Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ?

0

Халуун, бүгчим өдрүүд бидний өдөр тутмын будалтын сорилт болдог. Зуны халуунд хэрхэн будгаа хадгалан үлдэх тухай чухал зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Тосоо зөв сонгох

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 1

Зуны улиралд нүүр будагчид болон арьс судлаачид тосон суурьгүй тос хэрэглэхийг зөвлөж байна.

2. Будагны суурь

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 2

Будгаа тавихын өмнө нүүрний арьс зөөлрүүлэгч тос болон чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ингэснээр халуун өдрүүдэд таны будаг илүү сайн тогтоцтой байх болно.

3. Будгаа түрхэхдээ

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 3

Будгаа хуруугаараа битгий түрх. Порлон эсвэл будагны багс ашиглахыг зөвлөе. Зөвхөн энэ аргаар л будгийг нимгэн түрхэх боломжтой байдаг юм шүү.

4. Гэрэл сүүдэр тавих

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 4

Гэрэл сүүдэр тавьснаар таны нүд илүү тод харин шүд тань илүү цагаан харагдах болно. Илүү төрөлхийн харагдахын тулд сүүдрийг нүүрний хамгийн эхэнд борлох цэгүүдэд тавиарай: дух, шанаа, эрүү, хамар.

5. Будагны хэмжээ

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 5

Нүүрний будаг халуун өдрүүдэд “урсах” гээд байдаг. Тиймээс будаг хэр бага байна төдий чинээ сайн гэсэн үг. Чийгшүүлэгч тос, консилер болон сормуусны будаг байхад хангалттай.

6. Тослог арьс

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 6

Эрүүл болон тослог арьсны ялгаа асар том. Харин зуны улиралд тослог арьсыг маш болгоомжтой арчлах хэрэгтэй. Арьсаа гялалзуулж харагдуулахгүйн тулд тод өнгөтэй кремний суурь сонгоорой. Учир нь арьсны нүхнээс ялгарах тос нь суурьтай харилцсан үйлчилж мэдэгдэхүйц бараан болдог аж.

7. Тод өнгөнүүд

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 7

Зун нүүр будалтдаа тод, гүн өнгөнүүдийг ашиглахаас татгалз. Учир нь энэ нь таны зовхийг хүнд харагдуулах болно. Тиймээс цайвар эсвэл биеийн өнгөтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

8. Тень зөв сонгох

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 9

Тосон суурьтай тень зуны халуун өдрүүдэд зовхин дээр урсчихаад байдаг. Шингэн суурьтай тенийг туршаад үзээрэй: хэрэглэхэд маш хялбар байдгаас гадна арьсанд хурдан шингэж удаан хугацаагаар тогтдог.

9. Хацар өнгөлөгч

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 8

Хуурай хацар өнгөлөгч нь хөлсний дуслуудтай хамт урсаж хацар дээр судлууд үүсгэдэг. Шингэн хацар өнгөлөгчийг нимгэн түрхээд үзээрэй. Зузаан түрхвэл хацар өнгөлөгч тод харагдах ба таны арьсыг амьсгалуулахгүйг санаарай.

10. Пудр

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 10

Компакт пудр нь халуун наранд хатуурч хөлстэй холилдон хатуу зузаан давхарга болж харагддаг. Тиймээс зун нунтаг пудр ашиглаарай. Энэ нь таны будгийг хэдэн цагийн турш барихад тусална.

11. Сормуусны будаг

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 12

Усанд сэлэх зуны улиралд танд усны хамгаалалттай сормуусны будаг хэрэгтэй. Үүнээс гадна зуны гэнэтийн борооноор усны хамгаалалттай сормуусны будаг танд үнэнчээр зүтгэх болно.

12. Нүд болон хөмсөгний харандаа

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 11

Найрлагандаа лав агуулсан нүд, хөмсөгний харандаа хэрэглэхээс татгалз. Учир нь халуун өдрүүдэд харандаа зүгээр л “хайлаад” дуусчихна шүү дээ.

13. Уруулын будаг

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 13

Тогтоц сайтай уруулын будгаас татгалз: тэд уруулыг хуурайшуулдаг. Зуны улиралд ийм будагны оронд уруул өнгөлөгч хэрэглэхийг зөвлөж байна. Уруул өнгөлөгчийг засахад хялбараас гадна урууланд шингэхдээ ч сайн.

14. Өнгөний хослол

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 14

Зун өнгөний хослолыг турших хамгийн тохиромжтой улирал юм. Амьд, тод өнгө нь таны нүүрийг гэрэлтүүлэхээс гадна цэвэрхэн харагдуулах болно. Хэрэв та завсрын өнгөнд дуртай нэгэн бол бага зэрэг улаан өнгө нэмээд үзээрэй.

15. Тос уудаг цаас

Халуун өдөр хэрхэн будгаа “урсгахгүйгээр” нүүрээ будах вэ? 15

Зун биедээ үргэлж тос уудаг цаас авч явж байгаарай. Ийм цаастай байхад нүүрэн дээрх хөлс, арьсны тослогоо хурдан, хялбархан авах боломжтой.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ц

    Ц'Б Оюу-Эрдэнэ

    2016/08/30 at 15:47

    А. Дашжаргал, Ука Уугаа ss hiigeed og

  2. Ууганцэцэг Уугаа

    Ууганцэцэг Уугаа

    2016/08/30 at 18:39

    ss

  3. Olhonuud Amin

    Olhonuud Amin

    2016/08/30 at 19:50

    Тиймүү үгүй байлгүйдээ

  4. Б. Оюунгэрэл

    Б. Оюунгэрэл

    2016/08/30 at 22:31

    .

  5. cobra ortopedia brasilia df

    2017/01/21 at 14:03

    TB

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *