Рестораны кофеноос ч амттай кофе чанаж уух 10 арга

1

Амттай, анхилуун үнэртэй кофе чанаж уух арга заль гэж байна аа, та мэдэхийг хүсэж байгаа бол үүнийг уншаарай.

1. Хагас халбага бор сахартай кофег зөөлөн гал дээр халаагаад дээрээс нь усаа хийнэ. Сахар багахан түлэгдэх тул кофе онцгой амт, үнэртэй болох юм.

2. Булингаргүй кофе аягалж уухыг хүсвэл нэг цайны халбага хүйтэн усыг кофе дээрээ хийж хагас минут орчим байлгана. Кофены шаар нь доор үлдэж аяганд цэвэр кофе орно.

3. Халуун өдөр хүйтэн кофе уух шиг сайхан зүйл хаа байх вэ. Чанасан кофе дээр мөс хийж кофены амт чанарыг муутгаж байхаар хөлдөөсөн кофе хэрэглэ. Кофегоо чанаад хүссэнээрээ амтална. Хөрсөн кофегоо мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Сүүнд хэдэн кофены мөс хийгээд амны цангаагаа тайлаарай.

Рестораны кофеноос ч амттай кофе чанаж уух 10 арга 1

4. Зарим нэг амтлагч кофетой гайхалтай зохицно. Кардамон, цагаан гаа, задь, цинамонтой кофег зөөлөн гал дээр буцалгаад уугаарай. Амтлагчны анхилуун үнэр хан хийнэ.

5. 2-3 талст давс кофены амт, үнэрийг чанга болгож гашууныг нь буруулдаг.

6. Хэрвээ өтгөхөн шиг кофе уухыг хүсвэл гал дээр буцалж байгаа кофегоо аваад хөөсийг нь аваад буцаагаад буцалгана. Энэ байдлаар 2-3 удаа хөөсийг авна.

7. Кофег уухаас гадна идэж болно. Жишээ нь, кофетой зайрмаг идэж зуны халуун өдрөөр сэргээрэй. Хийхэд маш амархан. Энд дарж үзнэ үү.

Рестораны кофеноос ч амттай кофе чанаж уух 10 арга 2

8. Кофег илүү зөөлөн амттай уумаар байвал буцалгаж байхдаа хагас цайны халбага цөцгийн тос нэмээрэй.

9. Кофеингүй кофе уухыг хүсвэл 2-3 ш кардамоны үр хийж болно. Энэ ургамлын үр кофеинийг үгүй болгоно, гэхдээ кофены амт чанарт муугаар нөлөөлөхгүй.

10. Буталсан кофег илүү их үнэр, амттай болгохыг хүсвэл кофе чанах савандаа хийж усгүй хагас минут орчим амраагаарай.

3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Saruul Gurjav

    Saruul Gurjav

    2016/08/27 at 15:00

    Яг vнэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *