Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад

1

Харахад хөөрхөн, өхөөрдөм эдгээр амьтад – үнэндээ худлаа юм шүү. Хэрвээ хүсвэл тэд таны амь насанд ч хүрч мэднэ.

Хун

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 2

Биеэр том биш ч гэсэн үүрээ амиараа хамгаална. Маш хурдтай нисэж хүн рүү дайрдаг тул түүний дайралтад өртсөн хүн шууд усанд хүчтэй унана. Усанд унагасан хүнээ усанд дарж живүүлнэ. Энэ явдал Чикагогийн нэгэн иргэнд тохиолдсон юм – байдаркаар сэлж байсан түүнийг түлхэн унагаж нуурын эрэг хүртэл сэлэхэд нь саад хийсээр байжээ.

Урт сүүлт хотны үен

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 3

Энэ хөөрхөн цагаан үен амьтны сэгийг хэрхэн идэж байгааг харж байна уу? Биеэр жижиг ч гэсэн өөрөөсөө 10 дахин том амьтныг төвөггүй алж чаддагаараа алдартай. Бодисын солилцоо гайхамшигтай хурдан явагддаг тул өдөрт өөрийнхөө биеийн тал жинтэй тэнцэхүйц олзоо идэж л орхино. Тийм ч учраас маш их өлсөж ширүүн байдаг болов уу. Том муурыг санагдуулам: олзоо хөдөлгөөнгүй болтол нь бариад үхэлд хүргэх хазалтаар хазаж алдаг ажээ.

Коала

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 4

Насанд хүрсэн коала дунджаар 10-13 кг жинтэй, тэгэхээр насанд хүрсэн коала тань руу дайрвал таниас багагүй хүч шаардана. Түүний савар нь маш хурц хумстай, эрүүний зуулт нь хүчтэй. Хурц хумс нь зөвхөн модонд авирах зориулалттай бус мөн бие хамгаалахдаа ч ашиглана. Хэрвээ тэднээс зайгаа бариад тайван байлгавал тань руу дайрахгүй.

Үнэг

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 5

Үнэг гэдэг амьтан коалагийн адил бие авч явна. Тэднийг буланд шахаж аюулд оруулбал маш ширүүн ааш зантай болно. Үнэг ихэвчлэн өөрөөсөө жижиг биетэй амьтанд л аашаа гаргана, гэхдээ хүүхэд рүү дайрсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Үнэг галзуу болон өөр бусад халдварт өвчин тараагч учир хазалт нь үхэлд хүргэх аюултайд тооцогддог.

Панда

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 6

Залхуу, удаан хөдөлгөөнтэй, хүмүүсээс зайгаа барихыг илүүд үздэг – гэхдээ баавгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Том баавгай шүү. Аюул тулгарлаа гэдгийг мэдэнгүүтээ өөрийн хүчтэй сарвуу, хурц шүд, том биеэрээ дайсан руугаа дайрна.

Жижиг лори

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 7

Дэлхийн хамгийн хайр татмаар амьтны тоонд ордог. Гэхдээ түүний бүлтийсэн нүдэнд бүү хууртаарай, тэд хумснаасаа хорт бодис ялгаруулдаг юм шүү.

Динго

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 8

Хэн, хэзээ намайг үрчилж авах бол гэж горьдон суугаа гөлөг шиг харагдаж байна уу, үнэндээ энэ нохой нь нохой гэхээсээ илүү чонын төрөл талдаа шүү. Хүн рүү дайрдаг зэрлэг ноход. Дингод хазуулсан хэд хэдэн тохиолдол гарсан нь ихэвчлэн хүүхдүүд байжээ.

Минж

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 9

Минж өөрийн газар нутгаа үнэнчээр хамгаална. Түүний шүд нь маш аюултай – зүгээр ч нэг урт биш, маш хурц. Хазалтаараа хүний махыг нэвт хазах чадалтай бөгөөд энэ нь цус алдахад хүргэж болзошгүй. 2013 онд Европод нэгэн гунигтай явдал болсон юм. Минж загасчин эрийн хөлийг хазаж артерийн судсыг нь оносон байжээ. Анхны тусламж ирэхээс өмнө загасчин цус алдаж нас барсан байна.

Далайн ирвэс

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 10

Далайн хав – өөр бусад далайн хав руу дайрдаг нэгэн төрлийн далайн хав юм. Далайн ирвэсийг чадлаараа давах цорын ганц араатан бол алуурчин халим. Тэд хурдтай, эргэн тойрноо сайн мэдэрч чаддаг амьтад юм. Тэд барьсан олзоо шууд идэхгүй эхлээд тоглож наадна. Сүүлийн жилүүдэд далайн ирвэс хэд хэдэн хүн рүү дайрсан тохиолдол гарсан, жишээ нь хамгийн сүүлд далайн биологичийг барьжээ. Түүнийг амандаа зууж далайн гүн рүү 50 метр орчим доошилж биологчийг усанд живүүлж алжээ.

Дорго

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 11

Биеэр жижиг ч гэлээ маш аюултай амьтанд тооцогдоно. Эрүү нь маш чанга зуулттай тул нэг хазалтаар амьтны ясыг тас хазна. Жишээ нь яст мэлхийг хуягтай нь идэх бол энүүхэнд. Арьс нь маш зузаан бөгөөд хүчтэй шидсэн жаднаас шарх төдийхөн л үүснэ. Мөн маш өмхий үнэр ялгаруулдаг тул ойр орчмын ан амьтад бушуухан холдохын түүс болдог ажээ.

Дельфин

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 12

Маш найрсаг амьтан – тантай цуг сэлж, үнсэлт бэлэглэхэд ч энүүхэнд. Зарим нэг тохиолдлуудаас харвал бидний бодож байснаас илүү аюултай амьтан бололтой. Дельфин нь махчин загас болон далайн хав руу дайрдаг байна. Олзоо хазаж шархдуулаад дараа нь цохиур шиг хошуугаараа хүчтэй цохидог ажээ. Мөн хүүхэд рүү дайрах тохиолдол ч маш ихээр бүртгэгдсэн байдаг, үүний учрыг эрдэмтэд одоогоор тайлбарлаж чадахгүй л байна. Хамгийн сонирхолтой нь тэд хоолоо олж идэх зорилгоор биш зугаагаа гаргахаар амьтан алдаг. Үхтэл нь шархдуулсан амьтнаараа хэсэг тоглож байгаад идэлгүйгээр орхиод алга болж өгдөг.

Хэка бух

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 13

Жирийн бух бол шалтгаантай уурлаж хүн рүү дайрдаг бол энэ төрлийн бух бол ямар ч зорилгогүй уурлаж дайрна. Хэка бух – 1600-аад онд устаж үгүй болсон бухыг нацистууд дахин гаргах авах гэсэн оролдлогын үр дүн юм. Эдгээр “нацист” бухнууд маш ширүүн ааштай тул фермерүүд айсандаа болж устгах болжээ.

Нохой зээх

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 14

Хүн рүү дайрсан гэх тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа, магадгүй энэ нь нохой зээх хүн бага суурьшсан нутаг дэвсгэрт тархсантай холбоотой болов уу. Хамгийн том биетэй нохой зээх 30 кг орчим, өөрөөсөө 20 дахин том биетэй хандгайг алах чадалтай, маш зоригтой гэж хэлж болно. Тулаанд дайсныгаа ална эс бөгөөс өөрийгөө золиослоно.

Шимпанзе

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 15

Шимпанзе олноороо сүрэглэн амьдардаггүй, бие биенээсээ хоол хүнс, газар нутгаа булаацалдан байнга тэмцэлдэнэ. Энэхүү тулаан нь цусан байх бөгөөд эр шимпанзе нар үхтэл зодолдохоос гадна бусдын үр төлийг хайр найргүй ална. Шимпанзе 60 кг орчим жинтэй байх ч хүнээс том харагдахгүй. Гэхдээ хүнээс хүчээрээ илүүрхэх тул хүнтэй тулалдвал хүн хүчин мөхөстөнө. Ямар учраас тэд хүн рүү дайрдгийг эрдэмтэд одоо болтол тогтоож чадаагүй байгаа ажээ.

Заан

Харахад өхөөрдөм хэдий ч аюултай амьтад 16

Заан – харахад хөөрхөн, тайван мэт амьтан. Гэхдээ ганц секундын дотор хэнбугайг ч бяц гишгэж орхино. Ялангуяа эр заанууд өсвөр насандаа илүү ширүүн ааштай болдог тул ямар нэгэн шалтгаангүйгээр суурин тосгон руу дайрч зугтааж чадаагүй хүмүүсийг замдаа гишгэлээд  гардаг байна. Аюултай байх бас нэгэн шалтгаан нь бол тэд маш ухаантай – дэлхий дээрх хамгийн ухаантай амьтанд тооцдог. Түүнийг гомдоосон амьтныг эсвэл хүнийг хайж олоод дараа нь өшөөгөө авдаг. Тиймээс заанаас холхон байсан нь дээр.

94
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/12/10 at 21:59

    yostoi goy bailaaa sonirholtoi bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *