Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ

0

Том том хотууд, хурдны зам, машин гээд зэрлэг байгаль руу бид түрэн орсоор л… Энэ дэлхий дээр бидэнтэй мөрөн зэрэгцэн амьдарч буй зэрлэг амьтад эдгээр технологиос болж үгүй болох учиргүй. Сайн үйлс, сайхан сэтгэл – бэрхшээлийг даван туулах арга зам.

Амьтдад зориулсан орчин үеийн хүнлэг бүтээлүүдээс та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Ойн амьтдад зориулсан гүүр, Канад

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 1

“Банф” үндэсний паркын зэрлэг амьтдыг машин замаар аюулгүй гаргах зорилгоор энэхүү гүүрийг барьжээ.

Шувуу ундаалах дүүжин, Жоржи

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 2

Зориуд улаан өнгөтэй хийсэн нь шувууг татах өнгө ажээ. Коста-Рикад шувуудаа ингэж ундаалдаг  байна.

Яст мэлхийд зориулсан гарц, Хонсю арал, Япон

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 4

The West Japan Railway Company компани яст мэлхийд зориулж ийнхүү гарц барьжээ. Галт тэрэгний дугуйнд яст мэлхий бүү дайруулаасай.

Лондонгийн парк дахь шувууны үүр

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 3

Шувуунд зориулсан уран сайхан-экологийн төслийг London Fieldworks хэрэгжүүлж байна. Брюс Гилкрист болон Жо Жоэлсоны уран гарын ачаар модон дээр шувуудын “нийтийн байр” сүндэрлэжээ.

Амьтдад зориулсан туннел, Финлянд

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 6

Энэ сайхан замаар ямар ч амьтан айх аюулгүй хурдны замын доогуур гарна.

Орон гэргүй амьтан хооллох автомат машин

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 5

Туркийн Pugedon компанийн үйлдвэрлэсэн автомат машинаас Хятадад орон гэргүй амьтдыг хэрхэн хооллож байгааг та харж байна. 20 гр хоол гаргахын тулд 1 хуванцар сав хийхэд л хангалттай.

Вильнюс дэх “шувуудын нисэх буудал”

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 7

TinyRoadSign төслийн хүрээнд бий болсон тэмдэг. Аливааг боддог хүмүүст бид энэ дэлхий дээр хүмүүн биднээс өөр амьд амьтад амьдардаг гэдгийг ухааруулах тэмдэг.

Хавчны нүүдэлд зориулсан гүүр, Австрали

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 8

Хэдэн сая улаан хавчны нүүдэлд зориулсан гайхамшигт гүүр.

Зараанд зориулсан гарц, Литв

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 9

Экологийн нэгэн төслийн хүрээнд зараанд зориулсан гарц хийжээ – жолооч нар сэрэмжтэй байх болтугай.

Заанд зориулсан усан бассейн, Япон

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 10

Заанд зориулсан 65 метрийн урттай бассейн Фүжи уулын бэлд байрлах амьтны хүрээлэнд бий.

“Муурын эдлэн газар” АНУ

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 11

Caboodle Ranch-д Крейг Грант гэх залуу 2003 онд 40 гектар талбайд муурнуудад зориулж уг газрыг нээжээ – бяцхан тээрэм, төв талбай гээд 500 гаруй аз жаргалтай муур энд амьдарч байна.

Галуунд зориулсан зам, Их Британи

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 12

Англи болон Уэльсийн усны амьтдыг хамгаалах Canal & River Trust сайн дурын сангаас уг замыг санаачлан байгуулжээ. Голын эрэг хавийг даган үргэлжлэх уг зам хүмүүст байнга нэгийг бодогдуулна – байгаль дэлхийгээ хамгаалцгаая.

Нохойн “зогсоол”

Бид эх дэлхийн сайн сайхны төлөө байгааг илтгэх 13 жишээ 13

Эзэд нь нохойгоо машинд бүү орхиосой гэсэн үүднээс Герман дахь Икеагийн гадаа “нохой”-н зогсоолыг бий болгожээ.

12
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. catcher

    2016/08/28 at 02:27

    (y)

  2. Dr

    2016/08/28 at 12:18

    Neereen l yamar zuvhun hun gedeg amitan ene delhiid amidardag bish de, iim yum hiigeed yavj bdag shan setgeltei humuus baij bgaad l talarhay, bid ch bas iim yum hiimeer l yum bna shu

  3. sadar sda ve ?

    2016/08/28 at 16:15

    Эрхтэн минь тэгээд хийгээч гээд орилоод бай умай минь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *