Бидний мэдэхгүй Япон амьдрал

0

Япон улс – өндөр хөгжилтэй, орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлсэн орон. Тус улсын иргэдийн толгойд юу бодогдож явдаг бол? Тэдний өдөр тутмын дадал зуршлын талаарх зарим нэг сонирхолтой мэдээллийг сонсоод та гайхах болов уу.

1. Гэгээн Валентиний өдрийг охидууд өргөн тэмдэглэдэг байна. Энэ л өдөр охидууд сэтгэлээ нээж хөвгүүд, залуучуудад бэлэг гардуулдаг ажээ.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 2

2. Наран улсад мах, загасны үнэ жимснээс ч хямдхан. Жишээ нь, жирийн алимны үнэ хоёр доллар, багц гадил- таван доллар хүртэл үнэтэй байх. Хулуунд бол бүр сүйрч дуусна.

3. Томчуудад зориулсан сэтгүүл, видеог хаанаас ч худалдан авч болно: хүнсний дэлгүүрийн нэг лангуун дээр ч уг сэдвийн бараа байж л байна. Харин номын дэлгүүрт нийт номын гуравны нэгтэй тэнцэхээр хэмжээтэй өрөөстэй байдаг.

4. Том хүний сэдэвтэй сэтгүүл, видео худалдан авахад насны хязгаар үгүй, хүүхдүүд ч юу дуртайгаа авч болно.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 15

5. Энэ том хүний сэдэвтэй ном, сэтгүүлийн (хэнтай) юу нь тийм их сонирхолтой байна вэ? Хоёр гол чиглэл бий – насанд хүрээгүй хүүхдүүдтэй секс хийх, байж болох бүхий л хүчирхийллийн талаар.

6. Хэнтайг хаа саагүй ил уншина, метро, галт тэрэг гээд л…

Бидний мэдэхгүй Япон амьдрал 12

7. Японд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг байдаг – яг л лалын шашинтай орнуудынх шиг. Энд л охидууд ид цагаар сэтгэл тайван зорчиж болно. Япон эрчүүд нийтийн тээврийн ид ачаалалтай үеийг ашиглан залуу охидыг илж таалах маш их сонирхолтой байдаг ажээ.

8. Эрчүүдийг илж таалах дуртай гэхээр хүчирхийлэл их гэж бодож байвал андуурч байна. Дэлхийд хүчирхийллийн тоогоороо маш доогуур ордог улс.

9. Одоо хүртэл хүүхдүүдийнхээ хуримыг хийлгэх ажлыг аав, ээж нь мэддэг хэвээрээ буюу уламжлалт аргаар хийдэг байна.

10. Японы хойд хэсгийн хотуудад гадна замыг халаадаг, ингэснээр цас, мөс тогтож халтиргаа үүсдэггүй ажээ.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 11

11. Харин орон сууцнууд нь төвийн халаалтын систем гэж байдаггүй тул айл болгон гэрээ дулаан байлгах ажлыг өөрсдөө хариуцдаг байна.

12. Японы Зул сарын баярын бэлэг тэмдэг бол Санта биш харин хурандаа Сандерс. Энэ баяраар хүн болгон KFC орж шарсан тахиа зооглодог байна.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 13

13. Энд цасан өвгөн нь хүртэл өвөрмөц: хоёр цасан бөмбөлгөөр л хийнэ, бидэн шиг гурваар хийхгүй.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 14

14. Япон улс газар нутгаараа жижигхэн хэдий ч дэлхийд гайхагдах зүйл ихтэй. Жишээ нь, дэлхийн хамгийн том 10 галзуу хулганы 4 нь Японд байдаг, дэлхийн хамгийн үнэтэй парк Disney Sea бас энэ нутагт бий. Токио ч бас гайхуулах зүйл ихтэй: явган хүний гарцны тоогоор, галт тэрэгний холбоосоор, метроны шилдэг системээрээ гайхагдана.

15. Японы дүрс үсэг голдуу 2-4 үеэр уншигддаг. Гэхдээ дүрмээс гажууд нэг дүрс үсэг бий “砉” 13 үетэй, “ханэтокаватогаханареруото” гэж уншина.

16. “Нэр төрөө хамгаалах” зарчим одоо болтол хэрэгждэг, зөвхөн хувийн амьдралдаа бус улс төрийн хүрээнд ч яригддаг. Жишээ нь, Ерөнхий сайд Юкио Хатояма сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй тул албан тушаалаасаа халагдах өргөдөл өгсөн, хөөрхий минь жил ч ажиллаагүй шүү дээ.

17. Японд нэгэн харамсмаар хэллэг байдаг “過労死”, хөрвүүлбэл “ажил дээрээ шатах”. Бодит амьдрал дээр жил бүр 10 гаруй хүн ажлын ачааллаа даалгүй нас бардаг байна.

Бидний мэдэхгүй Япон амьдрал 16

18. Кондуктор, тасалбар шалгагч нар галт тэргэнд орж ирээд юуны түрүүнд зорчигчтой мэндэлж бөхийнө. Харин дараа нь тасалбараа тасалах, тасалбараа шалгах ажлаа хийдэг ажээ.

19. Япончууд бие биетэйгээ юу ярьдаг вэ? Хоолны тухай – хоолны юу нь таалагдсан гэж байнга асууна. Оройн хоолон дээр ядаж л гурван удаа “oishii” буюу “амттай” гэж хэлэхгүй бол таныг эелдэг бус гэж тооцно.

20. Япон хүн бүр зөөлөн, нялуун үгэнд дуртай. Ялангуяа “кавайными” гэвэл охидууд маш дуртай.

21. Японы бүх утсанд онцгой байдлын үед ашиглах систем суурилуулсан байдаг. Хэрвээ ямар нэгэн байгалийн аюултай үзэгдэл бий болвол улсын иргэн болгон сэрэмжлүүлэх дохио сонсоно, мөн ямар арга хэмжээ авах талаар байнга мэдээлэл авах ажээ.

22. Японд дээрэм гэдэг ойлголт байхгүй. Хэдэн арван жилээр эзэнгүй байгаа байшин байж л байна, хэн ч орж дээрэм тонуул хийе гэж бодохгүй.

19
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/04 at 10:53

    Zarim ni yasan caixan ym be

  2. Зочин

    2016/09/04 at 12:41

    Yapon tiim saihan oron bishe ortog ondortei amidrah gej mahaa zulgaana neg l ih ineej bohiison humus yag unende terni shal huuramch araas chin muhai harna yur ni bol ih zantai boltsin ble japan chud

  3. sss

    2016/09/04 at 14:58

    neg talaaraa gazar nutag jijegtei uls hugjij bn. uchir n tuvuusuu alslagdsan 21 aimgaas udur bur irj ochih humuusiin hudulguun, baraa buteegdehuunii teeverleltiin zardal tog tsahilgaan taatah undur huchteliin shun tognii aldagdal shilen kabeliin utas heden 10 zuun km tatah zam tavih humuus niislelruugee irj ochih geed mash ih hurungu mungu gazriin tosnii hereglee geed bugd gadagshaagaa ursaj bga.

  4. sss

    2016/09/04 at 14:59

    neg talaaraa gazar nutag jijegtei uls hugjij bn. harin mongold tuvuusuu alslagdsan 21 aimgaas udur bur irj ochih humuusiin hudulguun, baraa buteegdehuunii teeverleltiin zardal tog tsahilgaan tatah undur huchteliin shun tognii aldagdal shilen kabeliin utas heden 10 zuun km tatah zam tavih humuus niislelruugee irj ochih geed mash ih hurungu mungu gazriin tosnii hereglee geed bugd gadagshaagaa ursaj bga.

  5. Shurka Shurka

    Shurka Shurka

    2016/09/04 at 18:44

    Dvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *