Шведийн засгийн газар иргэддээ унадаг дугуй бэлэглэж байна

0

Улс орнуудын засаг төр өөрийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд сайн сайхан зүйл хийж байгааг сонсоход цаана л нэг таатай.

Шведийн Гётерборг хотод саяхнаас нэгэн төсөл хэрэгжиж эхлээд байна: автомашины хэрэглээний оронд давтамжтайгаар унадаг дугуй унахыг хүлээн зөвшөөрсөн иргэддээ үнэгүй унадаг дугуй тарааж байна.

Шведийн засгийн газар нэг л зорилгоор ард иргэддээ унадаг дугуй бэлэглэж байна 2

Хагас жилийн дотор долоон хоногт багаар бодох гурван удаа унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцоно. Энэхүү дүрмийг дагасан иргэддээ орон нутгийн удирдлагаас үнэгүй унадаг дугуй өгөх бөгөөд энэ хугацаанд унадаг дугуй болон автомашины хэрэглээний ялгааг олж харан цаашид ямар тээврийн хэрэгсэл ашиглахаа шийдэх ёстой. Хагас жилийн дараа төсөлд оролцогчид унадаг дугуйгаа маш хямдхан үнээр өөрийн болгож авах боломжтой.

Шведийн засгийн газар нэг л зорилгоор ард иргэддээ унадаг дугуй бэлэглэж байна 3

Энэ шинэ санаачилгын зорилго – унадаг дугуй бол өөр бусад тээврийн хэрэгслээс дутах зүйлгүй гэдгийг нотлоход оршино. Төслийн санаачлагчдын үзэж байгаагаар, хагас жилийн дараа төсөлд оролцогчдын ихэнх нь унадаг дугуйг сонгох болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.  Тэд автомашинаа орхин унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох болно.

Төслийн менежер Риккард Ваерний хэлснээр, энэ төсөлд хэн ч оролцож болно: нас, хүйс, мэргэжлийн хувьд нээлттэй.

Шведийн энэхүү төслийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлж эхэлбэл тун догь оо.

11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bayrmaa Dugar

    Bayrmaa Dugar

    2016/09/16 at 15:23

    Швед явлаа

  2. Мөөгий Мөөгий

    Мөөгий Мөөгий

    2016/09/16 at 16:39

    Энэ улс ард иргэдийнх эрүүл мэндийгл бодож бга бх монгол улс жишээ аваасай даанч бас нөгөө дугуйн зам нь бхгүй

  3. Мөөгий Мөөгий

    Мөөгий Мөөгий

    2016/09/16 at 16:40

    Сайхан юмаа

  4. Sarantuya Adilbish

    Sarantuya Adilbish

    2016/09/16 at 18:24

    Ymar saihan ym be estoi duguim zam ni bgui sonin bgaa biz

  5. Tsagaan Tsagaan

    Tsagaan Tsagaan

    2016/09/17 at 00:14

    Rich !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *