Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино

1

Айдастайгаа хэрхэн тэмцэх вэ – ямар нэгэн зүйлээс хүн болгон айдаг. Танд эдгээр кинонууд тус болж юуны магад. Өөрийнхөө айдсыг тухлан суугаад хөндлөнгөөс нь нэг хараарай.

1. Walk, 2015

Акрофоби – өндрийн айдас. Энэ айдастай зарим хүмүүс тавцан дээр хүртэл зогсож чаддаггүй. Харин тус киноны гол баатар зүгээр ч нэг олсон дээгүүр алхаад байхгүй Нью-Йоркийн ихэр цамхгийн хооронд татсан олсон дээгүүр алхална. Өндрийн айдасгүй ч гэлээ энэ киног үзсэн хүн бие нь эвгүйрхэх нь ойлгомжтой. Сонирхуулж хэлэхэд жүжигчин кинонд тоглохын тулд үнэхээр олсон дээгүүр алхаж сурчээ. Гэхдээ, тийм өндөрт биш шүү.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 2

2. Open Water, 2003

Усны айдас – зөвхөн тэр хүн айхаас гадна эргэн тойрныхонд нь маш их бэрхшээлтэй байдаг. Хэр тортогтоо баригдсаны дараа л усанд орох хүний хажууд амьдрах ямар байхыг та төсөөлөөд үз дээ. Хэрвээ та уснаас айдаг бол энэ бага төсвөөр хийсэн киног заавал олж үзээрэй. Далайд шумбагч нарыг хөтөч нь усанд мартах тул хөөрхийс махчин загасны хоол болоход ойрхон.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 3

3. Аэрофоби – Экипаж, 2016

“Rain Man” киноны гол баатар агаарын ослоос айдаг учраас нисэхээсээ татгалздагийг та санаж байна уу? Энэ бол агаарын айдсын нэг илрэл. Ийм айдастай хүмүүс нисэхээсээ айдаг тул зам туулахад илүү их цаг зарцуулдаг. Статистик мэдээгээр бол онгоц хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл. Гэхдээ, оросын “Экипаж” киног үзээд үнэтэй онгоцны тасалбар худалдан авсандаа харамсах болов уу.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 4

4. Arachnophobia, 1990

Аалзнаас айх айдас – орчин үеийн хүмүүст маш их тохиолддог айдас. Айдас бол айдас, хортой ч бай, хоргүй ч бай аалзнаас айдаг хүмүүс элбэг. Өөрийнхөө айдсыг даван туулахыг хүсэж байвал Фрэнк Маршалын аймшиг, инээдэм хосолсон киног үзээрэй.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 5

5. Buried, 2010

Битүү савнаас айдаг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс цахилгаан шатанд орохоосоо ч эмээдэг тул шатаар гарна. Нэг бодлын спортоор хичээллэж байгаа хэрэг ч гэсэн хоцорсон үед зөв сонголт биш. Айдсаа даван туулахын тулд киноны турш авсанд битүү хадагдаж булагдсан Райан Рейнольдсыг үзэхийг зөвлөж байна.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 6

6. Cujo, 1983

Кинофоби гэхээр та киноноос айдаг гэж бүү ойлгоорой. Кинофоби гэдэг бол нохойноос айх айдсыг хэлнэ. Ийм айдастай хүмүүс арзайсан том шүдтэй нохойноос гадна жижигхэн хавнаас хүртэл айна. Энэ удаад та бүхэнд Стивен Кингийн зохиолоор хийсэн галзуурсан сенбернарын тухай киног санал болгож байна. Сонирхуулж хэлэхэд, уг киноны ремейк дээр Холливудынхан ажиллаж байгаа ажээ.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 7

7. Snakes on a Plane,2006

Хүн болгон могойноос айгаад байдаггүй ч гэсэн таашаагаад байдаг хүн ховор. Энэ амьтан цаанаа л нэг хүйтэн. Жишээ нь, библийн түүхэнд могойгоор нүглийг илэрхийлдэг. Гэхдээ энэ бол жижигхэн могой хараад айх шалтгаан биш. Найруулагч Дэвид Эллисийн кинонд жүжигчин Сэмюэл Л.Жексон хортой могойнуудтай агаарт нисэж буй онгоцонд хэрхэн тэмцэж байгааг үзээд айдаснаасаа сална.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 8

8. Final Destination, 2010

Үхлээс айх айдас – хүнд байдаг л айдас, энэ бол жирийн үзэгдэл. Харин хөдөлгөөн болгондоо үхлээс айдаг бол өөр хэрэг ээ. Тэгэхээр араас нь үхэл хөөж байгаа киног үзээд та нэгийг бодох болов уу.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 9

9. Cast Away, 2010

Хүн бол нийгмийн амьтан. Бидний өвөг дээдэс хүртэл бие биегүйгээр амьдарч чадаагүй, байнга нийгэмшиж ирсэн. Тийм ч учраас ганцаардлын айдас хүмүүст байдаг. Том Хэнкс гол дүрийг бүтээсэн Роберт Земексийн уг кино дээр хөөрхий залуу олон жил арал дээр ганцаараа, гар бөмбөгөөр хань хийн амьдардаг.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 10

10. Cabin Fever, 2002

Энэ айдас бол маш аюултай. Хүн өөрийгөө нян эсвэл вирусээс хамгаалахын хэрээр төдий чинээ дархлаа нь сулардаг, ингээд өчүүхэн сул нянд хүртэл дээрэлхүүлж эхэлнэ. Хэрвээ та нүцгэн гараараа нийтийн унааны бариулаас барихаасаа сэжиглэдэг бол Эли Роттын уг киног үзээрэй. Байгальд зугаалахаар гарсан хэсэг нөхдүүд үхлийн вирустэй тулгарна. Уг киног Рот өөрт тохиолдсон бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн гэж хэлж болно. Тэрээр Исландаар аялахдаа арьсны халдварт өвчин гэртээ авчирж тараажээ.

Түгээмэл тархсан айдсын тухай өгүүлэх 10 кино 11

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/12 at 23:26

    Walk. Uneheer bie ewguitsej aisaan kk

  2. Ж. Санчир

    Ж. Санчир

    2016/09/13 at 05:47

    social phobia ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *