Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч санаа

2

Магадгүй хүн бүхэн гэрээ сэтгүүлийн нүүрэн дээрх шиг байлгахыг хүсдэг байх. Хааяа шууд өөрчлөлт хиймээр санагддаг. Бүгдийг хаяад шкафнуудаа нааш цааш нь хөдөлгөөд эхэлмээр…. Гэвч үнэн хэрэгтээ ядаргаатай засвар хийх эсвэл нүсэр өөрчлөлт хийх шаардлагагүй юм. Төгс интерьерийг бүтээхийн тулд хэд хэдэн энгийн деталь, ердийн арга хэрэгтэй.

Таныг мөрөөдлийн гэрээ бүтээхэд туслах сонирхолтой санаануудыг доор цуглууллаа.

1. Толь орон зайг томсгодог

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 1

Шкафны хаалган дээр толь суулгах нь интерьерийг шинэчлэхэд туслах ба жижиг зайг өргөн том болгож харагдуулдаг ашиг тустай.

2. Жижиг толийг чимэглэл маягаар хэрэглэж болно

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 2

Цавуу болон олсны тусламжтайгаар пластик хүрээтэй энгийн толийг гэрээ тохижуулах сонирхолтой деталь болгон хувиргаж болно.

3. Ханын органайзер – өнгөлөг бас эвтэйхэн

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 3

Ханын органайзер орон зайг хэмнэхэд туслах ба ванны өрөөнд чимэглэл болж өгнө.

4. Гэрлийн бүрхүүл бол арт-объект

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 4

Энгийн гэрлийн бүрхүүлийг загварлаг дизайнерынхаар сольж болно.

5. Цэцэгний зурагтай хөшиг гэрийг гэгээтэй харагдуулна

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 5

Нэг өнгийн хөшгөнд цэцэгний зураг нэмж өгснөөр гэрийн тожижилтийг шинэчилж болно.

6. Таазнаас өлгөсөн хөшиг том цонхтой мэт харагдуулна

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 7

Хөшгийг цонхныхоо дээрээс бус харин таазандаа ойрхон өлгөвөл цонх байгаагаасаа том харагдана.

7. Ванны хаалт (хөшиг) хэдий чинээ урт байх тусам ванны өрөөг илүү цэлгэр харагдуулна.

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 6

Яг л цонхны хөшигтөй адил зарчим шүршүүрийн хаалтанд үйлчилнэ. Хаалтыг илүү өндөрт өлгөх тусам тааз илүү өндөр мэт сэтгэгдэл төрнө.

8. Хөшгийг өвөрмөц содон хөшиг тогтоогчинд тогтоогоорой

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 8

Интерьерийн стилийг тодотгох болон гэрийн эздийн хүсэл сонирхолыг харуулахад өвөрмөц содон хөшиг тогтоогч тусална.

9. Хөшигний хавчаар нь хөшгийг илүү гоемсог харагдуулна

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 10

Гоемсог, өвөрмөц хөшигний хавчаар нь цонхны жижигхэн чимэглэл болно.

10. Шкафны шинэ бариул нь шкафны харагдах байдлыг өөрчилнө

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 9

Интерьерийг шинэчлэхийн тулд заавал тавилгаа солих шаардлагагуй. Өрөөний тохижилтийг шинэчилж харагдуулахын тулд заримдаа зөвхөн ганцхан деталийг л солиход хангалттай.

11. Зурагтыг жаазлах

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 11

Зурагт (телевизор) жаазны тусламжтайгаар интерьерийн гайхалтай нэг хэсэг болж чадна.

12. Эмх замбараагүй кабелийн утаснуудыг нуух

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 12

Зурагтын кабель утаснуудыг нуухад ердөө л шүршүүрийн хөшиг тогтоогч тусална.

13. Утаснууд бол чимэглэлийн нэг бүрдэл хэсэг

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 13

Эмх замбараагүй харагдах, цахилгаан барааны кабель утаснуудыг нуухаас өөрөөр тэднийг бүр эсрэгээрээ чимэглэлийн зориулалтаар ашиглаж болно.

14. Орны толгойгоо загварлаг болгох

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 15

Энд тайлбар хийх нь илүүц биз.

15. Орны хаалтыг хөшиг тогтоогчоор хийж болно

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 14

Хөшиг тогтоогчийн тусламжтайгаар халхавч бүхий орыг бүтээж эсвэл хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж болно.

16. Хөдөлгөөнт шүүгээнүүд нь юм хадгалах газрыг ихэсгэнэ

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 16

Орны доорх хөдөлгөөнт шүүгээнүүд нь юм хадгалах орон зайг ихэсгэх ба өрөөг эмх цэгцтэй байхад тусална.

17. Хулдаасыг будаж болно

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 18

Хуучин хулдаасан шалыг тод өнгийн зураасаар будаж өгснөөр илүү орчин үеийн болгож болно

18. Бараан өнгийн тааз илүү гүн, өргөн харагдуулна

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 17

Цайвар өнгийн ханатай үед таазанд бараан өнгө оруулах нь интерьерийг илүү тодруулж өгнө.

19. Хүрээтэй толь үнэтэй харагддаг

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 19

Толинд гоёмсог хүрээ хийж өгснөөр ванны өрөөг илүү төгс харагдуулна.

20. Гоёмсог унтраагуур болон залгуурууд

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 20

Царай муутай унтраагуур, залгуурууд интерьерт өөрийн байр суурийг эзлэж болно. Хэрвээ эдгээрийг цаасан урлалд ашигладаг цааснууд, мозаик болон бусад жижиг зүйлүүдээр чимэглээд өгвөл…

21. Даруухан, хэтрүүлэггүй алтлаг зүйлс загварлаг харагддаг

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 21

Интерьерийг илүү сайхан болгоход гялтганасан алтлаг будгаар будсан деталиуд тусална.

22. Ханыг тодруулах нь үр дүнтэй арга

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 22

Интерьерийг орчин үеийн, шинэлэг болгохын тулд чимэглэж эсвэл нэг ханыг илүү тодотгож өгч болно.

23. Өнгөний тусламжтайгаар илүү өндөр таазтай мэт харагдуулж болно

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 23

Энэ зургууд дээрх шиг ханыг дээд өнцөг хүртэл нь будахгүйгээр илүү өндөр таазтай мэт харагдуулж болох нэг арга бий.

24. Унтах хэсгийг нуух

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 24

Хөшиг нь унтлагын хэсгийг орон зайд нөлөөлөхгүйгээр нуухад тусална.

25. Паар бол асуудал биш

Таны гэрийг шинэ шатанд авчрах 25 бүтээлч арга 25

Харин паарыг завал нуух шаардлагагүй. Паар нь дизайнерийн гайхалтай ололт байх боломжтой.

43
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. О. Шинэхүү

    О. Шинэхүү

    2016/08/29 at 21:07

    ss

  2. должин

    2016/08/30 at 07:59

    Үнэн гое санаа бн баярлалаа

  3. zochin

    2016/08/30 at 15:22

    mash ih taalagdlaa

  4. durlasan ohin

    2016/08/30 at 17:10

    Goy sanaanuud bn

  5. -LpeZ
    Pl!

  6. altanduwd

    2016/09/01 at 21:48

    Goy sanaa bnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *