Энэ жижигхэн хар зүйл бохир усыг 20 минутын дотор цэвэршүүлнэ

0

Ус – бидний бие махбодид онц шаардлагатай бодис. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс цэвэр ус уухыг эрмэлздэг. Стэндфордын их сургуулийн эрдэмтэд уйгагүй хөдөлмөрийн дүнд амжилт олжээ – маш жижигхэн хэрнээ маш өндөр үр дүнтэй ус цэвэршүүлэгч.

Харсан хүн болгоныг гайхашруулаад байгаа учир таныг ч гэсэн бүү хоцроосой гэсэн үүднээс уг гайхалтай бүтээлийг танилцуулахаар бэлдлээ.

Шуудангийн марк шиг энэ бяцхан шүүгч бохир усанд агуулагдаж байгаа нянг 20 минутын дотор 99,99 хувь устгах чадалтай.

Энэ жижигхэн хар зүйл бохир усыг 20 минутын дотор цэвэршүүлнэ 1

Нарны гэрлээр усанд агуулагдаж буй нянг устгах боломжтойг та мэдэх байх, гэхдээ 48 цагийн дараа л үр дүн гарна. Бяцхан шүүгч маань бас л нарны гэрэл ашиглана, гэхдээ ажиллах зарчим нь өөр.

Төслийн удирдагч Чон Лю хэрхэн ажилладаг тухай ийн тайлбарлаж байна.

Бяцхан шүүгч нь нарны энергийн 40 хувьд агуулагддаг харагдах гэрлийг ашигладаг.

Энэ жижигхэн хар зүйл бохир усыг 20 минутын дотор цэвэршүүлнэ 2
Бяцхан шүүлтүүрт дисульфид молибденээр бүрсэн тусгай хавтан бий. Нарны гэрлийн нөлөөгөөр “шатаж” химийн урвал явагдана. Урвалын явцад устөрөгчийн хэт исэл болон ус ариутгах өөр бусад бодис бий болж усыг цэвэршүүлэх ажээ. Явагдах эдгээр химийн урвалууд нь хүний биед муугаар нөлөөлөхгүй.

Микроскопоор харвал маш олон давхар хавтанд нарны гэрэл туссанаас хойш ус цэвэрших үйл явц явагдана.

Энэ жижигхэн хар зүйл бохир усыг 20 минутын дотор цэвэршүүлнэ 3

“Бидний судалгааны гол зорилго бол байгаль орчны бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Ингэснээр хүмүүсийн амьдралын орчин сайжирна” гэж Лю хэлжээ.

Бяцхан шүүлтүүрийг хийх технологи маш энгийн учраас хямдхан өртөгтэй. Тиймээс хүн болгон ашиглах боломжтой ажээ.

2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *