Англи хэлээр дадлага хийх 30 эх сурвалж

2

Англи хэл үзэж судлахад өнөө үеийнхэн илүү азтай юм уу даа гэмээр, өөрийн хүссэн аргаар дуртай үедээ дадлага хийж болох боломж хүн болгонд байна.

Доор дурдах 2-3 эх сурвалжийг ашиглан өдөрт 1 цаг орчим хичээллэхэд таны хэлний төвшин мэдэгдэхүйц дээшилнэ.

Орчуулагч, толь бичиг

  •  Multitran— ашиглахад маш энгийн бөгөөд эвтэйхэн толь бичиг. Англи үгийн бүх тайлбарыг тусгасан. Хэрвээ та хэлц үгийн учрыг олохгүй бууж өгөх дээрээ тулаад байвал энэ сайт танд тус болно.
  •  Lingvo live— 10 сая гаруй үгийг орчуулж, жишээгээр оруулсан. Мөн, танд орчуулж чадахгүй байгаа зүйлд мэргэжлийн орчуулагч тус болно.
  •  Merriam-webster— интерактив толь бичиг, маш олон хэрэгтэй хэсгүүдээс бүрдэнэ, жишээ нь “өнөөдрийн үг”, тест, тоглоом …

Онлайн сургалтын эх сурвалж

  •  EnglishDom— скайпаар хэл сурч болохоос гадна яриа дээшлүүлэх клубт элсэж өөр улс орнуудын хүмүүстэй харилцаж болно.
  •  LinguaLeo— таны хэлний төвшинг тогтоон өгч танд зориулсан төлөвлөгөө боловсруулж өгнө. Сургалт нь тоглоом байдлаар явагдах тул танд маш сонирхолтой байна. Мөн, англи үгийн орчуулгын сайтуудыг танд санал болгоно.
  •  Busuu— эх хэлийг нь эзэмшдэг хүмүүс таны хэлний төвшинг шалгаж шаардлагатай бол сертификат олгох болно.
  •  DuoLingo— таны хэл сурах хүслийг орхигдуулахгүйгээр хэл заах үнэгүй сайт. Таныг цаг минутаар шахаж хурдан түргэн сэтгэхэд нөлөөлнө.

YouTube сувгууд

  •  bbclearningenglish—британчуудын өөрсдийнх нь боловсруулсан англи хэл сургах тэргүүлэгч суваг. Долоо хоног болгоны нэг өдрийг нэг даалгаварт зориулна, жишээ нь дүрэм, эсвэл хөгжилтэй тоглоом …
  •  British Council (LearnEnglish)— дүрмийн нарийн ширийн зүйлийг маш энгийнээр тайлбарлаж сургах суваг
  •  EnglishLessons4U—  та ямар төвшинд байх нь хамаагүй. Ялангуяа Ронни багшийг энд дурдахгүйгээр өнгөрч болохгүй, түүний хичээл уйтгартай өнгөрнө гэж хэзээ ч байхгүй шүү.

Сэтгэлийг сэргээх YouTube сувгууд

  •  Comedy Dynamics— англи хэлээр явах инээдмийн видеонууд. Сэтгэлээ сэргээхээс гадна хэлнийхээ төвшинг дээшлүүлнэ.
  •  DaveHax— таны амьдралыг хөнгөвчлөх маш олон аргууд бий, англи хэл дээр шүү.
  •  Vsause— хөтлөгч манай дэлхий ертөнцийн тухай сонирхолтой баримтуудыг танд дэлгэнэ
  •  TED— алдартнуудын дурсамжуудыг сонсоорой, таныг зоригжуулах болно. Мөн
  • TedED – руу орж сонин хачин асуултуудын хариултыг авч болно.

Гадныхантай дэмий ярь

  • Easy Language Exchange — дэлхийн ямар ч өнцөгт амьдарч байгаа хүнтэй англиар ярьж хэлнийхээ төвшинг дээшлүүлж болно. Хэрвээ та бусдад заахыг хүсэж байгаа бол багшийн аккаунт нээж оюутнуудад хичээл заах боломжтой.
  • Coeffee learning — та энд найзтай болно, тэдэнтэйгээ тоглоом тоглоорой, жишээ нь англиар үг таах тоглоом таныг өөрийн эрхгүй татна.
  • Inter Pals — дэлхийн өнцөг булан бүрт найзтай байхад тань тусална. Өөрийн хүссэн шалгуураар найзаа сонгох боломжтой.
  • How do you do? – 90 улс орны 200 000 гаруй хүн бүртгэлтэй – энэ дундаас та найзтай болох нь дамжиггүй.
  • SharedLingo — онлайнаар шууд харилцах боломжтой тул амьд харилцаа үүсгээрэй.

Хэрвээ амьд харилцаа үүсгэхээс ичээд байгаа бол Telegram: @teflbot, @andyrobot-аар дамжуулан харилцаж болно.

Онлайн номын сан

Хэрвээ та англи хошин шогийг эрхэмлэдэг нэгэн бол дараах сайтуудаар зочлоорой. Утга зохиолын бүхий л сэдвийн номыг агуулсан номын сан танд нээлттэй байна.

Гар утасны аппликейшн

  • EasyTen  – өдөр болгон танд 10 шинэ үг зааж өгнө.

Дараах аппликейшнүүдийн тусламжтайгаар та өөрийн боломжтой цагт англи хэл сурч болно, магадгүй ажил руугаа явах зам, унтахаасаа өмнө… Сонирхолтой даалгаврууд нь таны мэдлэгийг бататгаж өгнө.

47
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Delgermaa Munkhbayar

    Delgermaa Munkhbayar

    2016/09/17 at 16:28

    Haku Munhuu

  2. Зочин

    2016/09/17 at 20:10

    yaahawdeel saiteuud baina. uunees goyo goyo huntei taniltsaj eng hel surdag site uud baidagshdee. jishee ni google hangouts deer iim eng helnii bolomjuud ih baidag

  3. зочин

    2016/10/28 at 16:50

    эдгээрийг тэгээд шууд googleээс нэрийг нь бичээл хайх юмуу хариу

  4. Amaraa

    2016/11/13 at 19:36

    Angli xel surch baigaa xymyyst xeregtei medeelel oryylsan tanai xamt olond bayarlalaa Tanai saitiig amtarxan unshij olon xeregtei medeelel zevelgeeg olj avch amidraldaa xeregjyylj baigad baingiin unshigch bainaa Ta nartaa ajliin ender amjilt xyseed olon saixan shine sonin sodon zyiliidiig niitelj baixiig xysie.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *