2016 оны 9-р сард дэлгэцнээ гарах шинэ кинонууд

0

Хэзээ ямар кино үзэхээ урьдчилан төлөвлөх дуртай юу? Ирэх сард сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байгаа шинэ кинонуудаас танилцуулах гэж байна. Эдгээр кино нь шилдгийн шилдэгт орохгүй ч гэлээ олон үзэгчдийн сонирхолыг татах нь лавтай.

1. The Magnificent Seven, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 1

Сонгодог сэдэв дэлгэцнээ эргэж ирлээ. Үзэгчид Акира Куросавагийн “Долоон самурай”, Жон Стержийн “Эрэлхэг долоо”-г сайн мэднэ байх. Энэ удаагийн үйл явдал эрэлхэг долоон дайчин эрс жижиг хотыг дээрэмчдээс хамгаална. Үйл явдал Японд бус, Мексикт ч биш, харин зэрлэг Баруунд болж байгаа. Дензел Вашингтон дайчин эрсийн толгойлогчийн дүрийг бүтээсэн бол Ли Бён Хон дээрэмчдийн толгойлогчийн дүрийг бүтээжээ. Мөн дүрүүдэд Крис Пратт, Итан Хоук, Винсент Д’Онофрио болон Хейли Беннетт нар тоглосон байна. Киноны трейлерийг харахад маш сонирхолтой кино байхаар харагдана. Уг кино нь хөрөнгө оруулагчдын 100 сая гаруй доллараар босжээ.

2. Bridget Jones’s Baby, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 2

Британийн романтик гол дүрийн бүсгүй одоо залуу биш ч гэлээ түүний амьдрал анхаарлын төвд байсан хэвээр. Брижет америк залуу Жектэй танилцах бөгөөд нэгэн зэрэг Марк Дарсигийн энхрийлэлд мөн орно. Жирэмсний тестээр “нэмэх” гарч чухам хэнийх нь хүүхэд бол гэсэн бодол түүнийг зовоох ажээ. Эрчүүд хүүхдийн эцэг болох эрхийн төлөө тэмцэж үйл явдал улам ээдрээтэй болсоор … Брижетийн амьдралын шинэ үеийг харуулсан уран бүтээлийг Шэрон Магуйар найруулж, гол дүрүүдэд Рене Зеллвегер, Колин Ферт болон Патрик Демпси нар тогложээ.

3. Jason Bourne, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 3

Жейсон Борны дөрөвдүгээр анги танд таалагдаагүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ удаад бол өөр бүтээл болсныг хэлэх хэрэгтэй биз, ялангуяа та тагнуултай бас Мэт Деймоны тоглосон кинонд дуртай бол заавал үзээрэй. Жеймс Борн ТТГ-ын захиалгаар алуурчин хийж байсан ажилтан. Түүний эцэг нь мөн л тагнуулч бөгөөд алуурчин бэлтгэх хөтөлбөрийг боловсруулан удирдаж байсан гэсэн архивын нууц мэдээллийг Борн олж мэдсэнээс хойш тэмцэх болжээ. Жеймсийн толгойд нэгэн бодол явсаар, түүний эцгийг мусульманчууд бус харин ТТГ-ынхан алсан бол яах вэ? Үнэн худлыг олж мэдэхээр өөрийн ажиллаж байсан байгууллагын удирдлагад дайн зарлана. “Борн”-ы тус ангийг хоёр дахь болон гурав дахь ангийг найруулсан Пол Гринграсс найруулжээ. Гол дүрүүдэд Деймоноос гадна Томми Ли Жонс, Алисия Викандер, Венсан Кассель болон Жулия Стайлз нар тоглосон байна.

4. Дуэлянт, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 4

Өнгөрсөн жилийн намраас эхлэн Санкт-Петербург хот түүхэн триллер кино зураг авалтын талбар болсон. Талбайн засал чимэглэлийнхэн эртний нийслэлийн өнгө төрхийг 200 жилээр урагшлуулж артхаус бүтээлээрээ үзэгч олонд танигдсан Алексей Мизгиревийн дэлгэцийн шинэ бүтээл хийх нөхцлийг бүрэн хангав. Мөнгөний төлөө дуэльд оролцдог нэгэн офицерийн гунигт түүхийг өгүүлнэ. Уг бүтээл нь IMAX форматаар авсан оросын гурав дахь кино, нийт 12 сая долларын төсвөөр бүтжээ. Гол дүрүүдэд Петр Федоров, Владимир Машков болон Сергей Гармаш нар тоглов.

5. Sausage Party, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 5

Гэр бүлийн бүх гишүүдэд гэсэн тодорхойлолттой мөртлөө зөвхөн хүүхдүүд л сонирхон үздэг хүүхэлдэйн киноноос томчууд уйдсан нь ойлгомжтой. Сет Роген болон Эван Голдбер нар томчууд та бүхэнд зориулж хүүхэлдэйн кино бүтээжээ, хүүхдүүдэд үзүүлэх хориотой. Улс төржүүлсэн, секс, хар тамхи зэрэг сэдвээр хошин шог ярилцах супермаркетад байгаа хүнсний зүйлсийн тухай үйл явдлыг өгүүлсэн бүтээл. Худалдан авагч нар хүнсний лангуун дээр байгаа хүнсийг аваад явахад тэдний мөнхийн сайхан амьдрал эхэлдэг гэж хүнсний бүтээгдэхүүнүүд боддог байлаа. Зайдас Фрэнк үнэнийг буюу хүмүүс хүнсний зүйлийг яадаг тухай олж мэдсэнээс хойш “хайр найргүй өөрсдийг нь залгидаг хүмүүс”-ийн эсрэг дайн тулаан хийхийг нөхөддөө уриална. Худалдан авалт хийх нь тийм аймшгийн байсныг санахгүй юм. Насны хязгаартай уг хүүхэлдэйн кино нь прокатаараа тэргүүлж байна. Киног 19 сая долларын төсвөөр босгожээ.

6. Elle, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 6

Голландын найруулагч Пол Верховин 2006 онд өөрийн шилдэг бүтээл болох “Zwartboek”-ийг хийгээд 10 жил завсарласны эцэст франц хэл дээр сэтгэл зүйн сэдэвтэй “Elle” киног хийв. Киноны гол дүрийн эмэгтэй – өндөр албан тушаал хашдаг, бүгдийг өөрийн хараа хяналтанд байлгах дуртай нэгэн. Санамсаргүй тохиолдлоор хүчиндүүлэх бөгөөд цагдаад гомдол гаргалгүй өөрөө гэмт хэрэгтнээс хариугаа авахаар шийднэ … Каннын кино наадам дээр уг бүтээлийг үзүүлсний дараа үзэгчид 7 минут хүндэтгэл үзүүлэн дуугүй зогсжээ. Кино шүүмжлэгчид гол дүрийг бүтээсэн жүжигчин Изабель Юпперт өндөр үнэлгээ өгсөн байна.

7. Morgan, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 7

Британийн найруулагч Люк Скоттыг бид сайн мэдэхгүй ч зарим нэг бүтээлүүдийг нь үзэж байсан. Тэрээр өөрийн алдартай эцэг, найруулагч Ридли Скоттын найруулсан кинонуудын хоёрдугаар найруулагчаар ажиллажээ: “Exodus: Gods and Kings”, “The Martian”. Бага Скотт аавынхаа өврөөс гарч бие даан кино хийж эхэлж байна. Зөгнөлт триллер бүтээл нь хүн төрхтэй, онцгой хүч чадвартай амьд биетийг бүтээн туршиж буй нууц лабораторийн тухай өгүүлнэ. Морган төрснөөсөө хэдхэн сарын дараанаас залуу бүсгүй шиг харагдах бөгөөд лабораторид ажиллаж байсан нэгэн эрдэмтэн рүү дайрна. Уг үйл явдлыг дүгнэж цаашид хэрхэх тухай шийдвэр гаргахаар нэгэн мөрдөгч бүсгүй ирнэ. Кинонд олон алдартай жүжигчид тоглосны дурьдах хэрэгтэй биз ээ: Кейт Мара гол дүрд, Мишель Йео, Пол Жаматти, Брайан Кокс…

8. Bad Moms, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 8

Сайн эх байна гэдэг хэцүү. Бүхий л зүйлээр хангагдсан Америкт хүртэл хэцүү. Төгс байх хэмжүүрт эцэс төгсгөл гэж үгүйгээс хойш өөртөө өндөр шалгуур тавьсан ээжүүд өөрийгөө бүтэлгүй нэгэнд тооцох нь бий. Эмэгтэйчүүдийн тухай инээдмийн кино нь эцэг эхийн хорооноос тавьсан шаардлагыг биелүүлэхээр үхэн хатан явдаг нэгэн ээж найз нартайгаа нийлж зад наргиж бүгдийг мартах ажээ. Киног “The Hangover”-ыг бүтээсэн Жон Лукас болон Скотт Мур нар хийжээ. Киноны гол дүрүүдэд Мила Кунис, Кристен Белл, Кэтрин Хан, Кристина Эпплгейт, Жада Пинкетт-Смит нар тоглосон байна.

9. Imperium, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 9

“Гарри Поттер”-т тоглож дууссанаас хойш Дэниел Рэдклифф төрөл бүрийн кинонд тоглож өөрийгөө сорьсоор л байна. Саяхан тэрээр неонацистын дүрийг бүтээлээ. Гэхдээ хуурамч неонацист шүү. ТТГ-ын тагнуулч залуу “жинхэнэ арий үндэстэн”-ий дүрд хувиран неонацистуудын бүлэглэлд нэвтрэн орж террорист халдлагыг таслан зогсоох үүрэгтэй. Уг дэлгэцийн бүтээл бол олон нийтийг хоморголон устгаж буй үзэгдлийн эсрэг нийгмийн анхаарлыг хандуулахаар зорьж буй найруулагч Дэниел Рагуссисийн хоёр дахь бүтээл юм. “Imperium”-ийг ТТГ-ын агент Майкл Германы дурсамж дээр үндэслэн хийсэн, тэрээр нацист нийгэмлэгт нууц нэрээр 2 жил гаран ажиллаж байжээ.

10. Ben-Hur, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 10

1959 онд хийсэн “Бен-Гур”-ыг Холливудын түүхэнд хийгдсэн хамгийн шилдэг киногоор нэрлэдэг. Ямартай ч 11 Оскар авч байв. Лю Уолласын зохиолоор хийсэн шинэ дэлгэцийн бүтээл нь Уильям Уайлерийн бүтээлийн ремейк юм. Шинэ “Бэн-Гур” АНУ-д шуугиан тарьсангүй, гэхдээ Тимур Бекмамбетов найруулсан тул бидний хувьд сонирхолтой байж мэднэ. Эртний Ромын эзэнт гүрний үеийн үйл явдлыг өгүүлэх буюу бүр тодорхойлбол Есүс Христийг цовдлох үеийг өгүүлнэ. Киноны гол баатар болох залуу бол еврей гаралтай язгууртан угсааных – ромчуудын эсрэг боссон босогчдод тусалсан хэмээн боолчлолын хөдөлмөр эрхэлж шийтгүүлж байгаа. Цаг хугацаа өнгөрч залуу Иерусалимд эргэн ирнэ, тэрээр морин тэргээр уралдаж амжилт гаргажээ. Түүхэн сэдэвт киноны гол дүрүүдэд Жек Хьюстон, Морган Фримен болон Тоби Кеббелл нар тоглосон бол Есүсийн дүрийг бразил жүжигчин Родриго Санторо бүтээжээ (“300” киноны Ксерксийн дүрийг бүтээсэн нэгэн).

11.  Nerve, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 11

Өсвөр насныханд зориулсан уг дэлгэцийн бүтээлийг Жин Райаны романаар сэдэвлэн хийжээ. Бүсгүй, залуу хоёр сүлжээний алдартай тоглоомоор тоглоно. Тэд компьютерийн ард суухгүй, гар утсан дээр нь ирэх үүрэг даалгаврыг биелүүлэхээр хотоор хэрэн тэнүүчлэх ажээ. Даалгавар хэцүү байх тусам шагнал урамшуулал нь өндөр байна. Даалгавар таашгүй – жирийн үнсэлтээс эхлээд буудалцаанд оролцох хүртэл …. Гол дүрүүдийг Эмма Робертс болон Дейв Франко нар бүтээжээ.

12. Masterminds, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 12

Банкинд ажилладаг бол их хэмжээний мөнгө дээрэмдэхэд амархан. Энэ дээрмийг ямар ч тэнэг хийж чадна, тэр бүү хэл “Masterminds”-ын тэнэгүүд ч тэр. Мөрдөгч нар дээрэмчдийн мөрийг мөшгөж нэг сэжүүр олсноос хойш жинхэнэ үйл явдал эхлэх ажээ. Дүрүүдэд “The Hangover”-ийн Зак Галифианакис, мөн Оуэн Уилсон, Кристен Уиг, Жейсон Судейкис, Кейт МакКиннон болон Лесли Жонс нар тогложээ. Бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн гэдгийг дурьдах хэрэгтэй болов уу.

13. Storks, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 13

2014 шинэчлэн байгуулагдсан Warner Animation Group студи “Lego Movie”-г гаргаснаас хойш хоёр дахь том уран бүтээлээ дэлгэж байна. Хүүхэлдэйн кинонд өрөвтас шувуунууд хүүхэд зөөхөө болиод жирийн илгээмж л зөөдөг болжээ. Нэгэн өрөвтас санамсаргүйгээр хүүхэд үйлдвэрлэх машины товчлуурыг дарна, хүүхэд хүргэж өгөх мартагдсан үйлчилгээний түүхийг эргэн дурсахаас өөр аргагүйд хүрчээ … Кино зохиолыг Николас Столлер бичиж өөрөө найруулжээ.

14. Sully, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 14

2009 оны 1-р сарын 15-ны өдөр үйлдэгдсэн Нью-Йоркоос Сэтл нисэх зорчигч тээврийн нислэг. Тасрах шугамаас салаад удаагүй байтал онгоц галуун сүрэгтэй таарч нэг хөдөлгүүр нь ажиллагаанаас гарна. Тусламж иртэл хугацаа байхгүй байсан тул ахмад Салленбергер өөрөө шийдвэр гаргаж Гузон голд газардаж олон арван зорчигч, багийн гишүүдийн амийг аврах ажээ. Амь эрссэн аврах ажиллагааны үеэр болон дараа нь чухам юу болсныг өгүүлэх дэлгэцийн бүтээл маш сонирхолтой. Дүрүүдэд Том Хэнкс, Аарон Экхарт нар тогложээ.

15.  Snowden, 2016

2016 оны 9 дүгээр сард дэлгэцнээ шинээр гарах кинонууд 15

Америк – эх оронч үзэлтнүүдээр дүүрэн улс. Тийм ч учраас “Wall Street”-ийн найруулагч Оливер Стоун киногоо бүтээхийн тулд АНУ-аас хөрөнгө оруулагч олж чадалгүй Франц, Германы мөнгөөр бүтээлээ туурвижээ. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууцыг дэлхий дахинд дэлгэсэн Эрдвард Сноуденийн түүхээс сэдэвлэн бүтээсэн киног хийхдээ найруулагч Сноудентэй уулзахаар Орост хэд хэдэн удаа ирсэн ажээ. Гол дүрийг Жозеф Гордон-Левитт, Шейлин Вудли нар бүтээжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chrinstine

    2016/09/12 at 11:15

    It is perfect time to make some plans for the future and it’s time to
    be happy. I have read this post and if I could I wish to suggest you few interesting
    things or tips. Maybe you can write next articles referring to
    this article. I wish to read more things about it! http://bing.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *