Бидний биед D витамин ямар чухал болохыг батлах 6 шалтгаан

2

Сүү, үр тариа гэх мэт ихэнхи бүтээгдэхүүн D витаминаар баялаг байдгийг анзаарсан уу? Учир нь юу вэ гэвэл энэхүү үнэт витаминыг ердийн хоол хүнснээс хангалттай хэмжээгээр авахад хэцүү байдагт оршдог юм. Харин энэ бодис нь хүний яс, булчин, шүд, тэр бүү хэл дархлааны тогтолцоонд хамгийн чухал байдаг. D витаминыг хангалттай хэмжээгээр авахгүй байснаас болж бүх л төрлийн эрүүл мэндийн асуудлууд үүсдэг:

1. Булчингийн өвдөлт

D витамин нь булчингийн зөв үйл ажиллагааг хангадаг. Харин дутагдвал булчин суларч, өвдөх шинж илэрдэг. Таны бие яг л ханиад хүрсэн юм шиг өвдөх болно. Бага дээр нь яаралтай арга хэмжээ авахгүй бол маш богино хугацаанд бие муудаж эхэлдэг.

2. Толгойн өвдөлт, толгой эргэх

D витамин дутагдсанаас цусны даралт ихэсдэг. Ихэнх хүмүүс даралт нь ихсэж байгааг шууд анзаардаггүй бөгөөд энэ нь зүрх зогсох том шалтгаан болдог. Хэрэв таны толгой байнга өвдөж, эргэдэг бол эмчид яаралтай хандаарай.

3. Халдварт өртөмтгий байх

Хэрэв та ханиад томуу ойр ойрхон хүрдэг бол таны дархлааны систем муудсан байна гэсэн үг юм. Үүний нэг шалтгаан нь дархлааны эсүүдийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай D витамины дутагдал байж болно. Судалгаагаар D витамины дутагдалтай хүүхдүүд халдварт өртөмтгий байх магадлал жирийн хүүхдээс өндөр байдаг гэж гарчээ.

4. Ходоод гэдэстэй холбоотой асуудлууд

Хэрэв танд гэдэсний өвчин, ходоодны үрэвсэл эсвэл цээж хорсох, өтгөн хатах гэх мэт зовиур илэрч байсан бол D витамин эдгээр эмгэгийг эмчлэхэд туслах болно.

5. Хөлс ихээр ялгарах

Тодорхой шалтгаангүйгээр таны хөлс ялгаралт ихэссэнийг та анзаарсан бол эмчид хандах нь хамгийн зөв арга юм. Хөлс ихээр ялгарах шалтгаануудын нэг бол D витамины дутагдал байдаг.

6. Сэтгэлээр унах

D витамины дутагдлаас болж үүсэх өөр нэгэн шинж тэмдэг бол сэтгэлээр унах, учир шалтгаангүй гуниглах юм. Гэхдээ бие организм хангалттай хэмжээний бодисыг авсны дараа бүх асуудлууд ул мөргүй алга болох болно.

D витамины дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

Хэрэв та энэ витамины дутагдалд орсон байна гэж өөрийгөө дүгнэж байгаа бол эмчид хандаарай. Жирийн цусны шинжилгээгээр үүнийг олж мэдэх боломжтой. Витамин D-гийн дутагдлыг нөхөх олон энгийн аргууд бий:

Өдөр тутмын хүнсэндээ D витаминаар баялаг хүнс хэрэглэхийг зөвлөж байна: өндөгний шар, яргай загас, туна загас, үхрийн элэг, бяслаг. Үүнээс гадна D витаминаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, шүүс уугаарай.

D витаминыг капсул хэлбэрээр ууж хэрэглэж болно. 70 хүртэлх насны хүмүүс өдөр бүр 600 ЕД, харин 70-аас дээш бол 800 ЕД-р ууна. Зарим тохиолдолд эмч D витамины дутагдалд орсон ноцтой өвчтөнд өдөрт 4000 ЕД тунгаар уухыг зөвлөдөг.

D витаминаа нөхөх өөр нэгэн арга бол наранд байх юм. Долоо хоногт 3 удаа 15 минут наранд байхад хангалттай. Гэхдээ энэ үедээ нарны хамгаалалттай тос түрхэх шаардлагагүй шүү.

Эцэст нь хэлэхэд D витамины дутагдал эрүүл мэндийн асар их хор уршигтай байдаг. Гэхдээ зөв хоолны дэглэм болон нар салхинд байснаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юм шүү.

14
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. http://nestorcafe.pl/

    2016/10/04 at 00:07

    Lona que usei para fazer laço foi tricoline 100% algodão, contudo você
    também pode vestir outros tipos a tecidos. http://nestorcafe.pl/index.php/component/k2/itemlist/user/12877

  2. abertura de empresa corpo de Bombeiros

    2017/01/11 at 04:36

    Porém CNPJ e também conta bancária ocasião não significa que
    você poderá exprimir nota fiscal, contratar funcionários, quitar os impostos e definir regime tributário
    que sua empresa irá optar, enfim, empresa não está pronta para
    operar. http://www.deluxelabs.com/__media__/js/netsoltrademark.php?d=hedx.nn.pe%2Fforum%2Fmember.php%3Faction%3Dprofile%26uid%3D1580

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *