Хамгийн алдартай нууц хуйвалдааны онолууд

0

Хамгийн алдартай нууц хуйвалдааны онолууд


Нууц гэсэн бүхэн хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг. Байгаль дэлхий, хорвоо ертөнц, хүн төрөлхтний амьдрал тэр чигээрээ асар их нууцын өлгий гэж хэлж болно. Хэлж нэрлэж, тоолж тооцоолж баршгүй үй олон нууцуудын дотроос өнөөгийн соёлт нийгэмд гарч байгаа нууцаар дүүрэн үйл явдлууд нь маш олон онол, таамаг, сэжиглэлүүдийг үүсгэж байдаг. Энд бид түүхэнд гарсан үйл явдлуудын дундаас хамгийн алдартай нууц хуйвалдаануудын тухай нийтэлсэн байгаа юм.Yзэсгэлэнт Diana гүнжийн үхэл, дэлхийн худалдааны төв хоёр өндрийн сүйрэл, дэлхийн дулаарлын асуудал, Фатима эхийн гурван нууцын хамгийн сүүлийн нууц, Аполло хөлгийн сарнаа газардсан талаарх хуйвалдаан гэхчилэн хамгийн их сонирхол татам үйл явдлуудын талаар та эндээс уншиж мэдэх боломжтой юм.
1. 9-р сарын 11-ний дайралтыг Америкийн засгийн газар төлөвлөсөн
2001 оны 9-р сарын 11-ний дайралтын талаар олон арван онол таамгууд гарсны дундаас олонх нь ерөнхийлөгч George W. Bush эсвэл түүний удирдлаган доор байдаг хэсэг бүлэг хүмүүс түүний өмнөөс хийсэн гэж үздэг байна. Цэрэгжилт, тэдэнд үр ашигтай байх гадаад болон дотоодын цагдаагийн хүчний тэлэлтийг ард түмнээр дэмжүүлэх зорилгоор хийсэн гэгдэх хуйвалдааны талаар энэ нь Америкийн батлан хамгаалах яамны экс нарийн бичгийн дарга Donald Rumsfeld, дэд ерөнхийлөгч Dick Cheney, мөн Bush-ын удирдлаганд байх хэдэн хүмүүсийн Америкийг дэлхийн удирдагч орон болгох зорилгоор хийсэн ажил гэдэг аж. 1990 онд тус бүлгийн мэдэгдсэнээр олон нийтийн санаа бодлыг өөрчлөхийн тулд “Шинэ Pearl Harbor-тай адил ямар нэгэн сүйрлийн хэмжээний үйл явдал” хийх шаардлага тулгарч магадгүй гэсэн байна.

Most Famous Conspiracy Theories

2. Roswell дахь UFO-гийн сүйрэл
1947 оны 7-р сард Нью Мексикийн Roswell хотын нутаг дэвсгэрт сүйрсэн биет нь Roswell UFO Incident хэмээн нэрлэгдэж, маш олон цуу үг, сэжиг таамаг, асуулт, судалгаа шинжилгээний субьект болсон. Яг юу болсон талаар олон арван яриа хөөрөө тархсан ч АНУ-ын цэргийн хүч энэ бол маш нууц судалгааны агаарын бөмбөлөг сүйрсэн явдал байсан хэмээн баталдаг байна. 1990-ээд оны эхээр Friedman, William Moore, Karl Pflock болон Kevin Randle, Don Schmitt нарын UFO судлаачид дээрх үйл явдлын гэрч болсон гэсэн хэдэн зуун хүмүүстэй ярилцлага хийж, мэдээ баримт цуглуулсан бөгөөд тэдний хэлснээр Roswell-ын орчимд дор хаяж нэг харийн үл танигдах нисдэг биет унасан бөгөөд түүнийг цэргийн хүчнийхэн нуун дарагдуулсан гэнэ.

Most Famous Conspiracy Theories

3. Дэлхийн дулаарал бол залилан
Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа дэлхийн дулаарлын талаар доктор William Gray энэ бол хийрхэл хэмээгээд дэлхийн дулаарлын хийрхлийн талаарх 15 шалтгааныг бичсэн жагсаалтыг гаргасан байна. Хүйтэн дайны дараагаар дэлхийг бүхэлд нь захирах хүслээс үүдэлтэй гэх энэ хийрхэл нь улс төрийн нөлөөлөл, хүчний тохироо, суртал нэвтрүүлэг, зохион байгуулалт гэх мэтээр том дэлхийн засгийн газар нь дэлхий ертөнцийг илүү сайн удирдаж чадна гэсэн үзэл бодлоос үүдэлтэй гэж үзсэн түүний хэлснээр National Oceanic and Atmospheric Administration нь түүний судалгааны зөвшөөрлийг олгохоо зогсоосон ба NASA ч мөн адил тэгсэн гэжээ.

 

Most Famous Conspiracy Theories

4. Гүнж Diana-г хатан хааны гэр бүлийнхэн хөнөөсөн
1997 онд Уэльсын гүнж Diana болон түүний найз залуу Dodi Fayed (Ritz Hotel болон Harrods-ын эзэн Mohamed Fayed-ын хүү) нар Парист гэрэл зурагчдаас зугтааж яваад автомашины ослоор нас барцгаасан. Тэдний харилцааны талаарх дуулиан шуугиан нь олон хүнийг Английн титмийн талаар цаашид гарч болох дуулианаас сэрэмжилж зориудаар зохион байгуулсан аллага юм биш байгаа гэж бодоход хүргэдэг. Нэгдсэн вант улсын хүн ардын дөрөвний нэг, Арабын зарим орнуудын ардуудын олонх нь Уэльсын гүнжийг хөнөөсөн гэдэгт итгэдэг. Diana гүнжийг Dodi Fayed-тэй гэрлэхээр төлөвлөж байсан, тэрээр исламын шашинтан болох гэж байсан, тэр жирэмсэн байсан гэхчилэн олон таамаг сэжгүүдийн дунд тэдний амийг Британий хатан хааны гэр бүлийнхэн санаатайгаар хороосон гэдэг онол байдаг байна.

Most Famous Conspiracy Theories

5. Еврейн дэлхийн ноёрхол
Энэ онол нь дэлхийн ноёрхлыг гартаа авах гэсэн Еврей нарын төлөвлөгөөг тайлбарласан Protocols of the Elders of Zion-ы товхимлын өргөжүүлсэн хувилбар гэсэн үг. Олон арван судалгаанууд үүнийг номноос хулгайлсан хуурамч санаа, төөрөгдүүлэлт гэж баталдаг ч мөн маш олон байцаалт судалгаанууд үүнийг үнэн бодит баримт хэмээн баталдаг. Оросын хувьсгалт хөдөлгөөнүүд, 1905 оны хувьсгал, 1917 оны 10-р сарын хувьсгал, мөн нацизмын өсөлт, их хямрал бүгд Protocol-ууд буюу бүртгэлүүдийн түүхэн дэх ил тод баримт гэж үздэг байна.

Most Famous Conspiracy Theories

6. Аполло хөлгийг саран дээр газардсан тухай мэхлэлт
Аполло хөлгийг саран дээр газардсан явдлыг NASA болон бусад байгууллагын гишүүдийн оролцоотойгоор хуурамчаар зохион байгуулсан ажил гэж үздэг онол. Тэд Apollo-гийн сансрын нисгэгчид саран дээр газардаагүй гэдэг бөгөөд NASA үүнийг өөрсдийн төөрөгдүүлэлтээ батжуулах гэж хийсэн гэдэг байна. Хэдийгээр саран дээр газардсаныг харуулсан олон арван зураг, кино байдаг ч энэ бүхнийг хиймэл, хуурамч зүйл гэж нотлогчид байдаг.

 

Most Famous Conspiracy Theories

7. Pearl Harbor-ын онол
Энэ онол нь ерөнхийлөгч Roosevelt Хавайн командлагч нарт сэрэмжлүүлэх гээд бүтээгүй бүтэлгүйтлээ нуун дарагдуулах гэж дайралтыг өдөөсөн гэж мэдэгддэг. Олон нийт болон конгресс бүхэлдээ Европт дайныг оруулахыг эсэргүүцэж байсан тул тэрээр дайралтыг хийх хэрэгтэй болсон нь түүний нууц хаалга байсан гэнэ. Онолчид АНУ ингэж сэрэмжлүүлснээр дор хаяж Британи, Нидерланд, Австрали, Перу, Солонгос, ЗХУ бүгд Pearl Harbor руу ирж байсан дайралтыг гайхах болно, энэ бүхний хамгийн чухал нь Японы кодыг эвдэх байсан бөгөөд ерөнхийлөгч болон маршал мөн бусад нь дайралтыг ирж байгааг мэдэж байсан төдийгүй түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа ажээ.

Most Famous Conspiracy Theories

8. Фатима эхийн гурав дахь нууц
Фатима эхийн гурван нууц гэдэг нь 1917 оны 5-р сарын 13-ны өдрөөс эхлэлтэй үйл явдлын нэр бөгөөд энэ нь мөн өдөр Португалийн нэгэн малчин айлын гурван хүүхэд гэгээн Мария эхийг тэнгэрт үүл хөлөглөн явахыг харсан, тэр тэдэнд гурван нууц хэлж өгсөн гэсэн тайлбартай холбоотой юм. Lucia Santos, Jacinta болон Francisco Marto нар нь энэ өдрөөс эхлэн дараалсан зургаан сарын 13-ны өдрүүдэд гэгээн Марияг тэнгэрт харсан гэж хэлдэг бөгөөд тэнгэрт харагдсан тэрхүү бүсгүй тэдэнд гурван нууц хэлж өгсний эхний хоёр нь 1941 онд Lucia-гийн бичиж үлдээсэн баримтаар олонд ил тод болсон байна. Харин гурав дахь нь нууц хэвээрээ үлдсэн гэдэг бөгөөд эхнийх нь тамын орны тухай үзэгдэл, хоёр дахь нь Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, явц, төгсгөлийн талаар бичсэн байжээ. Luciа-гийн хүссэнээр гурав дахь нууцыг хүн төрөлхтөнд хэзээ ч мэдэгдэж болохгүй гэснээр лацдан битүүмжилж, хадгалсан ч ромын сүүлийн пап лам Ёоханнес XXIII анх 1960 онд задалж уншсан ч машид аймшигтай зүйл байсан учир дахин лацдан хэзээ ч нээж болохгүй зарлиг буулгасан гэдэг.

Most Famous Conspiracy Theories

9. Philadelphia Experiment
Philadelphia Experiment нь 1943 оны 10-р сарын 28-нд эсвэл тэр үеэр Пенсильван мужийн Филадельфи хот дахь Philadelphia Naval Shipyard-д хийсэн тэнгисийн цэргийн туршилт байсан байна. Энд АНУ-ын сүйтгэгч хуягт USS Eldridge-ийг хэсэг хугацаагаар хүний нүдэнд үл үзэгдэх болгох туршилт явагдсан бөгөөд Project Rainbow хэмээн нэрлэгдсэн байна. Энэ бүхнийг мөн л төөрөгдүүлэлт байсан гэх яриа маш их тархсан ба АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин хэзээ ч ийм туршилт болоогүй хэмээн мэдэгдэж, Eldridge-ийн талаарх баримтуудыг үгүйсгэдэг байна. Гэсэн хэдий ч үүний талаарх маш олон онол таамаг байдаг. Заримынх нь өгүүлснээр доктор Franklin Reno (эсвэл Rinehart) туршилтыг тэргүүлж байсан ба цахилгаан соронзон долгион болон хүндийн хүчний бүрдүүлж буй хүчнүүдийн байгалийн харилцан хамаарлыг онолын хувьд батлах байсан гэдэг. Хангалттай хэмжээний энерги, тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар обьектыг гэрлээр хүрээлснээр хүний нүдэнд үл үзэгдэх болгох нь боломжтой зүйл гэсэн онол байдаг ажээ.

Most Famous Conspiracy Theories
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

41 Сэтгэгдэл

  1. Popuz

    2011/07/04 at 16:37

    goi medee bna

  2. happy13

    2011/07/04 at 16:43

    wow ;-) ene onluud unen bol sonin l ym

  3. tmra

    2011/07/04 at 17:02

    delhin dulaaral ni sonin yumaa ed nariin zarimiig ni asuult.netiin forum deerees unshij bsin bna

  4. Suiton

    2011/07/04 at 17:12

    mdku imda

  5. Crunch

    2011/07/04 at 17:22

    w0w

  6. DaredeviliN

    2011/07/04 at 17:42

    schindleriin jagsaalt kinondeer evreichuudiin tuhai gardagsht… orovdoltei l humuus

  7. Adam_sn

    2011/07/04 at 18:23

    Fatima ehiin 3 dahi nuuts sonirhol tataad bhiin yu yum boloo

    [ Зассан: Adam_sn , өдөр 2011/7/4 18:25 ]

  8. InprezA

    2011/07/04 at 18:43

    sadam helmegdsen bolj taarj bna uu tegeed

  9. bliss03

    2011/07/04 at 19:05

    hudlaa2 ter dianna gunj harin magadgui lyum

  10. Donjman

    2011/07/04 at 19:11

    zarim ni vnen bhoo,,, thanks taalagdlaa

  11. CrEEeeZZZ

    2011/07/04 at 19:43

    ЗИА ЗИА ЯАМАР ТАИЧ TNX

  12. D2shk3

    2011/07/04 at 19:53

    wow delxii udaxgui suipnee gai bolj sda

  13. sleven

    2011/07/04 at 20:06

    Unen bhada. ene zergiin hogiin ymiig setgeh l humuus Bush enterees ogsuuleed harin ter 3 dahi nuuts unemshil bagtai shashni bodolgoor uls ornoo ailgah ul oilgoh baidald oruulj barih gesen neg tiimerhu l sana bh

  14. bayaka_0407

    2011/07/04 at 21:47

    wow

  15. mede0724

    2011/07/04 at 21:56

    yag batlagdsan zuil end alga bna theer bugd hudlaach bj blno gesen ug

  16. astrod

    2011/07/04 at 22:02

    zz buu med

  17. bcool

    2011/07/04 at 22:14

    Фатима эхийн гурав дахь нууц ni l sonirholtoi bla

  18. tuulaixan

    2011/07/04 at 22:17

    Ихэнхийг нь мэдэх юм байна Ялангуяа тэр саран дээр газардсан тухай

  19. king

    2011/07/04 at 23:11

    9 сарын 11 бол мангар өндөр магадлалтай юм байна лээ, тийм өндөр байшин эгц доошоо нурдаг нь худлаа л санагдаад байгаамдаа… Харин саран дээр очсон бол 100 хувь худлаа, 50 жилийн өмнө очиж чадсын бол одоо яагаад ахиад очиж чадахгүй байгаа юм ??? Инээдтэй байгаа биз дээ, тэр бичлэгийг нь оросын сувгаар гаргаж байсан, чулууны сүүдэр 4 тийшээ туссан, нисгэгчийн малгайны шилэнд харагдсан дүрс гээд зөндөө алдаа байсан юм билээ, сүүлд Цагаан ордноос зассан хувилбар гаргаад бүгдийг нь янзалчихсан сурагтай байна лээ, бусдынх нь талаар мэдэхгүй юм байна.

  20. Зочин

    2011/07/05 at 01:27

    Shaadag. HUdlaa yum oruulj humuuusiini tarhiig ugaahaa boli. Ter yevrechuud inter chin 100% unen ok. javascript:justReturn()

  21. moochii

    2011/07/05 at 09:05

    soninrholtoi l yum bna

  22. Зочин

    2011/07/05 at 09:36

    + deer n nemeed – Belgewch DOX-s hamgaalna gej hvmүүsiig itguulj luiwardagiig oruulbal taarna.

  23. doogii0118

    2011/07/05 at 09:46

    sonirholtoi

  24. 0ZoNe

    2011/07/05 at 09:48

    сонирхолтой л юм

  25. batdolgor

    2011/07/05 at 11:45

    Fatima ehiin 3 dahi nuuts sonirhol tataad bhiin yu yum boloo

  26. Зочин

    2011/07/05 at 12:46

    medeenii eh surwalj ni haan ymar yum bga yum zarim batlagdsan yumnuudiig uguisged bichsen bga ni sonin hudlaa bn. Phila – turshilt bol yaalctchgu hudlaaaa tarhi ugasaan zuil bsan, ufo bas tarhi ugaasaan dianna bol ugiin l hudlaa bsan…………….busad ni bol bisheee

  27. Зочин

    2011/07/05 at 12:47

    medeenii eh surwalj ni haan ymar yum bga yum zarim batlagdsan yumnuudiig uguisged bichsen bga ni sonin hudlaa bn. Phila – turshilt bol yaalctchgu hudlaaaa tarhi ugasaan zuil bsan, ufo bas tarhi ugaasaan dianna bol ugiin l hudlaa bsan…………….busad ni bol bisheee

  28. SoL0

    2011/07/05 at 17:17

    uhantai har pisdakuud

  29. badralboy

    2011/07/05 at 18:34

    Fatima ehiin 3 dahi nuuts ni yu yum boloo? ih l aimshigtai nuuts bsan yum shg bna…javascript:justReturn()javascript:justRetjavascript:justReturn()urn()javascript:justReturn()javascript:justReturn()javascript:justReturn()

  30. hiter_tt

    2011/07/05 at 19:00

    patima ehiin 3 dahi nuutsiig medvel sonirholtoi bh daa

  31. Зочин

    2011/07/05 at 19:49

    ЁООООО АЙМАААААР МЭДЭЭ БАЙЛАА. ЭНЭ URL ИЙГ ХАДГАЛЖ АВНААА

  32. tuulaixan

    2011/07/05 at 21:33

    Тхх тэгсэн гэсэн нээрээ

  33. sirena

    2011/07/05 at 22:19

    sonirholtoi medeelel bnaa, ter 3 dahi nuutsiig olood medchih yumsan, bi law rom-d bsan bol ali hediin medtseen kkk

  34. Зочин

    2011/07/06 at 11:11

    Fatima eh gej yu yarina ve? Fatimagiin eh geech

  35. Зочин

    2011/07/06 at 11:16

    Tegeedch 3 dugar nuutsiig ali deer ued zaralsan!!!!!! Zarim nuhud hudlaa l geed bga bolohoos bish.

  36. ganaa_link

    2011/07/06 at 15:32

    Negent bolood ongorchihson yum hoino yaay gehew de. Dahiad iim hereg garahiig seremjilj chadahgui shuu dee.
    Ene bol zugeer l dugnelt bolon taamaglal.

  37. erxem_0505

    2011/07/06 at 19:46

    sonin l ym

  38. Зочин

    2011/07/08 at 19:43

    fatima ehiin 3 nuuts sonin l yum. yagad delgeed uridchilsan arga hemjee ntr avch boldogguin bol…

  39. BA3

    2011/07/11 at 10:42

    tnx goy medee bn

  40. TheLibertines

    2011/07/13 at 17:13

    1r medee araichdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee arai uur barilga murgүүlj bolooguin bhdaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  41. Зочин

    2011/08/09 at 16:51

    ГОЁ ЮМ БАЙНА ЦЭНХЭР ДЭЛХИЙ МИНЬ ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦААР ДҮҮРЭН ДЭЭ БҮР АЛМАЙРМААР

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *