Автомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар

0

Ийм дүр зураг танд танил уу: урьд өмнө нь үзэж хараагүй тэмдэг анивчаад байна уу? Ямар утга учиртайг нь та мэдэхгүй.

Бусдаас асуух эвгүй, асуугаад ч мэдэх  хүн олдохгүй. Маргааш хүртэл учрыг нь олохоор түр хойш нь тавих уу? Яаралтай тусламж дуудах уу?

Таныг энэ эвгүй байдлаас аврахаар шийдлээ. Төрөл бүрийн автомашины хянах самбар дээр элбэг гардаг тэмдгүүдийн тайлбарыг хүргэж байна.

Жолооны ард та өөрийгөө хамаагүй мэргэжлийн мэт бодохоос гадна зарим нэг хүмүүст мэдлэгээрээ гайгуулах завшаан болно.

Автомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар 2

Сайн тогтоогоод аваарай…

  1. Манангийн фар(урд шилнийх)
  2. Жолооны хүрдийн гэмтэл
  3. Манангийн фар (ард шилнийх)
  4. Шил угаагч савны шингэний хэмжээ багассан.
  5. Тормозны элэгдэл
  6. Круиз-хяналтыг асаасан дохио
  7. Эргэх дохио асаасан
  8. Бороо болон гэрэлний үзүүлэлт
  9. Өвлийн горим
  10. Мэдээлэл ирсэн дохио
  11. Свеча улайссаны дохио
  12. Хүйтэн
  13. Түлхүүр гүйцэд түлхэгдээгүй дохио
  14. Түлхүүр мэдрэгдээгүй дохио
  15. Түлхүүрийн зайг солих дохио
  16. Зай товчлоход аюултай дохиоАвтомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар 3
  17. Газ нэмэх педаль дээр гишгэ
  18. Тормозны педаль дээр гишгэ
  19. Жолооны хүрд түгжигдсэн
  20. Холын гэрэл
  21. Дугуйны хий сул байгаа тэмдэг
  22. Гаднах гэрэлтүүлэг асаах тэмдэг
  23. Гаднах гэрэлтүүлэг буруу ажиллаж байгаа дохио
  24. Зогс-дохио ажиллахгүй байгаа дохио
  25. Хөө тортогны шүүлтүүр солих дохио
  26. Татлагын дохио
  27. Хийн гүүшингийн анхааруулга
  28. Эгнээ солих дохио
  29. Катализатор халсан дохио
  30. Хамгаалах бүс бүслээгүй дохио
  31. Зогсоолын тормоз идэвхэжсэн дохио
  32. Аккумулятор эвдрэлтэй байгаа дохиоАвтомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар 4
  33. Зогсоолд машин байрлуул тусламж
  34. Техникийн үзлэг шаардлагатай
  35. Урд фарын зохицуулалт
  36. Фарын өнцгийг буруу тохируулсан тэмдэг
  37. Арын спойлерын гэмтэл
  38. Кабриолет дээвэр буруу эвхэгдсэн дохио
  39. Аврах дэрний гэмтэл
  40. Гар тормозын гэмтэл
  41. Шатахууны шүүлтүүрт ус орсон дохио
  42. Аврах дэрний ажиллагааг идэвхжүүлээгүй дохио
  43. Гэмтэл
  44. Ойрын гэрлийн фар
  45. Агаарын шүүлтүүрийн бохирдол
  46. Шатахуун хэмнэх горим
  47. Уруу газар буух тусламж
  48. Өндөр температурАвтомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар 5
  49. АВС тормозны гэмтэл
  50. Шатахууны шүүлтүүрийн гэмтэл
  51. Хаалга онгорхой
  52. Капот сөхөгдсөн
  53. Шатахууны хэмжээ багассан
  54. Автомат арааны гэмтэл
  55. Хурдны автомат хязгаар
  56. Амортизаторын гэмтэл
  57. Тосны хэмжээ багассан
  58. Хажуугийн шил халаах
  59. Багаж онгорхой
  60. Тогтворжуулах систем унтарсан
  61. Борооны тэмдэг
  62. Хөдөлгүүрийн гэмтэл
  63. Арын шил халаах
  64. Хажуугийн шил автоматаар цэвэрлэхАвтомашины удирдах самбар дээр асах тэмдгийн тайлбар 6
19
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Battulga Zoljargal

    Battulga Zoljargal

    2016/09/12 at 16:08

    eps yuniih ve??? ene temdegnuud dotoralga bn

  2. Зочин

    2016/09/14 at 05:46

    Uneheer gariin avlaga bolnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *