Норсон утсыг аврах 10 арга

0

Хэдхэн дусал ус эсвэл дэндүү чийгтэй газар утас эвдрэхэд нөлөөлдөг. Мэдээж хэрэг ийм үед утас засварчин дээр очих нь хамгийн зөв арга юм. Гэвч засварчин дээр очих боломжгүй бол яах хэрэгтэй вэ?

Утас норсон үед яаралтай авах 10 арга хэмжээг танд хүргэж байна.

1. Утсыг уснаас аль болох түргэн холдуулж шууд унтраах хэрэгтэй. Учир нь юунд байна вэ гэвэл утсан доторх эд ангид хэдхэн секундийн дотор ус хүрч утас эвдэрдэг. Утсаа бүрэн хатахаас нааш асаах хэрэггүй. Үүнээс гадна усанд норсон утас тог цохих аюултай.

Норсон утсыг аврах 10 арга 1

2. Утсаа уснаас тусгаарласан даруйдаа зайг нь салгаж тавь. Энэ нь доторх эд анги гэмтэх эрсдэлийг бууруулдаг. Утсаа болгоомжтой арчаад цаасан алчуур эсвэл зөөлөн даавуугаар эд ангийг нь сайтар арчаарай.

Норсон утсыг аврах 10 арга 2

3. SIM картаа ав. SIM-ээ сайтар арчиж утсыг ашиглаж болох хүртэл цааш тавьж оролдолгүй хатаагаарай.

Норсон утсыг аврах 10 арга 3

4. Утсаа унтраагаад санах ой, чихэвч гэх мэт бүх эд ангийг нь салгаарай. Мөн ус тогтож болох ан цавтай хэсгүүдийг (утасны гэр, дэлгэцийн хамгаалалтын наалт) салгаарай.

Норсон утсыг аврах 10 арга 4

5. Хэрэв таны гар доор тоос сорогч байгаа бол түүнийг ашиглаад усыг нь соруулаарай. Үлдэгдэл чийгийг гадагшлуулахын тулд утасны эд анги бүрийг 20 минутын туршид соруулаарай. Ингэхдээ утсыг эргүүлж тойруулж тал бүрээс нь соруулна.

Утсаа тоос сорогчны соруулд хэт ойртуулж болохгүй. Эс бөгөөс статик тог үүсэж утсанд чинь илүү муугаар нөлөөлөх болно.

Норсон утсыг аврах 10 арга 6

6. Үс хатаагчийг ашиглаж болохгүй. “Зөөлөн” төлөв дээр байсан ч болохгүй. Үүнийг хийснээр гадаргуу дээрх чийгийг илүү гүн рүү үлээлгэж оруулах болно. Энэ нь утасны гүнд байрлах цахилгаан бүрэлдэхүүн хэсгүүдэд маш муугаар нөлөөлдөг. Мөн утасны зарим эд анги хайлах аюултай байдаг.

Норсон утсыг аврах 10 арга 5

7. Гар утсаа түүхий будаанд хийж хатааж болдог. Будаа чийгийг өөртөө татаж сайн шингээдэг. Тиймээс норсон утсаа будаанд хийж чийгийг нь гадагшлуулж зэврэхээс сэргийлж болох юм. Гар утсаа будаанд хийхдээ зайг нь салгаад савтай будаанд байрлуулаарай.

Уут эсвэл саванд хийсэн будаатай гар утсаа 2-3 хоног байлгах хэрэгтэй. Энэ үйл явц нь удаан ч гэлээ яарвал даарна гэдгийг санаарай. Утас хатах зуур түүнийг цаг үргэлж эргүүлж байгаарай. Ингэснээр ус будаанд илүү сайн шингэх болно.

Будааны оронд гелин цахиур ашиглаж болно. Энэ нь гадуур худалдаалагддаг олон бараанд байдаг шүү дээ. Гелин цахиур нь будааг бодвол илүү сайн чийг сордог.

Чийг шингээгч материалтай саванд хийсэн гар утсаа эхний 6 цагт цаг тутамд шалгах хэрэгтэй. Хэрэв гадаргуу дээр нь чийг хуримтлагдсан байвал цаасан алчуураар шингээж эсвэл сорогчоор соруулбал зүйтэй.

Норсон утсыг аврах 10 арга 7

8. Утсаа нартай газар тавь. Ингэснээр чийг ууршиж бүрэн арилах болно.

Утсаа будаатай саванд хийж эсвэл усыг нь соруулж хатаасныхаа дараа ч ус уудаг цаас эсвэл алчуур дээр тавихад илүүдэхгүй. Энэ нь гар утсанд үлдсэн байх магадлалтай багахан шингэнийг өөртөө шингээх болно.

Норсон утсыг аврах 10 арга 8

9. Багадаа 24 цаг өнгөрсний дараа гар утас тань гаднаасаа хуурай харагдаж байгаа эсэхийг сайтар шалгаарай. Бүх оролт, зай завсрыг шалгах хэрэгтэй. Хэрэв утас хуурай харагдаж байвал зайг нь хийж асааж болно. Асаахад ямар нэг сонин дуу чимээ гарч байгаа эсэхийг сонсоорой: хэрэв гарч байвал утас зөв ажиллахгүй байгааг илтгэж байгаа юм.

Норсон утсыг аврах 10 арга 9

10. Хэрэв утас хуурай байгаа ч асахгүй байгаа бол зай дууссантай холбоотой байж болох юм.

Утсаа цэнэглээд дараа нь дахин асаах гэж оролдоорой.

Хэрэв цэнэглээд ч ямар нэг өөрчлөлт гарахгүй байгаа бол утас засвар дээр очихоос өөр арга байхгүй дээ. Засварчнаас усанд унагасан тухайгаа нуух шаардлагагүй, учир нь утсанд ажиллахгүй болсон шалтгааныг гаргадаг үзүүлэлт байдаг. Тиймээс хэр дэлгэрэнгүй ярьж өгнө төдий чинээ засварчинд засахад хялбар болох болно.

Норсон утсыг аврах 10 арга 10

Зөвлөмж болон анхааруулга

Норсон утсыг аврах 10 арга 11

  • Заримдаа дэлгүүрүүдэд норсон утсанд хэрэглэх анхан шатны тусламжийн иж бүрдлүүд зарагддаг. Юмыг яаж мэдэх вэ авахад илүүдэхгүй шүү дээ.
  • Хэрэв гар утас давстай усанд унасан бол давсны талстуудыг гаргахын тулд цэвэр усаар арчих шаардлагатай.
  • Хэзээ ч нойтон зүйлийг соруулж болохгүй. Тог цохих аюултай.
  • Утсаа цэнэглэхийн өмнө сайтар хатаасан байх хэрэгтэй.
  • Утсаа дулаан газарт удаан байлгахаас зайлсхий. Түүний эд ангиуд халуунд хайлах магадлалтай байдаг. Утасны зайг халааж болохгүйг санаарай. Үгүй бол дэлбэрэх аюултай.
  • Бие даан утсаа засах гэж бүү оролд. Энэ ажлыг мэргэжилтэнд даатгавал дээр. Учир нь бие даан хийсэн туршилтын үр дүнд тогонд цохиулах эсвэл химийн хорт бодист хордоход хүрнэ.
30
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ууганцэцэг Уугаа

    Ууганцэцэг Уугаа

    2016/08/30 at 18:42

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *