Xiaomi компанийн түүх

0

Та бүхэнд Xiaomi компанийг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй зарим нэг хүмүүс уг мэдээллийг зар сурталчилгааны төлбөртэй нийтлэл гэж андуурах биз. Гэхдээ чанартай бараа үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байгаа компанийг л танилцуулахыг хүссэн юм.

Гар утас үйлдвэрлэгч Хятадын уг компанийг хувьдаа хамгийн амжилттай, алдартай гэхдээ даруухан компани гэж хэлнэ.

Анхны алхам

Xiaomi компанийн түүх 5

Xiaomi – хятад хэлнээс хөрвүүлбэл “жижиг будаа” гэх бөгөөд 2010 онд Бээжин хотноо үүсгэн байгуулагдсан. Компанийг байгуулах гол үүсгэн байгуулагч нарын бүрэлдэхүүнд – интернэтийн од Лей Жун (компанийн Гүйцэтгэх захирал, түүний тухай дор илүү дэлгэрэнгүй дурьдах болно), түүний найз Лин Бин – (Google болон Microsoft-ын инженерээр ажиллаж байсан одоо компанийн Ерөнхийлөгч) нар хямд өртгөөр найдвартай ажиллагаатай гар утас хийх мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Хөрөнгө оруулагчаар Өмнөд Азийн томчууд оролцсон байна: хөрөнгийн зах зээлд дээгүүр ордог IDG Capital & Qiming Venture Partners, томоохон хөрөнгө оруулалтын компани Temasek Holdings нар болно.

MIUI. REDEFINING ANDROID

Xiaomi компанийн түүх 2

Компанийн анхны бүтээгдэхүүн нь гар утас ч байгаагүй юм. AOSP Android-ын эрин үе, Nexus One дөнгөж зах зээлд гарч ирээд ид шуугиулж байхад Xiaomi Android дээр суурилсан өөрийн системийн хувилбарыг гаргаж ирсэн юм. MIUI (уншихдаа Me You I, UI нь (User Interface) – хэрэглэгчийн интерфейс; харин MI-Мobile Internet (мобайл интернэт) болон Mission Impossible (биелэгдэшгүй даалгавар) гэж задарна). Жирийн андройдын хэд хэдэн үйлдлүүдийг өөрчилсөн – дуудлага, тохируулга, файл менежер, харилцагчид, вэб хайлт, мэдээ мэдээлэл, интерфейс зэргийг шинэ түвшинд гаргаж ирсэн. Харамсалтай нь зах зээлд гаргасан системээ төд удалгүй хааж олон хүмүүсийн урмыг хугалсан юм. Энэ богино хугацаанд тэдний шинэ бүтээгдэхүүнийг дуртайяа хэрэглэх хэрэглэгчдийн тоо багагүй их болсон байжээ. Зохион бүтээгчид өөрсдийн системд iOS-ийн суурийг ашигласан байсан байна. Энэ шийдвэр нь android хэрэглэгч нарт ч таалагдсан. Компанийн энэхүү эхлэл нь Xiaomi-г амжилтанд хүргэх анхны алхам болжээ.

Эрхэм хүндэт Лэй Жун

Xiaomi компанийн түүх 3

Компанийн цаашдын амжилтыг дурьдахаас өмнө Гүйцэтгэх захирал Лей Жунын тухай зарим нэг мэдээллийг хүргэх хэрэгтэй болов уу. Компанийн цаашдын түүх энэхүү гоц хүнтэй салшгүй холбоотой.
Нас: 43
Боловсрол: Ухань их сургуулийг шинжлэх ухаан, инженерийн бакалавр зэрэгтэй дүүргэсэн
Эд хөрөнгө: 1,76 тэрбум доллар, Хятадын тэрбумтны жагсаалтын 55 дугаарт, Forbes-ийн жагсаалтанд 868 дугаарт бичигддэг.

Түүний ажлын гараа хятадын Kingsoft гэх софтвэйрийн компаниас гаралтай. 1992 онд ажилд орсон бөгөөд компанийн үйл ажиллагаанд маш их нөлөөлж эхэлсэн. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр 1998 онд компанийн гүйцэтгэх захирал болтлоо дэвшжээ. Компанийн үзэж байгаагаар Лэй “компанийн хөгжилд маш их том нөлөө үзүүлж чадсан” байна. 15 жил конторт суун ажилласан тэрээр 2007 онд Kingsoft-ыг орхижээ.

Түүний барьсан болгон амжилтанд хүрдгийн бас нэгэн жишээ бол Joyo.com онлайн дэлгүүр – тэрээр хамтран эзэмшигч нь юм. Сонирхолтой баримт: 2004 онд компанийг 75 сая доллараар Amazon.com-д худалдсан.

Лэй Жуны барьдаг утаснууд түүнд огт таалагддаггүй байсан учраас Xioami брэнд зах зээлд гарч ирэх шалтгаан болсон гэж хэлж болно.

“Ашиглаж буй утас маань чанарын шаардлага хангахгүй болохоор би илүү сайныг хийхийг хүссэн юм, хүмүүс ч тийм утас бариасай гэж хүснэ” гэж тэр хэлжээ. Харамсалтай нь надад тийм эрх мэдэл байхгүй, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Жишээ нь, би Nokia-гийн орлогч захирлуудад утсаа өөрчлөх цаг нэгэнт болжээ гэвэл миний үгийг дагах уу? Юу л бол. Nokia-гийнхан өнгө төрхөө солиосой гэж би хувьдаа хүсдэг, харамсалтай нь тэд юу ч өөрчилсөнгүй. Гар утасны бизнест тэдний утас шаардлага хангаж чадахгүй байгаа нь хэнд ч тодорхой.

Xiaomi-гийн амжилтын бас нэгэн шалтгаан бол тэд хэрэглэгчдийнхээ үгийг сонсдог, тэдний хүсэлтийг гар утсандаа шингээдэгт оршдог ажээ. Харин бусад компаниуд өөрийн барааг хөөрхий хэрэглэгчдэд хүчээр шахахыг оролдоно.

Лей Жуныг Стив Жобстой адилтгаж болох хэд хэдэн шинж тэмдгүүд бий: хувцаслалт (Лей олон нийтийн өмнө гарч ирэхдээ цэнхэр жинсэн өмд, хар футболктой), ярианы өнгө аяс, намтар нь ч тэр. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жуныг “Хятадын Жобс” гэнэ, Жун ч өөрөө нэг их эсэргүүцээд байдаггүй байна.

Дээр дурьдсанчлан тэрээр компанийн хувьд томоохон албан тушаалтан бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч (тэрээр компанийн 30 хувийг эзэмшдэг), чухам тэр л компанийн цаашдын зорилгыг тодорхойлох эрхтэй.

Xiaomi Mi Phone

Xiaomi компанийн түүх 4

Компанийн амжилттай гараанаас хойш тэд өөрсдийн анхны ухаалаг гар утсыг зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлсэн.

Нөр их хөдөлмөрийн дараа буюу 2011 оны 8-р сарын 18-ны өдөр Xiaomi Mi Phone утас мэндэлжээ. Зах зээлд шинээр гарсан утас нь олны талархалыг хүлээсэн – хоёр цөмтэй Snapdragon S3 (MSM8260), 1.5ГГц CPU, 1GB-ийн багтаамж, дөрвөн дюймын Шарп дэлгэцтэй, 8 MP камертай. Гар утсыг эх оронд нь маш халуун дулаанаар угтан авсан – 12 минутад нийт 150,000 ширхэгийг борлуулсан байв. Xiaomi гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ харьцангуй хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж чадсан – 1999 юанийн үнэтэй ч чанарын хувьд ямар ч утаснаас дутахааргүй. Энэ нь ухаалаг утас үйлдвэрлэх анхны амжилт байв. Хамгийн гол нь Xiaomi гар утасны талаар Хятадын хилээс давж, гадаадын улс орнуудад яригдаж эхэлсэн байна.

Анхны утсаа зах зээлд амжилттай гаргаж чадсан компанийнхан дараагийн хувилбаруудыг нийлүүлэв: Mi 1Youth, Mi 1S, Mi 1S Youth. Ажил төрөл нь дээш өөдлөхийн сацуу Жуны эд хөрөнгийн хэмжээ ч нэмэгдэж ирэв.

Дараагийн гар утсаа хийх ажилдаа ханцуй шамлан орцгоолоо – Xiaomi Mi Two. Энэ утасны талаар гаран гартал нь мэдээлэл тун хомс байлаа: шинэ утасны танилцуулга хийтэл утас хэрхэн өөрчлөгдсөнийг хүмүүс мэдэж чадаагүй юм.

Анхны загвар гарснаас хойш жилийн дараа дараагийн загвар зах зээлд гарчээ. Энэ удаад маш их шуугиан тарьсан юм: хятадын зах зээлд 50 мянган ширхэгийг 2 минут 51 секундэд заржээ. Учир шалтгаан нь ч ойлгомжтой: үнэ нь боломжийн хямд. Шинэ загварт сүүлийн үеийн Qualcomm Snapdragon S4 APQ8064 (Krait), 1.5 ГГц-ийн CPU-тай тус платформ дээр хийсэн анхны утас болжээ. Бас нэг сонирхолтой баримт бол гар утасны компани өөрийнхөө утсыг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэдэгт байв. Энэ нь маркетингийн нэг илбэ үү эсвэл Foxconn үйлдвэрийн хүчин чадал уу? Тодорхойгүй л байна.

Xiaomi Mi Two зөвхөн эх орондоо алдаршаад зогсоогүй гадаадын зах зээлд өөрийн гэсэн нэр хүндтэй болж чаджээ: боломжийн хямд үнээр найдвартай ажиллагаатай, бат бөх ухаалаг утас худалдаж авахыг хүн болгон хүсэх нь мэдээж. Хятадын хилээс гадна худалдаж авахыг хүмүүст бага зэрэг бэрхшээлтэй хэдий ч тэд хүссэнээ авсаар л байна. Ачааны үнэ эсвэл дамлан борлуулж байгаа хүмүүст илүү мөнгө төлж байгаа ч гэсэн гадаадын худалдан авагчдын тоо буурахгүй байгаа нь үүнийг илтгэнэ.

Хэдхэн сарын дотор компани гурван ч шинэ загвар гаргаж чадсан: сайжруулсан хувилбар Mi Two – Mi Two S найдвартай корпустай. Залуучуудад зориулсан Mi Two A болон анхны хувилбарын сайжруулсан холимог гэж хэлж болох утсыг “инээдтэй” үнээр буюу 130 ам.доллараар зарж байна. Компанийн түүхийн шинэ хуудас дахин эхэлж байгааг танд дуулгая – энэ удаад хятадын үйлдвэрлэгч, маш их өндөр орлоготой компанийн шинэ бүтээгдэхүүн болох Mi3-ийн танилцуулга 9-р сарын 6-ны өдөр хийгдсэн. Хьюго Барр компанийн багт нэмэгдэж Xiomi TV, ирээдүйн таблет болох Purple Rice, лаптоп гээд цаашдын амжилтын статистик мэдээ ар араасаа цуврах болно гэдэгт найдаж байна.

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ц. Бат-Эрдэнэ

    Ц. Бат-Эрдэнэ

    2016/09/09 at 13:09

    Сартуул Э.Тэнгис ene china nuur tsarai boloh ym bn da

  2. MaGuS

    2016/09/10 at 11:08

    Yg unendee bol Mi sn shuu . Ter power bank edr bol sn2.

  3. Temuuji

    2016/09/11 at 02:02

    Ednii MUIU bol hog2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *