүхдүүд олонтаа харагддаг. Мэдээж зовж яваа хүнд тус болох нь сайхан хэрэг л дээ, гэхдээ хөл ихтэй газар хэдэн зоос горьдон суугаа хүнд туслахаасаа өмнө сайтар бодоорой. Учир нь хөшигний ард юу болж байгааг та мэдэхгүй. Их олон тохиолдолд тэдгээр хүмүүс хэн нэгний эсвэл ямар нэг бүлгэмийн дарамтаас болж хүчээр гуйлгачилж байдаг байна. Түүгээр барахгүй таны сэтгэлийг улам ихээр хөндөхийн тулд эрүүл хүнийг хүртэл зэрэмдэглэдэг юм. Та яг зөв бодож байна “Ядуусын хорооллын саятан” кинон дээр гардаг явдал бол зүгээр нэг уран сэтгэмж биш, харин гашуун үнэний бодит байдал юм.

 

Парис хот, Лувр

Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд 2

Дэлхийн томоохон музейн нэг болох энэхүү байгууламж дотор хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийн дийлэнхийг Наполеон орон орноос хулгайлж, дээрэмдэн авчирсан байдаг байна.

 

Казино

Мөрийтэй тоглоомын газар цагаа өнгөрөөсөн хүн болгон баяр хөөртэй байдаггүй. Хамаг байдгаа хэдхэн хормын дотор алдчихсан хүмүүс тэр дороо амиа хорлодог байна. Олон тооны казинонууд “амиа хорлолтын арга хэмжээ”-тэй байдаг байна. Энэ арга хэмжээ нь амиа хорлосон хүний биеийг хэрхэн гаргахад мөн өөрийгөө егүүтгэсэн тэр хэсгийг хэрхэн цэвэрлэхэд зориулагдсан байдаг юм.

 

Дубай

Цөлийн сарнай гэгдэх энэхүү гайхалтай хот хэрхэн ийм хурдан сүндэрлэсэн талаар та бодож байсан уу? Магадгүй үгүй байх. Тантай адил олон жуулчид уг хотын талаар мэддэг ч түүнийг барихын тулд маш хямд ажлын ашигладгийг мэддэггүй. Энэ нь Ази тивдээ хүний эрхийг зөрчсөн томоохон хэрэг юм.

 

Бутан

Дэлхийн хамгийн жаргалтай орнуудын нэг хэдхэн жилийн өмнө нийт хүн амынхаа 20%-ийг хөөн гаргасан юм. Тэдгээр хүмүүс нь Непалчууд байсан ба ингэснээрээ Бутан олон улсын шүүмжлэлд өртсөн билээ. Харамсалтай нь энэ явдлын талаар мэдэх хүн ховор билээ.

 

Эйфелийн цамхаг, Парис

Хайр дурлалын билэг тэмдэг болсон энэхүү цамхгаас 349 үсэрч амиа хорлосон байдаг байна.

 

Теннесси муж, Мемфис

Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд 3

Уг хотын төвийн цөөн хэдэн байшин дээр нэмж давхар барьсан байдаг ба ингэх болсон шалтгаан нь шар чичрэг өвчин гарах үед цогцос хадгалах зай хүрэлцэхгүй болсонтой холбоотой юм.

 

Озаркс нуур, Миссури муж

Энэхүү хиймэл нуур Осейж голын урсгалыг хаан далан татсанаас болж үүссэн. Харин тус далан бий болсноор ойр хавийн газар усанд автсан ба усанд автсан газруудын дунд оршуулгын газар мөн байсан байна. Ингээд бодохоор усан доор юу байгааг төсөөлөхөд тийм ч хэцүү биш байх.

 

Нууану Пали, Хавай

Очсон хэн болгоныг үзэмжээрээ гайхуулдаг энэхүү өндөрлөг хэсэг нь жуулчдыг ихэд татдаг байна. Гэхдээ энэ газар урьд өмнө Хавайн анхны хаан болох нэгдүгээр Камеамеа (Kamehameha)-гийн арми Оахугийн армийг үсэр хэмээн шаардан үхэлд нь хүргэсэн газар юм.

 

Испани улс, Памплона

Хэрэв та бух хүнийг эврээрээ сүлбэж, хүн бухыг илдээр сүлбэхийг харахыг хүсэхгүй байгаа бол корридаг үзэхийг санал болгохгүй байна. Тус үзүүлбэр нь зүрх муутай хүмүүст зориулагдаагүй ба зурагтаар үздэгээс тань огт өөр гэдгийг анхааруулж байна.

 

Япон, Токио

“Үнэгүй уух юм” гэсэн бичгээр таныг урхидах гэж оролдож буй баар цэнгээний газар битгий ороорой. Иймэрхүү газрууд якудза нарын мэдэлд харьяалагдаж байх магадлал өндөр бөгөөд орсон үйлчлүүлэгчид мөнгөгүй болоод гардаг байна. Харин мөнгөө алдсан бол цагдаа нар хүртэл танд тусалж чадахгүй.

 

Альпын нуруу, Европ

Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд 4

Ганнибал Ромыг эзлэх гэж оролдсоноос эхлээд дэлхийн дайн хүртэл үхсэн олон мянган хүний цогцос мөнх цаст уулсаар тархсан байдаг. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас болж цас ханзран тэдгээр цогцосууд энд тэнд гарч ирэх болсон байна.

 

Йеллоустөүн үндэсний хүрээлэн, АНУ

Хэдий хүрэлцэн ирэгчдэд анхааруулдаг ч жил бүр олон тооны хүмүүс энэхүү дархан цаазат газар алга болдог байна. Ингэх шалтгаанууд дунд төөрөх нь хамгийн элбэг юм. Ердөө явж буй чигээ жаахан өөрчлөхөд л төөрчихдөг болохоор болгоомжтой байх хэрэгтэй. Түүнчлэн таны дагаж яваа зам буцалж буй халуун нуур луу хөтөлж байж магадгүй учир хөтчөөсөө холдохгүй байхыг зөвлөж байна.

 

Нисэх буудал

Магадгүй та энэ талаар бодож үзээгүй байх л даа, гэхдээ жуулчид цуглардаг хамгийн том газруудын нэг бол нисэх онгоцны буудал юм. Тиймдээ ч ихэнх нисэх онгоцны буудлууд моргтой байдаг байна.

Хүмүүс нислэг дундаа үхэх нь элбэг болохоор моргтой байх нь зайлшгүй юм. Зарим онгоцнууд хүртэл үхсэн хүний бие хадгалахад зориулагдсан хэсэгтэй бүтээгддэг байна.

 

Гиза, Египет

Тэмээтэй аяллаас болгоомжлох хэрэгтэй. Зарим хүмүүс жуулчдыг тэмээн аяллаар хол дагуулж яваад сүрдүүлж дээрэмддэг. Дээрэмддэггүй байсан ч гэсэн зальдаж болох ба чингэхдээ тэмээн аялал 15$ харин тэмээнээс буухад 200$ гэж хэлдэг байна.

 

Диснейлэнд, Калифорни муж

“Карибийн далайн дээрэмчид” нэртэй үзэсгэлэнд очиж үзвэл хэд хэдэн жинхэнэ хүний яс байдаг байна. Урьд нь үзмэрийн араг яснууд бүгд хүнийх байсан бол цөөн хэд нь л тэр хэвээрээ үлдсэн байдаг.

 

“Лусын дагина”, Копенхаген

Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд 5

Ямар шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүй ч энэхүү хөшөөний толгойг байнга хулгайлдаг байна. Зүгээр л биеэс нь салгаад аваад явчихдаг.

 

Ирланд улс, Мохер цохио

Хэдий үзэсгэлэнтэй ч гэсэн энэ газар бол амиа хорлох бас нэг цэг юм.

 

Далайн аялал

Мэдээж онгоцонд хүн үхэж байгаа бол усан онгоцон дээр ч мөн ялгаагүй золгүй явдлууд тохиолддог учраас мөн л цогцос хадгалах хэсэгтэй байдаг байна.

 

Энэтхэг, Ганга гол

Энэ мэдээлэл хүмүүсийн сонорт хүрсэн байж болох ч Ганга гол дотор маш их хэмжээний бохирын ус мөн амьтны болон хүний хүүр агуулагдаж байдаг.

 

АНУ-ын үндэсний хүрээлэнгүүд

Жуулчдын очих дуртай 25 газрын тухай таны мэдэхгүй нууцууд 6

Бид Йеллоустөүнд хүмүүс алга болдог талаар олж мэдсэн. Тэгвэл энэ хүн алга болдог ганц газар биш юм. АНУ даяар байрлах үндэсний хүрээлэн болгонд хүмүүс жил бүр алга болдог байна. Аялагчид тусгай тэмдэгтэй замын дагуу явахгүй байснаас болж ийм зүйл болдог нь тун харамсалтай юм.

 

Япон, Фүжияма

Фүжи уулын бэлд “амиа хорлогчдын шугуй” гэж байдаг. Энд амиа хорлолтын тоо хэт их болсон учраас үхсэн хүмүүсийн цогцсыг тонож явдаг этгээдүүд хүртэл гарч ирсэн гэсэн цуу яриа байдаг байна. Энэ их амиа хорлолт нь Японы засгийн газарт томоохон хүндрэл учруулаад байгаа юм. Үүний эсрэг авсан цорын ганц дорвитой арга хэмжээ нь ой руу орохын өмнө тааралдах анхааруулсан тэмдгүүд л байдаг байна.

 

Филадельф, Washington Square цэцэрлэгт хүрээлэн

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн доор шар чичрэг өвчнөөр нас барагсад болон тусгаар тогтнолын төлөөх дайны үед амь үрэгдсэн олон цэрэг эрс нойрсож байдаг байна.

 

Эверест, Непал

Дэлхийн хамгийн өндөр цэг рүү дөхөх тусам олон тооны уулчдын цогцос олддог ба зарим нь хэдэн арван жил тэнд байсан байдаг. Харамсалтай нь 8000 метрийн өндөр буюу “үхлийн бүсээс” тэдгээр цогцоснуудыг буулгах боломжгүй юм.

Энэ бүсэд хүрэхэд хүчил төрөгчийн хэмжээ эрс багасдаг ба хэрэв түр зогсоод суух юм бол ахиж босож чадахгүй байж мэднэ. Мэдээж ингэж амиа алдсан хүмүүсийн дотнынхон тэднийг орхиж явахаас өөр аргагүйд хүрдэг байна.

 

Ангкор-Ват, Камбож

Сүм, хийд гэдэг үргэлж энх тайвны билэгдэл байдаг ч энэхүү сүм нь буддистууд болон индуисүүдийн хооронд дахь тулааны талбар болсон газар юм.

5
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *