Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино

1

Их ажлын дараа алжаал тайлах шалгарсан арга бол кино үзэх гэдэгтэй маргах хүн үгүй биз. Кино бол бидний амьдралын нэгээхэн хэсэг бөгөөд бидний амьдралтай мөр зэрэгцэн хөгжиж байдаг салбар юм. Эрт дээр үеэс хүмүүс үлгэр домгийг ихээхэн сонирхож ирсэн ба энэ нь тайзны жүжиглэх урлаг, цаашлаад одоогийн кино урлаг болтлоо хөгжсөн юм. Бид та бүхэнд кино урлагийн түүхэнд хамгийн их хүн үзсэн 10 киног танилцуулахаар бэлтгэлээ. Хүмүүс ихэвчлэн аз жаргалтай төгсгөлтэй кинонд дуртай байдаг нь нууц биш бөгөөд киноны эерэг талын баатар сөрөг дүрийг ялж буйгаар төгсгөх нь нийтлэг байдаг. Ингээд эдгээр шилдэг кинонуудын жагсаалттай танилцацгаая.

10. Harry Potter and the Philosopher’s Stone

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 1

Тус кино нь шинэ мянганы зааг дээр бүтээгдсэн бөгөөд шидтэнүүдийн сургуульд суралцаж буй бяцхан хүү ба түүний найзуудын адал явдлын тухай гардаг. Тэрбээр өөрийгөө ид шидийн хүчтэй гэдгээ олж мэддэг ба улмаар чадвараа хөгжүүлж эхэлдэг. Энэхүү кино нь тухайн үед үзэгчдийг ихээхэн байлдан дагуулж байсан ба одоо ч алдартай хэвээр байгаа юм.

9. The God Father

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 2

Энэхүү кино нь бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг ба Итали-Америк гаралтай, гэмт хэргийн загалмайлсан эцэг Дон Вито Корлеоны гэр бүлийн тухай өгүүлэх цуврал кино юм. Дон Корлеоны хүү Майкл гэмт хэргийн бүлгэмийн гишүүн болдог. Энэ нь даамжирч улмаар цагдаа ба мансууруулах бодис хэрэглэдэг бүлгэмүүдийн хоорондын ширүүн тэмцлээр киноны үйл явдал үргэлжилдэг. Сонирхуулахад энэхүү кино нь Америкийн киноны Институцын шилдэг кино шалгаруулах ёслолд хоёрдугаар байрын шагнал хүртэж байжээ.

8. Home Alone

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 10

Тус кино нь 1990 онд бүтээгдсэн ба Зул сарын баярын үеэр санамсаргүйгээр гэртээ ганцаараа үлдсэн 8 настай хүү гэр бүлийнхнийгээ эзгүйд дээрэмчдээс гэрээ хэрхэн хамгаалж буй тухай гардаг. Энэхүү кино нь үзэгчдийн хүсэн хүлээдэг аз жаргалтай төгсгөлтэй кинонуудын нэг бөгөөд дээрэмчид хүүд чадуулж цагдаа нарт баригдаж буйгаар кино төгсдөг.

7. The Lord of the Rings

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 3

Петер Жейксоны бүтээл, адал явдалт цуврал кино юм. Уг кино нь хэд дахин үзсэн ч уйдахааргүй сонирхолтой, сэтгэл догдлуулсан үйл явдалтай ба үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн юм.

6. ET – The Extra Terrestrial

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 4

1982 онд бүтээгдсэн, дэлхий дээр шидэгдсэн харь гаригийн биетийн тухай кино юм. Элиот хүү энэхүү харь гаригийн биетийг олж улмаар найзууд болдог. Гэвч харь гаригийн биет хүндээр өвчилж, засгийн газар хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүйд хүрдэг.

5. Terminator 2 – Judgment Day

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 5

Тулааны чадвар, жүжиглэх авъяасаараа олон сая үзэгчдийн шүтээн болсон, Калифорни мужийн амбан захирагч асан Арнол Шварцнегерийн тоглосон кино гэдгээр нь үзэгчид илүү сайн мэддэг. Тус кинонд тэрээр иргэдийг хамгаалах үүрэгтэй T-800 роботын дүрийг бүтээдэг ба роботуудын бослогыг өдөөн турхирагч Т-1000-тай тулалддаг.

4. The Lion King

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 6

Хүн бүр энэхүү хүүхэлдэйн киног үзсэн байх. Киноны гол дүр болох Симбагийн аавын түүний авга ах Муфаса хөнөөснөөр үйл явдал өрнөдөг. Тус кино нь хүнлэг зан чанарын үнэ цэнэ, гай зовлон тохиолдсон үед сэтгэлийн хаттай байвал амжилтанд хүрэхийг хүүхэд багачуудад үлгэрлэдэг, тэдний үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг юм.

3. Star Wars Episode IV – A new Hope

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 7

Энэхүү огторгуйн тулаанд Дарт Вадераар удирдуулсан багийнхан Леа гүнжийг барьцаалдаг. Гүнжийг аврахаар шонхор шувуу нэгддэг.

2. Avatar

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 8

Шилдэг 10 киноны жагсаалтанд багтсан бас нэгэн харь гаригийнханы тухай кино. Пандора хэмээх харь гаригийн ертөнцийн тухай гардаг. Энэхүү гаригийн эздүүд нь Навичууд бөгөөд тэд хүй нэгдлийн мэт харагдавч үнэн хэрэгтээ тийм биш байдаг. Навичууд өөрсдийн газар нутгаа хүмүүсээс хамгаалахын тулд дайтаж буйгаар киноны үйл явдал үргэлжилдэг. Уг кино 2009 онд нээлтээ хийсэн ба киноны нээлтийг маш их хүн үзсэн байдаг.

1. Titanic

Бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн шилдэг 10 кино 9

Леонардо Ди Каприо, Кейт Винслет нарын тоглосон бүх цаг үеийн шилдгийн шилдэг кино юм. Киноны үйл явдал Титаник хөлөг дээр өрнөх ба нийгмийн өөр өөр давхаргаас гаралтай залуу хосуудын романтик хайр сэтгэлийн түүх юм. Тус кино нь кино наадмуудаас маш олон шагнал хүртэж байсан ба хамгийн их ашиг орлоготой киногоор тодроод байгаа юм.

33
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Neptune

    2016/08/31 at 00:57

    The Da Vinci Code / Angels & Demons baihgui baishdee ene 2 kino ter Avatar metiin ymnaas iluu

  2. Bayarbayasgalan Gantsetseg

    Bayarbayasgalan Gantsetseg

    2016/09/01 at 20:00

    One piece xxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *