Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу?

0

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд бүгдээрээ хэрэгжиж чаддаг эсэх нь худлаа боллоо.

Чухам ямар аргыг авч үлдэж, ямрыг нь мартах хэрэгтэйг та бүхэнд хэлж өгье.

Улаан лоолийг дундуур нь хуваах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 2

Лайфхак: давжаа улаан лооль мэтийн бөөрөнхий ногоо, жимсийг дундуур нь хуваахын тулд нэг таваг дээр тавиад дээрээс нь таваг тавина. Тавгаа бага зэрэг дарж байгаа улаан лоолио дундуур нь зүсч хуваана. Хурдан бөгөөд жигд зүсэгдэнэ.

Үр дүн: Ажиллана. Гэхдээ анхаарах зүйл бий – хутга нь хурц, урт байх хэрэгтэй, эс бөгөөс зүсч чадахгүй шүү.

Шилтэй ундааг хурдан хөргөх

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 1

Лайфхак: шилтэй ундааг хурдан хөргөхийг хүсэж байвал нойтон цаасанд ороогоод хөлдөөгчинд тавь.

Үр дүн: Ажиллахгүй. Нойтон цаасаар ороосон ороогоогүй адил хугацаанд хүйтэн болно.

Өндөгний шар, цагааныг ялгах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 4

Лайфхак: Өндөгний шар, цагааныг хурдан салгахыг хүсвэл хуванцар сав ашиглаарай. Өндгөө хагалаад хавтгай таваг дээр тавина. Хуванцар саваа авч бага зэрэг хумиад агаар сорохоор болго. Савныхаа амыг өндөгний шар дээр барьж шахсан саваа буцаагаад тавихад өндөгний шар хуванцар саванд сорогдож орно. Одоо цэвэр таваг дээр өндөгний шараа шахаж гаргана.

Үр дүн: Ажиллана. Энэ аргад 5+ дүн тавилаа. Өндөгний шар, цагааныг ялгах ажлыг үнэхээр хөнгөвчилж өгнө, өөрийн болгож авсан нь дээр гэж зөвлөж байна.

Гүзээлзгэнэ зөв арилгаж сурах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 3

Лайфхак: Гүзээлгэний голыг авч цэвэрлэхийн тулд соруул ашиглана. Жимсний дороос дээш түлхээд голыг нь сугалж авна.

Үр дүн: Ажиллана, гэхдээ жижгэвтэр жимсэнд тохиромжтой. Том хэмжээтэй гүзээлзгэнэ бол уламжлалт аргаар буюу хутгаар цэвэрлэсэн нь дээр.

Зөөлөн бяслаг эсвэл бялууг шүдний утсаар хуваах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 5

Лайфхак: Бяслаг, рулет болон бялууг адил хэмжээтэй хуваахыг хүсвэл шүдний утас ашиглаарай. Хангалттай утас тасалж аваад хоёр талаас нь татаж өөрийн хүссэн хэмжээгээр хуваана.

Үр дүн: Ажиллана. Хутгыг бодвол бяслаг наалдахгүй тул хүссэн хэмжээгээр нимгэн зүсэх боломжтой. Бялуу зүсэхэд асуудал гарсан – сайн л гартаа оруулахгүй бол жигд зүсэхэд хэцүү.

Халбагаар өндөг арилгах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 6

Лайфхак: Чанасан өндөгний хальсанд агаар оруулахаар өргөн хэсгийг нь хагална. Халбагаа шургуулаад өндгөө цэвэрлэж эхэлнэ.

Үр дүн: Ажиллахгүй. Зүгээр гараараа цэвэрлэхээс илүү цаг, хүч шаардагдана. Үүний оронд өөр лайфхак хэрэглэсэн нь дээр: хүйтэн усанд сойсон өндгөө аваад савны тагийг сайтар таглаад сайтар сэгсэрнэ. Өндөгний хальсыг усанд цэвэрлэж угаана.

Эрэгддэг савны тагийг скочоор онгойлгох

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 7

Лайфхак: эрэгддэг савны тагийг амархан онгойлгоход скоч хэрэгтэй. Скочны нэг үзүүрийг таган дээр наагаад нөгөө үзүүрээс нь хүчтэй татна.

Үр дүн: Ажиллахгүй. Гэхдээ саванд байгаа зүйлийн талыг ширээн дээр эсвэл өөр дээрээ асгахыг хүсч байвал тохирсон арга. Бид та бүхэнд өөр арга зааж өгье: тагийг онгойлгохын тулд гартаа резинэн бээлий өмсөөд л эргүүлчих, гар чинь гулгахгүй таг ч амархан онгойно.

Хоол тань дэврэхгүй

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 8

Лайфхак: Хоол буцалж байгаа савны амсар дээр модон хутгуур хөндлөн тавина.

Үр дүн: Ажиллахгүй. Хоол тань дэвэрсээр л байх болно, үүнд юу ч саад болохгүй.

Халаасан пиццаг шаржигнуур болгох

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 9

Лайфхак: Богино долгионы зууханд халааж байгаа пиццаны захыг шаржигнуур болгохыг хүсвэл стакан ус цуг тавиарай.

Үр дүн: Ажиллахгүй. Пиццаны зах зөөлөн хэвээр, анхныхаасаа амт нь сул болно.

Киви, авокадо, манго арилгах

Эдгээр алдартай аргууд бодит амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чаддаг уу? 10

Лайфхак: Киви, авокадо, манго зэргийг арилгахад танд стакан хэрэг болно. Жимсээ дундуур нь хуваагаад жимсний зөөлөн эдийг зураг дээр үзүүлсэн шиг стаканд шахаж авна.

Үр дүн: Ажиллахгүй. Энэ аргыг хэрэглэхэд мэргэжлийн хүн байх ёстой. Олон удаа дасгал хийж байж л ийм аргаар цэвэрлэх ур чадварыг эзэмшинэ. Гэхдээ бас болоогүй, жимсний нухаштай болно шүү.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Болор- Эрдэнэ

    Болор- Эрдэнэ

    2016/08/28 at 15:11

    ss

  2. zssssss

    2016/08/28 at 16:55

    mangf

  3. zssssss

    2016/08/28 at 16:55

    zsssssssss hend hamaatin

  4. Vnen yum bn le shvv hoolni amsar deer halbaga tawj vzsen chin bolohgv bn le

  5. Ariunkhuu Ariunkhuu

    Ariunkhuu Ariunkhuu

    2016/08/28 at 18:39

    Oojig Oyukaa uzeerei xxe

  6. Oojig Oyukaa

    Oojig Oyukaa

    2016/08/28 at 18:45

    Ariunkhuu Ariunkhuu өөрөө харсан даа. Арилгасан манго идсэн дээ… Давсаа хамгийн сүүлд нь хий дээ. Тэгвэл дэврэхгүй дээ.

  7. Sukhbayar Ochirbat

    Sukhbayar Ochirbat

    2016/08/28 at 19:51

    Mishka Mashka

  8. Amraa Amra

    Amraa Amra

    2016/08/29 at 02:10

    Ёстой худлаа….. Аймар баярлаад заза гээд санаа амар хийгээд хаячихсан чинь цаагуур нь хог новш л үлддэг юм байна лээ..

  9. Марал

    2016/08/29 at 04:56

    Pizza халаах даа ус хийдэг учир нь халааж байх явцдаа хатаахгүй гэсэн дээ хийдэг шдээ. Юун шаржигнуур. Зөв орчуул

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *