Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт

0

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтсийн хөрөнгө 90 тэрбум долларт хүрсэн болохыг саяхан мэдээллэсэн. Тэрээр дэлхийн хамгийн баян хүн боллоо. Тэгэхээр жирийн нэгэн байшинд амьдардаггүй нь ойлгомжтой. Дэлхийн хамгийн баян хүний байшин ямар байдаг тухай та бүхэнд сонирхуулахаар зарим нэг баримтуудыг бэлдлээ.

Гейтс уг байшиндаа 7 жилийн хөдөлмөр, 63 сая доллар зарцуулсан – түүний энэ байшинг Xanadu 2.0 гэж нэрлэнэ. Байшин нь 6000 кв.м талбай эзлэх ажээ.

Барилгыг барихад 1000 куб метр ой мод зарцуулсан, 500 жилийн настай калифорнийн шилмүүст мод. 300 гаруй барилгачны 100 орчим нь цахилгаанчин байсан байна.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 1

Өнөөдрийн байдлаар байшингийн өртөг 123 сая доллараар яригдаж байгаа, жил болгон татварт 1 сая доллар төлнө.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 2

Өндөр технологи бүхий агааржуулалтын системийн тусламжтайгаар тасалгааны хэм, гэрэлтүүлгийг тохируулна. Ирсэн зочин гийчинд уг системийг удирдах удирдлагыг гардуулдаг байна. Хананд байрлуулсан нууц динамикийн гайхамшигаар зочны сонсохоор сонгосон дуу нь өрөөнөөс өрөө дамжихад нь дагадаг ажээ.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 3

Халаалтын зардлыг багасгахын тулд байгаль орчныг ашигласан. Байшингийн эргэн тойрон дахь орчин нь халуун дулаан идэвхтэй ялгаруулахаар зохион байгуулагдсан.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 4

Урлагийн бүтээлийг нэг товчлуурын даралтаар сольж болно. Байшингийн өнцөг булан бүрт байрлуулсан 80 мянган долларын үнэтэй дэлгэцээр танд хүссэн зургийг тань харуулна. Уг компьютер дээр хадгалсан мэдээллийн нийт үнэ нь 150 мянга гаруй доллартай тэнцэнэ.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 5

Бассейнд ч мөн усан доорх хөгжмийн систем байрлуулсан. Бассейн нь 1200 кв.метр талбай бүхий тусдаа байшинд байх бөгөөд шилэн ханыг даган сэлбэл гадна талын терраст шууд гарч ирэхээр хийжээ. Уг байшин 4 шүршүүр, 2 угаалгын өрөөтэй.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 6

6 метрийн таазтай батуттай байшин бий. Батутын хэмжээ аль хэр томыг сайн мэдэхгүй ч гэлээ уйтгартай дасгал хийж байснаас л хамаагүй хөгжилтэй байх нь ойлгомжтой. Спортоор хичээллэхэд зориулсан 762 кв.м талбай бүхий тусгай байшин бий – саун, эмэгтэй, эрэгтэй хувцас солих өрөөтэй (доорх батуттай зураг нь Билл Гейтсийн гэрийнх биш шүү).

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 7

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 8

Байшин нийт 24 угаалгын өрөөтэй бөгөөд 10-т нь хэн ч гомдохооргүй том ванн бий.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 9

Гейтсийн эдлэн газар нийт 6 гал тогоо ажиллана. Байшингийн өнцөг буланд байрлах бөгөөд ямар ч арга хэмжээ зохион байгуулсан тэд үргэлж бэлэн байдалд зогсоно.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 10

Аварга том номын санд 30 сая доллараар худалдан авсан нэгэн гар бичмэл бий. Номын сан нь бөмбөгөр оройтой, нууц хоёр шкафтай ба нэгэнд нь бар байдаг гэх. Таазан дээр “The Great Gatsby” романы ишлэлээс: “Торго мэт зөөлөн зүлгээр алхах хүртэлх түүний зам урт байлаа. Бүх мөрөөдлөө биелүүлэх мөч энүүхэн энд байгаа мэт түүнд санагдана, гараа сунгаад л түүнийг тэврэх нь”.

Номын санд мөн Леонардо да Винчигийн гар бичмэл бий – 16-р зуунд бичсэн Лестерийн кодекс. 1994 онд 30,8 сая доллараар худалдан авч байжээ.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 11

Гэрийн кинотеатр нь зөөлөн ягаан суудалтай, 20 хүн үйлчлүүлэх боломжтой (зураг дээрх Билл Гейтсийн гэрийн кинотеатр биш шүү)

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 13

Билл Гейтсийн ирээдүйн том байшингуудыг босгохын тулд өмнө нь баригдсан байсан байшингуудыг барж (хөвөгч) дээр шилжүүлэхээс өөр аргагүй байв. Зураг дээр: Ричмондын ойролцоо байрлах Жорж сувагт хөвөх 3 байшинтай далайн барж, 2012 оны 8-р сарын зураг.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 12

Зочдод зориулсан байшин нь мөн төв байшинтай адил гаджетуудаар тоноглогдсон. Сонирхолтой нь технологиудыг туршихын тулд төв байшингаас өмнө нь зочдыг хүлээн авах байшингуудыг барьжээ.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 14

Эдлэн газарт 23 машины зайтай гараж бий – эдлэн газар тархан байрлах ажээ. Эдгээр гаражийн нэг нь ган, бетонон ханаар босгосон агуйг санагдуулна.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 15

Билл Гейтст хайртай мод гэж бий. Тэр модыг 24 цагийн харуул хамгаалалтаар манадаг. Байшингийн хажуугийн замын ойролцоо ургах 40 настай нэгэн агч мод юм. Модыг компьютерээр хянах бөгөөд усалгаа шаардлагатай бол автоматаар бүгдийг зохицуулна.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 17

Эдлэн газраар хиймэл горхи урсах бөгөөд загас жараахай сэлэх аж. Уг хиймэл горхи, нуурыг усны түвшинг хянах зорилгоор байгуулсан (зураг дээр горхи Билл Гейтсийн эдлэн газарт байрладаг нь биш)

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 16

Жил бүр эргийн элсийг Карибийн арлаас ачуулсан элсээр сэлбэнэ – Сент-Люсигээс. Зураг дээр Сент-Люси дэх Кастригийн зураг.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 18

Microsoft компанид жил болгон ажилчдынхаа дунд дуудлага худалдаа явуулдаг – ажилтнууд өөрсдийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог ажээ. Барьцааны мөнгө нь компаниас явуулдаг сайн үйлсийн санд ордог бөгөөд нэг удаа Гейтс Xanadu 2.0-д зочны аялал зохион байгуулах үйлчилгээг дуудлага худалдаанд оруулсан байна. Puget Sound Business Journal-ийн мэдээллэснээр компанийнх нь нэг ажилтан 35,000 доллараар худалдан авчээ.

Билл Гейтсийн 123 сая долларын үнэтэй байшингийн тухай 19 баримт 19

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Kristen

    2016/09/05 at 14:14

    Amazing! This blog looks exactly like my old one! It’s on a totally different topic but it has pretty much the same layout and design. Excellent choice of colors! http://bing.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *