Холливудын оддыг удахгүй орлох 12 залуу жүжигчид

1

Тэд 25 нас ч хүрээгүй мөртлөө алдартай болж, хэд хэдэн томоохон кинонд тоглоод амжжээ. Энэ бол зөвхөн эхлэл, хэдхэн жилийн дараа тэд дэлхийн түвшний одууд болох болно хэмээн найруулагчид, кино шүүмжлэгчид үзэж байна. Бид ч бас үүнтэй маргах аргагүй.

Хар залуугаараа алдартай болж, амжилттай яваа залуу жүжигчдийн талаарх мэдээллийг хүлээн авна уу.

Софи Тернер, 20 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 1

Тэрээр «13 дахь үлгэр», «Өөр би», «Онцгой аюултай» зэрэг кинонуудад тоглосон боловч «Хаан ширээний тоглоом» хэмээх сериалаараа олонд алдаршжээ. Энэ жил бид бүхэн түүний тоглосон Икс хүмүүсийн тухай шинэ цувралыг тухлан үзэхнээ.

Энсел Эльгорт, 22 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 2

Энсел Эльгорт «Одод буруутай» хэмээх уянгын драмд тоглосон гол дүрээрээ алдартай болжээ. Гэвч тэр үүнээс өмнө «Дивергент», «Телекинез» хэмээх кинонуудад тоглоод амжжээ.

Хлоя Морец, 19 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 3

Анхныхаа дүрийг тэрээр 2004 онд «Хамгаалагч» хэмээх сериалд авчээ. Тэр үеэс эхлэн бид бүхэн түүнийг «Намайг тавиач», «Kick», «Хүүхэд», «5 дахь давалгаа» зэрэг кинонуудад олонтаа харсан.

Логан Лерман, 24 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 4

Залуу жүжигчин «Намуухан байх сайхан», «Перси Джексон ба аянга хулгайлагч», «Уур хилэн», «Ной» зэрэг кинонуудаараа алартай болжээ.

Дакота Фэннинг, 22 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 5

«Ертөнцийн дайн» киноны бяцхан жаал Рейчел аль хэдийн том бүсгүй болжээ. Бас ч үгүй «Одоо тохиромжтой цаг», «Маш сайн охидууд» зэрэг кинонуудад тоглоод амжсан байна.

Уилл Поултер, 23 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 6

Уилл Поултер «Бид Миллерийнхэн» киноны азгүй амьтны дүрээрээ бидэнд танил болжээ. Үүний дараа түүнийг «Амьд үлдэгч», «Лабиринтаар гүйгч» хэмээх кинонуудад тоглохыг урьжээ.

Эль Фэннинг, 18 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 8

Эль 2 настай байхдаа өөрийн төрсөн эгч Дакота Фэннингйн бага насны дүрд тоглосноор кино урлагт анх хөл тавьжээ. «Малефисент» киноны Аврора гүнжийн дүр нь түүний карьерийн 26 дахь дүр нь байв.

Дилан О’Брайен, 24 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 7

Ирээдүйтэй залуухан жужигчин Дилан О’Брайен «Бэлтрэг» хэмээх сериал болон «Лабиринтаар гүйгч» хэмээх кинонд тоглосон дүрээрээ дэлхийд алдартай болжээ.

Хейли Стайнфелд, 19 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 9

Хейли Стайнфелд бол америкийн жүжигчин, дуучин. Хейпи «Ромео Жульетта» жүжгийн Жульеттагийн дүрээр өөрийгөө олонд таниулжээ.

Ник Робинсон, 21 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 10

Залуу жужигчин «Мелисса ба Жоуи» инээдмийн сериалийн Райдер Скэнлоны дүрээр болон «Зуны хатан хаад», «Юрийн галавын ертөнц», «5 дахь давалгаа» кинонуудаараа алдартай болжээ.

Сирша Ронан, 22 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 12

Ийм залуугаараа тэрээр «Бруклин» киноны Эйлиш Лейсигийн дүрээр, «Гэтлэлт» киноны Брайони Таллисийн дүрээр Алтан бөмбөрцөг, BAFTA болон Оскарт 2 удаа нэр дэвшжээ.

Дуглас Бут, 23 настай

Холливудын оддыг орлох 12 залуу жүжигчид 11

Жинхэнэ амжилт, дэлхийн хэмжээний нэр алдар Дугласт Чарльз Диккенсийн зохиолоор бүтээсэн «Том найдварууд» хэмээх олон ангит киноны дараахнаас ирсэн юм. Залуухан Пипийн дүр Бут-ыг эмэгтэйчүүдийн сэтгэлийг эзэмдэгч болгон хувиргасан ба Холливудын нилээн хэдэн гэрээ байгуулах боломжийг түүнд авчирсан юм.

9
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Амгаа

    2016/08/28 at 13:50

    Санса -Софиа Тюрнер

  2. Zochin

    2016/08/28 at 13:54

    Bas alex pettyfer

  3. adadsad

    2016/08/28 at 15:28

    haha kinonuudiinh n neriig orchuulah gj alaa hayjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *